Налайх дүүрэг дэх Политехник коллеж

Налайх дүүрэг дэх Политехник коллеж Налайх дүүрэг дэх политехник коллеж

Эсгүүр бүрт нь урам, оёдол бүрт нь сэтгэл шингээв. 🪡✨Оёдлын мэргэжлийн багш, суралцагчид хамтран хүндэт багш нартаа зори...
09/09/2026

Эсгүүр бүрт нь урам, оёдол бүрт нь сэтгэл шингээв. 🪡✨
Оёдлын мэргэжлийн багш, суралцагчид хамтран хүндэт багш нартаа зориулан тусгайлан урласан ажлын цамцнуудыг нь хийж өглөө. Сургасныг тань ажил болгож, сурснаа сэтгэл болгон барьж байгаа нь энэ билээ.
Багш нартаа ажлын өндөр амжилт хүсье! 👗👕

05/09/2026
Налайх дүүрэг дэх Политехник коллеж нь Уурхайн машин механизмын ашиглалтын техникчийн 3 жилийн хосмог ангидаа нэмэлт элс...
02/09/2026

Налайх дүүрэг дэх Политехник коллеж нь Уурхайн машин механизмын ашиглалтын техникчийн 3 жилийн хосмог ангидаа нэмэлт элсэлт авч байна.

01/09/2026

Эрдэм мэдлэг, ур чадварыг түүчээлэгч эрхэм багш, ажилтнууд, суралцагчид, төгсөгчид болон хамтран ажиллагч түншүүд ээ!

Та бүхэндээ 2026-2027 оны Шинэ хичээлийн жилийн баярын мэндийг дэвшүүлж, эрдэм мэдлэг, бүтээлч хөдөлмөрөөр дүүрэн байхыг ерөөж халуун баяр хүргэе!

Үе үеийн багш, ажилтнууддаа: Залуу үедээ мэргэжлийн боловсрол, ур чадвар, зөв төлөвшил олгох үйлсэд эрдэм ухаан, хөдөлмөрөө зориулж буй та бүхэндээ гүн талархал илэрхийлж, багшийн их үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе.

Нийт суралцагчиддаа: Эрдэм мэдлэгт шамдан, мэргэжлийн өндөр ур чадвар эзэмших их аяндаа амжилт дүүрэн байж, мөрөөдөлдөө хүрэх бат бөх сууриа тавихыг хүсье.

Төгсөгчид болон Түншлэгч байгууллагууддаа: Сургуулийн маань хөгжил дэвшил, хамтын ажиллагааг ямагт дэмжин ажилладагт талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе

Мэргэжлийн боловсролын салбарыг өртөөлөн хөгжүүлэх бидний хамтын ажиллагаа үргэлж бүтээлч, амжилт бүтээлээр арвин байх болтугай!

Хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе!

26/08/2026
20/08/2026

⏳📍БҮРТГЭЛ ДУУСАХАД 1 ХОНОГ ҮЛДЛЭЭ.

ГАРААНЫ БИЗНЕС ЭРХЛЭХ ЗАЛУУЧУУДАД САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ОЛГОХ АРГА ХЭМЖЭЭНД УРЬЖ БАЙНА

Налайх дүүргийн шинэ технологи, инновац бүхий шинэлэг санал, санаачилга гаргасан шилдэг “СтартАп” залуу, эсхүл залуучуудын 2 багийг шалгаруулж, тус бүр 15,000,000 /арван таван сая/ төгрөгийн 50% -ийг эргэн төлөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийг 36 сарын хугацаанд олгоно.

Хамрах хүрээ:
-Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан Монгол улсын иргэн, 15-34 насны ажилгүй, ажил хийхэд бэлэн, бизнес эрхлэх хүсэлтэй залуучууд
-Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад суралцаж байгаа эсвэл их дээд сургууль,
-Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг төгсөөд 3 хүртэл жил болж байгаа, эзэмшсэн мэргэжлээрээ ажилласан туршлагагүй ажил хайж буй залуучууд

Үе шат:
1-р шат Бизнес санааг хөгжүүлэх сургалт
2-р шат Хурдасгуур хөтөлбөрт хамрагдах
3-р шат Бизнес санаагаа танилцуулах DEMODAY арга хэмжээ

Бүртгэлийн линк:
https://docs.google.com/forms/d/135KOuLuWsBw6lmcqX3awDJuMFkJAQMeex9Wbu3fDGRk/edit
Бүртгэл: 2026.08.20-2026.09.11 дуустал

Оролцогчид тавигдах шаардлага:
• 15-34 настай байх
• Налайх дүүргийн байнгын оршин суугч байх
• Багийн гишүүд байгууллагаас нийгмийн даатгал төлдөггүй байх /Хувиараа нийгмийн даатгал төлдөг бол болно./
• Таны бизнес санаа бусдаас шинэлэг, инновацилаг байх
Холбоо барих утас: 70233699, 88096535, 92023377

https://www.facebook.com/share/1EQJPtH4Jr/
23/07/2026

https://www.facebook.com/share/1EQJPtH4Jr/

🎓 МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨГСӨГЧДИЙН ТЭТГЭЛГИЙН ТАЛААР

2025–2026 оны хичээлийн жилийн хаврын төгсөлтөөр улсын хэмжээнд 67 политехник коллеж, мэргэжлийн боловсролын сургуулийг нийт 18,183 суралцагч төгссөн.

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 421 дүгээр тогтоолын дагуу тогтоосон шалгуур, шаардлагыг бүрэн хангасан төгсөгчдөд төгсөлтийн тэтгэлэг олгохоор зохицуулсан.

Тэтгэлэг авах хүсэлт, материалыг ирүүлсэн төгсөгчдийн мэдээллийг тогтоолд заасан шалгуурын дагуу нягтлан шалгаж, шаардлага хангасан төгсөгчдөд олгох санхүүжилтийн хүсэлтийг Сангийн яаманд хүргүүлээд байна.

📌 Санхүүжилт шийдвэрлэгдэн ирмэгц шаардлага хангасан төгсөгчдөд тэтгэлгийг нэн даруй олгож эхэлнэ.

Тэгш дүүрэн дэлгэр наадмын мэнд дэвшүүлье!🇲🇳Үндэснийхээ түүх, соёл, бахархлын дээж болсон Тулгар төрийн 2235 жил, Их Мон...
10/07/2026

Тэгш дүүрэн дэлгэр наадмын мэнд дэвшүүлье!

🇲🇳Үндэснийхээ түүх, соёл, бахархлын дээж болсон Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр наадмын халуун мэндийг Налайх дүүрэг дэх Политехник коллежийнхоо нийт багш, ажилчид, оюутан залуус, үе үеийн төгсөгчид болон хамтран ажилладаг түнш байгууллагууддаа өргөн дэвшүүлж байгааг минь хүлээн авна уу.
Эх орныхоо хөгжлийн түүчээ болох чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэх их үйлст тань өндөр амжилт хүсье. 🇲🇳🇲🇳🇲🇳
Дэлгэр зуны наран дор дэнж хотойтол сайхан наадаарай!

Хүндэтгэсэн:
Налайх дүүрэг дэх Политехник коллежийн захирал С.Мөнхбат

07/07/2026
✅ Тус сургуулийн ажилтнууд ногоон байгууламжийн хашаа хайсыг шинээр хийж нарны самбараар ажилладаг гэрэлтүүлгийг байршуу...
30/06/2026

✅ Тус сургуулийн ажилтнууд ногоон байгууламжийн хашаа хайсыг шинээр хийж нарны самбараар ажилладаг гэрэлтүүлгийг байршууллаа. Биднийг дэмжин хамтран ажилладаг , хийж бүтээсэн хамт олондоо баярлалаа. 👏👏👏🌳🌳🌳🌇☀️☀️☀️

Address

Налайх дүүрэг 8-р хороо
Nalayh
12790

Alerts

Be the first to know and let us send you an email when Налайх дүүрэг дэх Политехник коллеж posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category