Хөвсгөл аймгийн Насан туршийн суралцахуйн төв

  • Home
  • Mongolia
  • Mörön
  • Хөвсгөл аймгийн Насан туршийн суралцахуйн төв

Хөвсгөл аймгийн Насан туршийн суралцахуйн төв Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Хөвсгөл аймгийн Насан туршийн суралцахуйн төв, Educational consultant, Хүүхдийн ордон, Mörön.

22/09/2026
💄 ИРГЭДИЙН ХҮСЭЛТЭЭР НҮҮР БУДАЛТЫН СУРГАЛТ ДАХИН ЗАРЛАГДЛАА!Өөртөө зохих нүүр будалтыг өөрийн гараар зөв, цэвэрхэн хийж ...
21/09/2026

💄 ИРГЭДИЙН ХҮСЭЛТЭЭР НҮҮР БУДАЛТЫН СУРГАЛТ ДАХИН ЗАРЛАГДЛАА!

Өөртөө зохих нүүр будалтыг өөрийн гараар зөв, цэвэрхэн хийж сурмаар байна уу?✨

Сургалтаар:
✨ Арьсаа зөв бэлтгэх
✨ Суурь будалтыг жигд, цэвэрхэн хийх
✨ Нүүрний хэлбэрт тохируулан будах
✨ Хөмсөг, нүд, уруулын будалтын үндсэн арга
✨ Өдөр тутмын натурал будалтыг өөртөө хийх аргаас дадлагаар суралцана.

💗 Өөрийгөө илүү өнгөлөг, өөртөө итгэлтэй мэдрэхэд тань хэрэгтэй ур чадварыг хамтдаа сурцгаая.

📌 Суудлын тоо хязгаартай тул урьдчилан бүртгүүлээрэй.

📍 Хөвсгөл аймгийн Насан туршийн суралцахуйн төв
📞 Бүртгэл, мэдээлэл: 89018488

💬 Оролцох хүсэлтэй бол коммент хэсэгт “БҮРТГҮҮЛЬЕ” гэж бичээрэй.

#НүүрБудалтынСургалт #ӨөртөөЗориулсанУрЧадвар #НасанТуршийнСуралцахуй #Хөвсгөл

19/09/2026

Өнөөдрийн нэг алхам маргаашийн эрүүл бие 💚
Хоймор нутгийн марафон 🏃‍♀️
#ХойморНутгийнМарафон #ЭрүүлАмьдрал #Хөдөлгөөн #ЭрүүлМэнд

АНГЛИ ХЭЛНИЙ АНХАН ШАТНЫ СУРГАЛТ 2026 оны 09 сарын 21-ний өдөр эхлэнэ.Цаг: 16.00-18.00 цаг АМЖИЖ БҮРТГҮҮЛЭЭРЭЙ.
18/09/2026

АНГЛИ ХЭЛНИЙ АНХАН ШАТНЫ СУРГАЛТ
2026 оны 09 сарын 21-ний өдөр эхлэнэ.
Цаг: 16.00-18.00 цаг

АМЖИЖ БҮРТГҮҮЛЭЭРЭЙ.

ХУГАЦААГАА ТУЛГААД ОРУУЛЧИХЛАА😔. ХЭРЭГТЭЙ ХҮНД НЬ ХҮРТЭЛ ШЭЙРЛЭЭД ӨГӨӨРЭЙ.

СУРАГЧ БИДНИЙ БАГШ БОЛЛОО 💛Өнөөдрийн хамгийн хөөрхөн, бас хамгийн бахархам сургалт🥰Алаг-Эрдэнэ сумын ЕБС  сумын Насан ту...
18/09/2026

СУРАГЧ БИДНИЙ БАГШ БОЛЛОО 💛

Өнөөдрийн хамгийн хөөрхөн, бас хамгийн бахархам сургалт🥰

Алаг-Эрдэнэ сумын ЕБС сумын Насан туршийн суралцахуй хариуцсан Дэлгэрдулам Нямсүрэн багшийн маань охин, 12 дугаар ангийн сурагч Б.Ууганзаяа маань Хөвсгөл аймгийн Насан туршийн суралцахуйн төвийн хамт олонд “Шар сүүний чихэр хийх арга”-ыг өөрийн биеэр зааж, дадлага хосолсон сургалт зохион байгууллаа. 🍭

Энэ удаа бид багш биш суралцагчид байлаа.

Харин бидний багш 12-р ангийн сурагч 💛

Шар сүүгээ боловсруулахаас эхлээд чихрээ хэвэнд цутгах, хэлбэржүүлэх, савлах хүртэл бүх үйл явцыг хамтдаа хийж, амттай чихрээ өөрсдийн гараар бүтээлээ.

Нас наснаасаа үл хамааран хүн бүр бусдаас суралцаж, бас бусдад зааж чаддаг гэдгийг энэ өдөр @Б.Ууганзаяа маань бидэнд хамгийн сайхнаар харууллаа. 🌱

👏 Ээжийнхээ эрдэм мэдлэгийг өвлөж, Өөрийн сурсан мэдсэнээ томчуудтай зоригтой хуваалцаж, бидэнд шинэ ур чадвар заасан Б.Ууганзаяадаа баярлалаа.

Суралцахад нас хамаарахгүй.
Мэдлэг хэнээс ч ирж болно.
Харин хуваалцсан мэдлэг улам үнэ цэнтэй болдог. 💛

#СурагчБиднийБагш #ШарСүүнийЧихэр #НасанТуршийнСуралцахуй #АлагЭрдэнэСум #БүтээжСуралцъя #ХүнБүртСуралцахБоломжБий

17/09/2026

ТА ХҮҮХДЭЭ ЦАХИМ ОРЧИНД АЮУЛГҮЙ ГЭЖ БОДОЖ БАЙНА УУ?

Хүүхдүүдийн 87% нь цахим орчинд ямар нэг хэлбэрийн халдлага,хүчирхийлэлд өртөж байсан гэж мэдээлсэн. Харин эцэг эхчүүдийн 91% нь хүүхдээ ийм эрсдэлд өртөөгүй гэж үзсэн байна.
Эх сурвалж: UNICEF Mongolia, 2025

Хүүхдийн цахим хэрэглээг зөвхөн “хэдэн цаг утас үзэв?” гэдгээр хэмжихгүй. Юу үзэж байна, ямар апп ашиглаж байна, хэнтэй харилцаж байна, ямар эрсдэлтэй тулгарч байна гэдгийг эцэг эх мэддэг байх нь чухал.

Google Family Link ашиглан хүүхдийнхээ дэлгэцийн хугацаа, аппын хэрэглээ, контентын тохиргоо болон байршлын мэдээллийг хэрхэн зөв зохицуулах талаар дараагийн контентуудаар хуваалцана.

📌 Хэрэгтэй бол хадгалаарай.
👨‍👩‍👧 Бусад эцэг эхэд share хийгээрэй.

#ХүүхдийнЦахимАюулгүйБайдал #ЭцэгЭх #ЦахимУрЧадвар #Хөвсгөл #НасанТуршийнСуралцахуйнТөв

💅 МАНИКЮРЫН АНХАН ШАТНЫ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО.Сургалтаар оролцогчид хумсны зөв арчилгаа, хэлбэр засалт, багаж хэрэгсл...
16/09/2026

💅 МАНИКЮРЫН АНХАН ШАТНЫ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО.

Сургалтаар оролцогчид хумсны зөв арчилгаа, хэлбэр засалт, багаж хэрэгслийн аюулгүй хэрэглээ, будалтын суурь техник болон энгийн чимэглэл хийх аргуудад дадлагажлаа.

Богино хугацаанд шинэ ур чадвар эзэмшихээр идэвхтэй оролцсон суралцагчдадаа баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсье.

Сургалтыг удирдаж явуулсан Маргад салоны О. Хулан багшдаа талархлаа. Цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.

Хүн бүрт суралцах боломж бий.

#ХөвсгөлАймаг
#НасанТуршийнСуралцахуйнТөв
#МаникюрынСургалт
#ШинэУрЧадвар
#НасанТуршдааСуралцъя

16/09/2026
ДОТООД СУРГАЛТ, МЭДЭЭЛЭЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.Хөвсгөл аймгийн Насан туршийн суралцахуйн төвийн албан хаагчдын ажлын уялдаа ...
14/09/2026

ДОТООД СУРГАЛТ, МЭДЭЭЛЭЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Хөвсгөл аймгийн Насан туршийн суралцахуйн төвийн албан хаагчдын ажлын уялдаа холбоо, хариуцлага, байгууллагын дотоод үйл ажиллагааг сайжруулах зорилгоор дотоод сургалт, мэдээллийн цаг зохион байгууллаа.

🔹 Архив, бичиг хэрэг хариуцсан ажилтан Б.Болор-Эрдэнэ байгууллагын ажилтнуудад:

✅ “Шилэн индекс” системд хамаарах мэдээллийг хуульд заасан хугацаанд үнэн зөв, бүрэн байршуулж хэвших;
✅ ERP системийн хэрэглээ, албан бичиг, тушаал шийдвэр болон холбогдох мэдээллийг хугацаанд нь оруулах;
✅ Архив, албан хэрэг хөтлөлтийн эмх цэгц, стандарт, хариуцлагыг сайжруулах талаар сургалт зохион байгууллаа.

🔹 Боловсрол нөхөн олгох хөтөлбөр хариуцсан сургалтын менежер Д.Энхбат байгууллагын үйл ажиллагаанд хийх дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах удирдамж, хэрэгжүүлэх чиглэл болон анхаарах асуудлуудыг танилцуулж, ажилтнуудад нэгдсэн мэдээлэл өглөө.

Энэхүү үйл ажиллагаа нь байгууллагын цахим ил тод байдал, дотоод хяналт, албан хэрэг хөтлөлтийн чанар болон албан хаагчдын хариуцлагыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой байлаа.

Хариуцлагатай ажилтан – Ил тод байгууллага – Чанартай үйлчилгээ

#ХөвсгөлАймаг
#НасанТуршийнСуралцахуйнТөв
#ДотоодСургалт
#ШилэнИндекс

#АрхивАлбанХэрэгХөтлөлт
#ДотоодХяналт
#ЦахимИлТодБайдал

БҮРТГҮҮЛЭХ ИРГЭД КОММЕНТООР ДУГААРАА ҮЛДЭЭГЭЭРЭЙ.
14/09/2026

БҮРТГҮҮЛЭХ ИРГЭД КОММЕНТООР ДУГААРАА ҮЛДЭЭГЭЭРЭЙ.

Address

Хүүхдийн ордон
Mörön

Opening Hours

Monday 09:00 - 22:00
Tuesday 09:00 - 22:00
Wednesday 09:00 - 22:00
Thursday 09:00 - 22:00
Friday 09:00 - 22:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Хөвсгөл аймгийн Насан туршийн суралцахуйн төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share