Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургууль

  • Home
  • Mongolia
  • Selenge
  • Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургууль

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургууль Сургуульд одоо ажиллаж, сурч байгаа болон үе үеийн баг?

Хичээлээс гадуурх хүмүүжлийн ажлын нээлт болж, намрын спартакиадаа амжилттай зохион байгууллаа. Уг арга хэмжээнд 3-12 ан...
21/09/2026

Хичээлээс гадуурх хүмүүжлийн ажлын нээлт болж, намрын спартакиадаа амжилттай зохион байгууллаа. Уг арга хэмжээнд 3-12 ангийн 940 суралцагч, 42 багш ажилтан, 100 гаруй эцэг эх оролцлоо.

🎓 БОЛОВСРОЛЫН ЭКСПО – 2026 СЭЛЭНГЭ АЙМАГТИрээдүйн мэргэжил, боловсролын зорилгоо тодорхойлох гэж байна уу?🇲🇳 Монгол Улс,...
18/09/2026

🎓 БОЛОВСРОЛЫН ЭКСПО – 2026 СЭЛЭНГЭ АЙМАГТ

Ирээдүйн мэргэжил, боловсролын зорилгоо тодорхойлох гэж байна уу?

🇲🇳 Монгол Улс, 🇰🇷 Бүгд Найрамдах Солонгос Улс, 🇨🇳 Бүгд Найрамдах Хятад Ард Улс, 🇯🇵Япон улс, 🇵🇭Филиппин, 🇷🇺 Оросын Холбооны Улсын их, дээд сургуулиудад элсэн суралцах, тэтгэлэгт хамрагдах, мэргэжлээ зөв сонгох талаар мэдээлэл, зөвлөгөө авах боломжтой.

👨‍👩‍👧‍👦 Эцэг эх, сурагч, оюутан залуус болон боловсролын талаар сонирхож буй хэн бүхнийг урьж байна!

📚 Шинэ боломжуудтай танилцаж,
🎯 Ирээдүйн мэргэжлээ сонгож,
🌏 Дэлхийн шилдэг боловсролын боломж руу хамтдаа алхъя!

БОЛОВСРОЛЫН ЭКСПО – 2026
📍 Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, Партизаны талбай

Та бүхнийг хүрэлцэн ирж, сонирхож буй их, дээд сургууль, тэтгэлэг, мэргэжлийнхээ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг урьж байна!

Ирээдүйн боломжоо өнөөдөр нээгээрэй!

31/08/2026

2026-2027 оны хичээлийн жилийн нээлтийн үйл ажиллагаанд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн эрдэмтэн багш, суралцагч, эцэг эх, асран хамгаалагч та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн бахархал болсон суралцагч, Монголын Пауэрлифтинг...
24/08/2026

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн бахархал болсон суралцагч, Монголын Пауэрлифтингийн холбооны тамирчин, Спортын мастер Н.Наранзул нь 2026 оны 8 дугаар сарын 17–29-ний өдрүүдэд Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Сан Сити хотод зохион байгуулагдсан IPF-ийн Өсвөр үе, залуучуудын Пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 52 кг-ын жинд "Equipped Powerlifting" төрөлд амжилттай оролцож:

🥈 Штангтай суултын төрөлд 150 кг жинд "Мөнгөн" медаль

🥉 Хэвтээ шахалтын төрөлд 77.5 кг жинд "Хүрэл" медаль

🥉 Нийлбэр дүнгээр 347.5 кг жинд "Хүрэл" медаль хүртлээ.

Шаргуу хөдөлмөр, уйгагүй хичээл зүтгэл амжилтын үндэс болдог гэдгийг батлан харуулсан авьяаслаг тамирчин охин Н.Наранзулдаа, мөн дасгалжуулагч багш, баг тамирчдад нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн нийт багш, ажилтан, суралцагчид, эцэг эх, асран хамгаалагчдын нэрийн өмнөөс халуун баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаанд нь өндөр амжилт хүсэн ерөөе.

💞💞💞 Бахархал болсон тамирчиндаа улам их амжилт хүсье! 💞💞💞

🎓 2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД 6-Р АНГИ ДААН  АВЧ АЖИЛЛАХ БАГШ НАРАА  ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.Багш суралцагч нартаа амжилт хүсь...
24/08/2026

🎓 2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД 6-Р АНГИ ДААН
АВЧ АЖИЛЛАХ БАГШ НАРАА ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.
Багш суралцагч нартаа амжилт хүсье ээ 👏👏👏

🎓 2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД 1-Р АНГИ ДААН АВЧ АЖИЛЛАХ БАГШ НАРАА  ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.📌 1-р ангийн элсэлтийн цахим бүртг...
24/08/2026

🎓 2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД
1-Р АНГИ ДААН АВЧ АЖИЛЛАХ БАГШ НАРАА ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.

📌 1-р ангийн элсэлтийн цахим бүртгэлийн тухай:
2026-2027 оны хичээлийн жилийн 1-р ангийн элсэлтийн цахим бүртгэл E-Mongolia системээр албан ёсоор эхэлсэн тул эцэг эх, асран хамгаалагчид та бүхэн хүүхдийнхээ бүртгэлийг баталгаажуулна уу.

ТӨРИЙН ӨМЧИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН 1 ДҮГЭЭР АНГИЙН ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ2026–2027 оны хичээлийн жилийн төр...
17/08/2026

ТӨРИЙН ӨМЧИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН 1 ДҮГЭЭР АНГИЙН ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

2026–2027 оны хичээлийн жилийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл 2026 оны 8 дугаар сарын 17-ны 09:00 цагаас 8 дугаар сарын 28-ны өдрийн 23:59 цаг хүртэл “E-Mongolia” системээр зохион байгуулагдаж байна.

Энэ хичээлийн жилд 2020 оны 1 дүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 31-ний хооронд төрсөн 6 нас хүрсэн хүүхэд 1 дүгээр ангийн цахим бүртгэлд хамрагдана.

Улсын хэмжээнд нийт 75,838 суралцагч 1 дүгээр ангид элсэхээс нийслэлд 37,926, орон нутагт 37,912 суралцагч хамрагдана.

📌 Өөрийн болон хүүхдийнхээ оршин суугаа газрын хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;

📌 Хэрэв та түр оршин суух хаягтай бол амьдарч буй дүүрэг, хороондоо бүртгүүлж, шилжилт хөдөлгөөн хийлгэсэн байх шаардлагатай бөгөөд хамран сургах тойргийнхоо төрийн өмчийн сургуулийн элсэлтийн комисст хандана уу;

📌 Элсэлттэй холбоотой мэдээллийг E-Mongolia систем, parent.edu.mn цахим системээс мэдээлэл авах боломжтой.

📣 1 ДҮГЭЭР АНГИЙН ЭЛСЭЛТИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ ЭХЛЭХЭД 2 ХОНОГ ҮЛДЛЭЭ2026–2027 оны хичээлийн жилийн төрийн өмчийн ерөнхий бол...
15/08/2026

📣 1 ДҮГЭЭР АНГИЙН ЭЛСЭЛТИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ ЭХЛЭХЭД 2 ХОНОГ ҮЛДЛЭЭ

2026–2027 оны хичээлийн жилийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл E-Mongolia системээр зохион байгуулагдана.

📅 Бүртгэл: 2026.08.17-ны 09:00 цагаас 2026.08.28-ны 23:59 цаг хүртэл

Эцэг эх, асран хамгаалагч та бүхэн бүртгэлийн хугацааг анхаарна уу.

2026–2027 оны хичээлийн жилийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 2...
13/08/2026

2026–2027 оны хичээлийн жилийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 2026 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 08 дугаар сарын 28-ны өдрийг дуустал “E-Mongolia” системээр зохион байгуулна.

Иргэд 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийн үйлчилгээнд хамрагдахдаа дараах зүйлсийг анхаарна уу.

📌 Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;

📌 Хэрэв хаягийн шилжилт хөдөлгөөн хийх бол шилжилт хөдөлгөөнийг 08 дугаар сарын 14-ний өдрөөс өмнө баталгаажуулсан байх;

📌 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн 6 настай хүүхэд 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлд хамрагдана.

Ажилд урьж байна.
07/08/2026

Ажилд урьж байна.

Address

Selenge Province, Sukhbaatar Soum, 4th District
Selenge
43080

Telephone

+97699255019

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургууль posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургууль:

Shortcuts

Share

Category