Khuvsgul CEO WOMEN CLUB

Khuvsgul CEO WOMEN CLUB Эмэгтэй бизнес эрхлэгчдийн нэгдэл - Хамтдаа хөгжиж, нийгэмд эерэг сайн сайхныг түгээн түүчээлнэ.

💐 Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе!Эмэгтэй хүн аз жаргалтай байж , ухамсар нь өсөхөд гэр бүл, нийгэм тэр чиг...
08/03/2026

💐 Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе!

Эмэгтэй хүн аз жаргалтай байж , ухамсар нь өсөхөд гэр бүл, нийгэм тэр чигтээ гэрэлтдэг билээ. Өөрийгөө хайрлаж сурцгаая. Өрөөлийн замыг гэрэлтүүлцгээе.

Нийт эмэгтэйчүүддээ:

💫Оюун сэтгэлийн амар амгаланг

💫Ухамсрын тасралтгүй өсөлтийг

💫Гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг хүсэн ерөөе!

Баярын мэнд хүргэе! 🥂✨

07/03/2026
06/03/2026

Аз жаргалаа олсон бүсгүй
Авъасын ундрага сэтгэлийн цагаан
Ааль ааш нь аядуу дөлгөөн
Ай даа ховорхон эрдэнэ
Maaya Baama

🌷СЕО клубээс  Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан мэдлэг, оролцоо, хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилг...
06/03/2026

🌷СЕО клубээс Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан мэдлэг, оролцоо, хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилгоор 8 агуулга бүхий чөлөөт сургалт, уулзалтыг зохион байгууллаа.

Сургалтаар:
✨ Нар
✨ Хөгжил
✨ Би хэн бэ?
✨ Мөрөөдөл
✨ Одоо цаг
✨ Ирээдүй цаг
✨ Ус
✨ Шийдэл

зэрэг сэдвүүдийн хүрээнд оролцогчид харилцан ярилцаж, туршлага солилцон, мэдлэгээ нэмэгдүүлсэн үр дүнтэй уулзалт боллоо.

Тус уулзалтад урилгаар Хөх эрдмийн өргөө ТББ-н тэргүүн Уламбаярын Хосбаяр багш оролцож үнэ цэнэтэй мэдлэг, сургалтыг бэлэг болгон өглөө. Талархлаа

🌸 Эмэгтэй хүн бүрийн дуу хоолой, оролцоо, хөгжил нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулдаг билээ.

АЗ ЖАРГАЛТАЙ ЭМЭГТЭЙЧҮҮД💯

Ирээдүйн "Би"-тэйгээ уулзсан нь: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын сургуулиудын 150 гаруй сурагчид мэргэжил сонголтын сэтгэл з...
06/03/2026

Ирээдүйн "Би"-тэйгээ уулзсан нь: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын сургуулиудын 150 гаруй сурагчид мэргэжил сонголтын сэтгэл зүйд суралцлаа! 🎓✨

"Мэргэжил сонголт бол нэг удаагийн шийдвэр биш, харин насан туршийн хөгжил юм."

Бидний ирээдүй болсон хүүхдүүд маань өөртөө итгэлтэй, сэтгэл хангалуун амьдрах зам нь өнөөдрийн энэ зөв сонголтоос эхэлнэ гэдэгт бид итгэдэг. 🚀

Өнөөдөр орой 3.6ны орой 18цагт ВВ Мотелын Кафед уулзацгаая. Хүний тоо хязгаартай тул, ирэх хүсэлтэй хүмүүс нь яараарай.Х...
06/03/2026

Өнөөдөр орой 3.6ны орой 18цагт ВВ Мотелын Кафед уулзацгаая.
Хүний тоо хязгаартай тул, ирэх хүсэлтэй хүмүүс нь яараарай.
Халуун дулаан яриа өрнүүлж хамгийн сайхан үдэш байлгацгаая.
99909045
88107150
98115887

ҮНЭ ЦЭНЭЭ БҮТЭЭХ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ СУРГАЛТ ГОЁ УУ?Ирээдүйн мэргэжлээ зөв сонгох нь амьдралын хамгийн чухал шийдвэрүүдийн нэг...
05/03/2026

ҮНЭ ЦЭНЭЭ БҮТЭЭХ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ СУРГАЛТ ГОЁ УУ?

Ирээдүйн мэргэжлээ зөв сонгох нь амьдралын хамгийн чухал шийдвэрүүдийн нэг юм. Тиймээс 12 дугаар ангийн сурагчдад зориулсан “Мэргэжил сонголтын сэтгэл зүй” сургалт зохион байгуулагдах гэж байна.

Энэхүү сургалтаар сурагчид:
🧠 Өөрийн сонирхол, чадвараа таних
❤️ Сэтгэл зүй, харилцааны нөлөөг ойлгох
🐎 Монгол хүний үнэт зүйл, үндэсний дархлааг танин мэдэх
🚀 Ирээдүйн зорилго, манлайллын талаар суралцах боломжтой.

📅 Хэзээ: 2026.03.06
⏰ Цаг: Өглөө 10:00
📍 Хаана: Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театр

👨‍🏫 Сургагч багш:
Уламбаярын Хосбаяр

✨ Ирээдүйгээ зөв тодорхойлох алхмаа хамтдаа хийцгээе!

#мэргэжилсонголт #сэтгэлзүй #Ирээдүй #Хөвсгөл

⏰Одоогоос 3 жилийн өмнө "АЗ ЖАРГАЛТАЙ ЭМЭГТЭЙГ БҮТЭЭЦГЭЭЕ" гэсэн уриатайгаар үүсгэн байгуулагдсан СЕО WOMEN CLUB-ийн бүс...
13/12/2025

⏰Одоогоос 3 жилийн өмнө "АЗ ЖАРГАЛТАЙ ЭМЭГТЭЙГ БҮТЭЭЦГЭЭЕ" гэсэн уриатайгаар үүсгэн байгуулагдсан СЕО WOMEN CLUB-ийн бүсгүйчүүд маань өнөөдөр 3 дахь жилийн дүгнэлт уулзалтаа хийлээ.

🌈Бид өнгөрсөн 3 жилийн хугацаанд бүгд өөрсдийнхөөрөө гэрэлтсэн АЗ ЖАРГАЛТАЙ ЭМЭГТЭЙ болсон байна. Өөр өөрсдийн зорилго хүсэл мөрөөдлөө биелүүлэх алхамдаа аль хэдийнээ орцгоосон. Өөр өөрийн байр сууриа олцгоосон байна.

🔥Бидний хүсч хүлээж уулздаг, бөөн эрч хүч, энерги сэлбээд гардаг, гоё нэгдэл энд бий.

📢Бид нэгдэж бат бөх чулуун сууртай клуб болж оршин тогтнож чадсан нь бидний хамгийн том амжилт байлаа.

🎁Цаашид эерэг хандлага түгээх, сургалт уулзалт, аз жаргалын индексийг өсгөхөд аймаг орон нутгийн хэмжээнд гоё гоё бүтээлч ажлуудыг санаачлан зохион байгуулах болноо. Манай пэйжийг дагаарай.

🌅Бидэнтэй хамтарч ажиллах хүсэлтэй иргэд, байгууллага хэн бүхэнд нээлттэй гэдгийг дуулгахад таатай байна.

☎ 99909045

2025 оны 12 дугаар сарын 13

Сайн байцгаана уу?🤗🤗🤗 Гоёхон сургалт зохион байгуулагдах нь ээ👌👌Ажил амьдралаа зохицуулаадАнхаарч нэг сонсоод үзээрэйАли...
17/10/2025

Сайн байцгаана уу?🤗🤗🤗

Гоёхон сургалт зохион байгуулагдах нь ээ👌👌

Ажил амьдралаа зохицуулаад
Анхаарч нэг сонсоод үзээрэй
Алив сайханаар өөрийгөө таниад
Аз жаргалтай амьдралаа бүтээгээрэй💯

2025 оны 06 дугаар сарын 16-ны билигтэй сайн өдөр  Хөвсгөл аймгийн 99 ЭЭЖИЙ СҮҮН ӨРГӨЛ-г Khuvsgul CEO WOMEN CLUB -н бүсг...
16/06/2025

2025 оны 06 дугаар сарын 16-ны билигтэй сайн өдөр Хөвсгөл аймгийн 99 ЭЭЖИЙ СҮҮН ӨРГӨЛ-г Khuvsgul CEO WOMEN CLUB -н бүсгүйчүүд амжилттай зохион байгууллаа.

Энэхүү ёслол нь Хөвсгөл аймгийн Нутгийн удирдлагын ордны “Соёмбо” танхимд
уртын дуу, морин хуурын аялгуунд сэтгэлийн дээд хүндэтгэл илэрхийлж, сургалт, соён гэгээрэл хосолсон бүтэцтэйгээр эхэлсэн юм.

“Далай ээж ивээх болтугай, уул хангай түших болтугай, тэнгэр бурхан дэмнэх болтугай!” хэмээн Хөвсгөлийн сайхан ээжүүд сэтгэл нэгтгэлтэйгээр Монгол түмний эв нэгдэл, тусгаар тогтнол, ураг удмынхаа ирээдүйн сайн сайхны төлөө
сүүн дээжээ тэнгэрт өргөлөө.

Ээжүүдийн өргөл нь
✨ Энх тунх амьдрал
✨ Эв эеийн мөн чанар
✨ Эх орон, байгаль дэлхий, өв соёлын үнэ цэнийг, оюун, сэтгэл, үйлдлээрээ дээдлэн харуулсан онцгой үйл явдал боллоо.

Сүүн өргөлөөр дамжуулан монголчууд:
🔹 Нэгдмэл сэтгэл, үндэсний ухамсар
🔹 5 тусгаар тогтнолын баталгааг
🔹 Эх болсон зургаан зүйлийн амгаланг
🔹 Ирээдүйн ураг удмынхаа сэргэн сэхэх ухааныг
эрхэмлэн, хариуцлагатай оршихуйн замыг сонгож буйгаа илэрхийллээ.

Үйлийг тэгшитгэж, удирдсан багш Уламбаярын Хосбаяр багшдаа талархлаа.

Өргөлд оролцсон бүх сайхан ээжүүддлээ талархлаа. Үйл нь дэлгэрч, үйлс бадарч, санасан сайхан бүхэн нь сэтгэлчлэн бүтэж , жаргаж явахын ерөөл өргөе.

Монголын минь буян заяа мөнх оршиг!
Ээжүүдийн сэтгэл тэнгэрт хүрч, үрсийн ирээдүй гэрэлтэг! 🌈

Address

Хөвсгөл, Мөрөн Аймгийн ЗДТГ Б корпус 3 давхарт
Mörön
67000

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Khuvsgul CEO WOMEN CLUB posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share