11/07/2026
#Мэндчилгээ
Эрхэм хүндэт уншигчид, эцэг эхчүүд болон ном сонирхогч та бүхэндээ Үндэсний их баяр наадмын мэндийг дэвшүүлье!
Эх түүх, өв соёлоо дээдлэн, эрдэм номын гэгээн мөрөөр тэмүүлж буй хойч үеийнхэн та бүхэн маань дэлгэр сайхан наадамдаа дэнж хотойтол сайхан наадаарай.
Эр бяр нь тэгширсэн бөхчүүд, эрэмгий хурдан хүлгүүд, эрдэм төгс харваачдынхаа хийморьт сүсэглэн, номын цагаан буян дэлгэрч, та бүхэн маань аз жаргалаар дүүрэн байхыг ерөөе.