Сүхбаатар ЕБ-ын 3-р сургууль

Сүхбаатар ЕБ-ын 3-р сургууль Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 3-р сургууль

27/09/2026
🏆 БЭЛЧИР БҮСИЙН БАГШ НАРЫН СПОРТЫН ТЭМЦЭЭН 🏆
27/09/2026

🏆 БЭЛЧИР БҮСИЙН БАГШ НАРЫН СПОРТЫН ТЭМЦЭЭН 🏆

🏆 БЭЛЧИР БҮСИЙН БАГШ НАРЫН СПОРТЫН ТЭМЦЭЭН 🏆Бэлчир бүсийн багш нарын спортын тэмцээн теннисний төрлөөр ийнхүү эхэллээ! 🏓...
25/09/2026

🏆 БЭЛЧИР БҮСИЙН БАГШ НАРЫН СПОРТЫН ТЭМЦЭЭН 🏆

Бэлчир бүсийн багш нарын спортын тэмцээн теннисний төрлөөр ийнхүү эхэллээ! 🏓🤝

Нийт оролцож буй багш, тамирчдадаа амжилт хүсье! 💪🔥

🌸📚 ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ХҮРГЭЕ! 📚🌸Эрдэм номын өргөөний маань шинэ хичээлийн жилийн анхны хонх цангинаж, шинэ хүсэл...
01/09/2026

🌸📚 ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ХҮРГЭЕ! 📚🌸

Эрдэм номын өргөөний маань шинэ хичээлийн жилийн анхны хонх цангинаж, шинэ хүсэл мөрөөдөл, шинэ зорилго, шинэ амжилтын эхлэл тавигдаж байна. 🔔✨

Шинэ бүхний эхлэл болсон энэ сайхан өдөр нийт багш, сурагч, эцэг эх, асран хамгаалагч, сургуулийнхаа нийт хамт олондоо хичээлийн шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье! 💐

Шинэ хичээлийн жилдээ хүн бүрийн хүсэл тэмүүлэл улам бадарч, мэдлэг боловсрол, авьяас чадвараа хөгжүүлэн, зорьсон зорилгодоо хүрэх олон сайхан боломж, амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай. 🌱✨

🎉🎊2026-2027 оны хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе🎉🎊
31/08/2026

🎉🎊2026-2027 оны хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе🎉🎊

1 ДҮГЭЭР АНГИЙН ЭЛСЭЛТИЙН ЦАХИМ БҮРТГЭЛИЙГ 2026 ОНЫ 08 ДУГААР САРЫН 17-28-НЫ ӨДРИЙГ ДУУСТАЛ БҮРТГЭНЭ2026-2027 оны хичээл...
07/08/2026

1 ДҮГЭЭР АНГИЙН ЭЛСЭЛТИЙН ЦАХИМ БҮРТГЭЛИЙГ 2026 ОНЫ 08 ДУГААР САРЫН 17-28-НЫ ӨДРИЙГ ДУУСТАЛ БҮРТГЭНЭ

2026-2027 оны хичээлийн жилд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг Улсын хэмжээнд 2026 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 2026 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг дуустал E-Mongolia платформоор дамжуулан зохион байгуулна.

1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийн үйлчилгээг авахдаа:
🔸Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
🔸Хэрвээ хаягийн шилжилт хөдөлгөөн хийх бол шилжилт хөдөлгөөнийг 8 дугаар сарын 14-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх;
🔸2020 оны 01 дүгээр сарын 01 -нээс 2020 оны 12 сарын 31-ний хооронд төрсөн 6 настай хүүхэд 1 дүгээр ангийн цахим бүртгэлд хамрагдана.

Эв нэгдэл, эрч хүчтэй, шинийг эрэлхийлэгч БИ БИШ БИД уриатай хамт олон таныг угтан авна. Эрхэм таныг ажилд урьж байна.🤝🏻...
26/07/2026

Эв нэгдэл, эрч хүчтэй, шинийг эрэлхийлэгч БИ БИШ БИД уриатай хамт олон таныг угтан авна. Эрхэм таныг ажилд урьж байна.🤝🏻👏🏻

🎓 ЭЕШ-аа амжилттай өгсөн Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын III сургуулийн ТНУ-ны багш Л.Олонтүмэн багшта...
30/06/2026

🎓 ЭЕШ-аа амжилттай өгсөн Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын III сургуулийн ТНУ-ны багш Л.Олонтүмэн багштай 12А ангийн нийт сурагчдадаа халуун баяр хүргэе! 👏✨

Олон жилийн хөдөлмөр, хичээл зүтгэл, тэвчээрийн үр шимээ хүртэж, элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгсөн та бүхэндээ чин сэтгэлийн баяр хүргэе.

Цаашдын их, дээд боловсролын зам тань дардан, хүсэл мөрөөдөл бүхэн тань биелж, эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах мэдлэгтэй, чадвартай иргэд болон төлөвшихийн ерөөлийг өргөн дэвшүүлье.

Та бүхний ирээдүй гэрэлтэй, амжилт бүтээлээр үргэлж дүүрэн байх болтугай! 🌟📚🎉

Элсэлтийн ерөнхий шалгалт өгч буй Л.Олонтүмэн багштай 12а ангийн нийт сурагчдадаа өндөр амжилт хүсье. 💙📖 Эрдэм мэдлэг - ...
25/06/2026

Элсэлтийн ерөнхий шалгалт өгч буй Л.Олонтүмэн багштай 12а ангийн нийт сурагчдадаа өндөр амжилт хүсье. 💙
📖 Эрдэм мэдлэг - Эрхэм баян

НҮБ-ын "COP17" тэмцээнд амжилттай оролцлоо​Нийт 80,000 хүүхэд өрсөлдсөнөөс шилдэг 100-д шалгаран үлдэж, багийн төрөлд НҮ...
29/05/2026

НҮБ-ын "COP17" тэмцээнд амжилттай оролцлоо

​Нийт 80,000 хүүхэд өрсөлдсөнөөс шилдэг 100-д шалгаран үлдэж, багийн төрөлд НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн "COP17" өсвөр үеийнхний тэмцээнд "Цөлжилт" сэдвээр 4-р байр эзэлсэн 10Б ангийн сурагч Д.Уранбилэгтээ халуун баяр хүргэе!

Address

Sühbaatar

Telephone

+97699577648

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Сүхбаатар ЕБ-ын 3-р сургууль posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category