Хөвсгөл аймаг Улаан-Уул сумын Хүүхдийн цэцэрлэг

  • Home
  • Mongolia
  • Mörön
  • Хөвсгөл аймаг Улаан-Уул сумын Хүүхдийн цэцэрлэг

Хөвсгөл аймаг Улаан-Уул сумын Хүүхдийн цэцэрлэг СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ

14/09/2026
2024оны 2настай бүлэгт  нэмэлт элсэлт авч байна. /Цөөн тооны хүүхэд /утас :86614645,89199141
11/09/2026

2024оны 2настай бүлэгт нэмэлт элсэлт авч байна. /Цөөн тооны хүүхэд /
утас :86614645,89199141

ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ📢 “ЗА БОЛ ЗААВАЛ ХИЙЕ” 👨‍👩‍👧 Хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байя!❤️ Хүүхдээ сонсъё🛡️ Хүүхдээ хамгаалъя🤝 ...
10/09/2026

ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ📢 “ЗА БОЛ ЗААВАЛ ХИЙЕ”
👨‍👩‍👧 Хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байя!
❤️ Хүүхдээ сонсъё
🛡️ Хүүхдээ хамгаалъя
🤝 Хүүхдээ эрсдэлээс сэргийлье
Хүүхдийн аюулгүй байдал — бидний хамтын хариуцлага.
#ЗаБолЗаавалХийе #ХүүхдээХамгаалъя #ХүүхдийнАюулгүйБайдал
Compose Хураах
хүүхэд хамгаалал

🥩 Дайвар бүтээгдэхүүнээс бүү татгалзаарай.Зүрх, бөөр, гүзээ зэрэг нь хүүхдийн өсөлт хөгжилд хэрэгтэй уураг, төмөр, цайр,...
09/09/2026

🥩 Дайвар бүтээгдэхүүнээс бүү татгалзаарай.
Зүрх, бөөр, гүзээ зэрэг нь хүүхдийн өсөлт хөгжилд хэрэгтэй уураг, төмөр, цайр, В бүлгийн аминдэм зэрэг шим тэжээлийн сайн эх үүсвэр болдог.

❤️ Зүрх – Чанартай уураг, төмөр, В12 аминдэмээр хангана.
🫘 Бөөр – Уураг, төмөр, В бүлгийн аминдэм агуулна.
🥣 Гүзээ – Уураг болон зарим эрдэс, В12 аминдэмийн эх үүсвэр юм.

👶 Цэцэрлэгийн насны хүүхдэд дайвар бүтээгдэхүүнийг махыг орлуулах бус, олон төрлийн хүнсний нэг хэсэг болгон бага хэмжээгээр, тохиромжтой давтамжаар хэрэглэх нь чухал юм.

🌸ТАЛАРХАЛ 🌸СОНОРДУУЛГА🌸Хүүхэд бүрд боловсролыг тэгш хүртээмжтэй хүргэх үйлсийг дэмжиж, зайн сургалт болон хүрч үйлчлэх ү...
04/09/2026

🌸ТАЛАРХАЛ 🌸СОНОРДУУЛГА🌸

Хүүхэд бүрд боловсролыг тэгш хүртээмжтэй хүргэх үйлсийг дэмжиж, зайн сургалт болон хүрч үйлчлэх үйлчилгээг хэрэгжүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэн, Сумын ИТХ-ын ,Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр мотоцикл олгож, бодит дэмжлэг үзүүлсэн.ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ХАМТ ОЛОНД
чин сэтгэлийн гүн талархал илэрхийлье.
Battsengel Davaajii,Adiya Uranchimeg Dalaidamdin Jantsankhorloo @Г.Эрдэнэбилэг

ДААВУУН УЛАВЧ ӨМСӨХ ЗӨВЛӨМЖХүндэт эцэг эх, асран хамгаалагч та бүхэнд:☺️Хүүхдийн эрүүл ахуй, цэвэр цэмцгэр орчин, тав ту...
03/09/2026

ДААВУУН УЛАВЧ ӨМСӨХ ЗӨВЛӨМЖ

Хүндэт эцэг эх, асран хамгаалагч та бүхэнд:☺️
Хүүхдийн эрүүл ахуй, цэвэр цэмцгэр орчин, тав тухтай байдлыг хангах зорилгоор цэцэрлэгийн орчинд даавуун улавч өмсүүлж хэвшүүлэхийг зөвлөж байна.

Нэг даавуун улавч өмсөж 1000-🌳🌳 модоо хайрлая

Эцэг эхчүүдэд анхаарах зүйлс:

1. Хүүхдийн хөлд тохирсон, зөөлөн, өмсөж тайлхад хялбар улавч сонгох.
2. Улавчийг тогтмол угааж, цэвэрлэн, сайтар хатааж хэрэглэх.
3. Улавчийг бусад хүүхэдтэй сольж өмсүүлэхгүй байх.
4. Улавч нь урагдаж, бохирдсон тохиолдолд тухай бүр шинэчлэх.
5. Хүүхдэд улавчаа зөв өмсөж, тайлж, эмх цэгцтэй хадгалах дадал хэвшүүлэх.

Боловсролын яам -наас  хандиваар ирсэн 12 төрлийн тоглоом, сургалтын хэрэглэдэхүүнийг хүлээн авлаа.  Хүүхдийн тоглох орч...
03/09/2026

Боловсролын яам -наас хандиваар ирсэн 12 төрлийн тоглоом, сургалтын хэрэглэдэхүүнийг хүлээн авлаа. Хүүхдийн тоглох орчин нөхцөлд үнэтэй хувь нэмэр оруулсанд баярлалаа.

📌 , сургууль, цэцэрлэгийн   ажлын төлөвлөгөө боловсруулахдаа анхаарах хууль зүйн зөвлөгөө 👇👇👇Хүүхэд хамгааллын жилийн тө...
03/09/2026

📌 , сургууль, цэцэрлэгийн ажлын төлөвлөгөө боловсруулахдаа анхаарах хууль зүйн зөвлөгөө 👇👇👇

Хүүхэд хамгааллын жилийн төлөвлөгөө нь зөвхөн сургалт, өдөрлөгийн жагсаалт биш. Хүүхэд хамгааллын үйлчилгээний үндсэн хэлбэрүүдийг тэнцвэртэй тусгаж, эрсдэлийг эрт илрүүлэхээс эхлээд хамгаалах, нөхөн сэргээх, урьдчилан сэргийлэх ажлыг цогцоор нь төлөвлөх шаардлагатай.

🚨 1. — 15%

🛡️ Аюулгүй байдлын хамгаалалт
🏥 Эмнэлгийн яаралтай тусламж
🧠 Сэтгэл зүйн зөвлөгөө
⚖️ Хууль зүйн анхан шатны зөвлөгөө
🔗 Сэтгэл заслын үйлчилгээнд холбон зуучлах

🤝 2. — 15%

Хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээг:

🏠 Гэр бүлийн орчинд
🏡 Гэр бүлээс тусдаа орчинд үзүүлнэ.

Үүнд:

👥 Нийгмийн ажил, үйлчилгээ
🧠 Сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээ
💬 Хүчирхийллээс үүдэлтэй хүүхдийн зан авирын өөрчлөлтөд чиглэсэн нийгэм-сэтгэл зүйн зөвлөгөө
📚 Төрөл бүрийн сургалт
🌱 Хөгжлийг дэмжих үйлчилгээ
🎓 Боловсролд холбон зуучлах
👨‍👩‍👧 Хүүхэд, эцэг эхийн харилцааг сайжруулах, зөрчил, хямралыг шийдвэрлэх сургалтад хамруулах
💼 Хөдөлмөр эрхлэлттэй холбоотой үйлчилгээ
🔗 Бусад шаардлагатай үйлчилгээнд холбон зуучлах зэрэг Хүүхэд хамгааллын тухай хуульд заасан үйлчилгээнүүд багтана.

🟣 үзүүлэх 7 төрлийн үйлчилгээ

1️⃣ Аюулгүй байдлын хамгаалалт
2️⃣ Эрүүл мэндийн үйлчилгээ
3️⃣ Сэтгэл зүйн үйлчилгээ
4️⃣ Нийгмийн халамжийн үйлчилгээ
5️⃣ Хүүхэд хамгааллын үйлчилгээ
6️⃣ Эрх зүйн туслалцаа
7️⃣ Холбон зуучлах үйлчилгээ

🌿 3. — 60%

Урьдчилан сэргийлэх ажлыг:

🟢 Анхдагч урьдчилан сэргийлэлт — 50%
🟡 Хоёрдогч урьдчилан сэргийлэлт — 25%
🟠 Гуравдагч урьдчилан сэргийлэлт — 25% гэсэн түвшинд төлөвлөж болно.

Үүнд:

📣 Олон нийтийн соён гэгээрүүлэх ажил
🕊️ Хүчирхийллийг үл тэвчих нийгмийн эерэг хандлага төлөвшүүлэх
📚 Хүүхэд хамгааллын мэдлэг, боловсролыг нэмэгдүүлэх
🎨 Соёлын үйл ажиллагаа
⚽ Спортоор дамжуулан хүүхэд, гэр бүл, олон нийтийг нийгэмшүүлэх
👨‍👩‍👧 Эцэг эхийн боловсрол, эерэг хүмүүжлийн арга барилыг дэмжих
🧒 Хүүхдийн өөрийгөө хамгаалах мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зэрэг ажлыг тусгаж болно.

🎯 ?

👧👦 Хүүхэд
👨‍👩‍👧 Эцэг, эх, асран хамгаалагч
🏘️ Иргэд, олон нийт
🎯 Эрсдэлтэй болон зорилтот өрх, гэр бүл, хүүхэд

🔎 4. , тандалт судалгаа, статистик мэдээлэл, тайлагналт — 10%

📊 Эрт илрүүлэг, тандалт судалгаа
🏫 Сум, сургууль, цэцэрлэг, дотуур байрны гадаад, дотоод орчны эрсдэлийн үнэлгээ — **улирал тутам**
⚠️ Жалга, нүх, ил задгай аюултай орчин
🐕 Золбин нохой, муур
🚸 Замын гарц, тэмдэглэгээ, хөдөлгөөний аюулгүй байдал
👨‍👩‍👧‍👦 Хүн ам, өрх, хүүхдийн судалгаа
👮 Эргүүл, хяналт
🏠 Гэрийн айлчлал
🗂️ Мэдээллийн сангийн шинэчлэл
📝 Тайлагналт

📅 2026 ОНЫ ЖИЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭРХЭН БОЛОВСРУУЛАХ ВЭ?

✅ Хамтарсан багийн гишүүн бүр өөрийн чиг үүргийн хүрээнд жилийн ажлын төлөвлөгөөг боловсруулна.

✅ Нарийн бичгийн дарга гишүүдийн төлөвлөгөөг нэгтгэн, нэгдсэн төлөвлөгөөг эцэслэнэ.

✅ Төлөвлөгөөг эрх бүхий удирдлагаар баталгаажуулж, хэрэгжилтийг жилийн турш тогтмол хянаж, тайлагнана.

🏫 Сургууль, цэцэрлэгийн Хүүхэд хамгааллын багийн гишүүн бүр мөн өөрийн чиг үүргийн хүрээнд жилийн төлөвлөгөөг боловсруулж, нарийн бичгийн дарга нэгтгэн эцэслэнэ.

📌 Хүүхэд хамгааллын төлөвлөгөө боловсруулахдаа **“хэдэн сургалт хийх вэ?” гэдгээс илүүтэй дараах асуултад хариулсан байх нь чухал:

🔹 Ямар эрсдэл байна?
🔹 Ямар хүүхэд, гэр бүлд үйлчилгээ хамгийн их хэрэгтэй байна?
🔹 Урьдчилан сэргийлэх ажлын үр дүнг юугаар хэмжих вэ?
🔹 Эрсдэл илэрвэл хэн, ямар үйлчилгээг, ямар хугацаанд үзүүлэх вэ?
🔹 Жилийн эцэст ямар бодит өөрчлөлт гарсан байх вэ?
Эдгээрийг төлөвлөгөөнийхөө гол үндэс болгоорой. 🎯

📘 9 дүгээр сарын 12-ноос эхлэх ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН КЕЙС МЕНЕЖМЕНТ сургалтаар “Хамтарсан баг”, “Хүүхэд хамгааллын баг”-ийн жилийн төлөвлөгөөг илүү оновчтой, хууль зүйн үндэслэлтэй боловсруулах талаар дэлгэрэнгүй ярилцах болно.

🔗 Бүртгэлийн холбоос: https://forms.gle/BvnQqrbF5G35AWe47
📞 Холбоо барих: 8001-1609 | 8668-7373

#ХүүхэдХамгаалал
#ХамтарсанБаг
#ХүүхэдХамгааллынБаг
#КейсМенежмент
#ЖилийнТөлөвлөгөө
#УрьдчиланСэргийлэлт
#ХүүхдийнЭрх

01/09/2026

Address

Khuwgul Aimag Ulaan-Uul Sum 5-r Bag
Mörön
111222333

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Хөвсгөл аймаг Улаан-Уул сумын Хүүхдийн цэцэрлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category