“Ангилбал ашиг”
Хог хаягдлаа ангилан ялгаж хэвшээрэй.
Нахиа эко клуб - Говийн Ирээдүй сургууль
Act now, save tomorrow
Small changes, big impact
31/03/2026
ЭХ ДЭЛХИЙН ЦАГ 2026-Д НЭГДЛЭЭ
2026-03-28
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхий нийтийн байгаль хамгаалах томоохон хөдөлгөөний нэг 60 минутын турш гэрлээ унтрааж эх дэлхийнхээ төлөө нэгдлээ.
Тус арга хэмжээний үеэр зохион байгуулсан хөгжөөнт тэмцээнүүдэд эко клубийн чиглүүлэгч багш Б.Амартайван тэргүүлж, 10а ангийн сурагч Идэр Эрдэнэ дэд байрт шалгарч ивээн тэтгэгч байгууллагын гарын бэлгээр шагнууллаа. Мөн Говийн Ирээдүй сургуулийн Нахиа эко клубийн идэвх оролцоог үнэлж дурсгалын зүйл гардууллаа. Хамтран ажиллахад үргэлж найрсгаар хүлээн авч, үйл ажиллагааг дэмжиж, урамшуулж байдаг Дундговь аймгийн Байгаль орчны газар-ын хамт олонд талархал илэрхийлье.
28/03/2026
"ЭХ ДЭЛХИЙН ЦАГ"-Т НЭГДЭХ ЯВГАН АЛХАЛТАД
“НАХИА” ЭКО КЛУБ НЭГДЛЭЭ.
Жил бүрийн 03 дугаар сарын сүүлийн долоо хоногийн Бямба гарагт Эх дэлхийн цаг уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхий нийтийн хөдөлгөөн өрнөдөг билээ.
Чагдаржавын талбай-Гуяаны төгөл чиглэлд 9 км-т замыг амжилттай тууллаа. Алхалтын үеэр гар дээр суниах, өнцөг барих тэмцээн зохион байгуулагдаж өнцөг барих тэмцээнд 9в ангийн сурагч Хүслэн 4-р байрт шалгарч шагнууллаа.
Тууштай, тэсвэр хатуужилтай байсан хүүхдүүддээ баяр хүргэе🫶
26/03/2026
Цэцгийн хандивын аян өрнүүллээ.
БНХАУ-д эмлүүлэх шаардлагатай байгаа Ү.Сүрэнжаргал эгчийн хандивын аянд юу байна түүгээрээ тус дэм болохыг зорин өөрсдийн тарьж ургуулдаг тасалгааны цэцгийг зарж борлуулан худалдан авалтын бүх мөнгийг хандивын аянд зориуллаа. Бидний зохион байгуулсан хандивын бяцхан үйл ажиллагааг дэмжиж худалдан авалт хийсэн бүх хүмүүст үнэн сэтгэлээсээ талархлаа😍 Ү.Сүрэнжаргал эгч маань удахгүй эдгээд үр хүүхэд ач зээгээ тойруулаад жарган суухын ерөөл өргөе.
❤️We_Are_One_Family❤️
Сургуулиас хамгийн их гардаг хаягдлыг дахин ашиглах, хэрэгцээт зүйл хийх дадлага хийлээ
♻️Reduce♻️Reuse♻️Recycle
21/03/2026
18/03/2026
Говийн Ирээдүй сургуулийн Нахиа эко клубээс санаачлан Дэлхийн усны өдөрт зориулан ЕБС болон Политехникийн коллежийн ахлах ангийн сурагчдын дунд 2026.03.21-ний өдөр “Дэвжээ тэмцээн” зохион байгуулагдах гэж байна.
Сурагчдын чөлөөт сэтгэлгээ, бүтээлч байдал, байгаль орчны талаарх сурагчдын үзэл бодол, хандлага, дуу хоолойг нийгэмд хүргэхээр дараах байгууллагууд хамтран ажиллаж байна.
“БОУАӨЯ-НЫ ХАРЬЯА ЦЭНГЭГ УСНЫ НӨӨЦ БАЙГАЛЬ ХАМГААЛАХ ТӨВИЙН СУРГАЛТ СУДАЛГААНЫ ХЭЛТЭС
“ДУНДГОВЬ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР”
“ДУНДГОВЬ-УС” ОНӨААТҮГ
ЧАНДМАНЬ УС ХХК
ШИНЭ УС ХХК
Сурагч хүүхдүүддээ амжилт хүсье👏👏👏
Дундговь аймгийн Байгаль орчны газар Дундговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Дундговь аймгийн "Говийн-Ирээдүй" сургууль Дундговь аймаг лаборатори "Эрдмийн далай" цогцолбор сургууль Чандмань Ус-Дундговь
17/03/2026
Говийн Ирээдүй сургуулийн Нахиа эко клубийн сурагчид Ханнс Зайдел сангийн дэмжлэгтэйгээр НҮБ-ийн нийгэмлэгээс зохион байгуулж буй “Эх дэлхийн сургууль” хөтөлбөрийн сургалтад хамрагдаж байна. Амжилт хүсье😍
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Website
Address
Opening Hours
| Monday | 08:00 - 17:00 |
| Tuesday | 08:00 - 17:00 |
| Wednesday | 09:00 - 17:00 |
| Thursday | 09:00 - 17:00 |
| Friday | 09:00 - 17:00 |