13/05/2026
2026 оны 05 дугаар сарын 07 нд гарсан гэнэтийн галын аюулд өртөж хүнд байдалд байгаа тус сургуулийн 1,5,11 дүгээр ангийн 3 сурагчдадаа СУРГУУЛИЙН ЗАХИРГАА, БАГШ НАР, НАЙЗ НӨХӨД ХАМТ ОЛОН хандивын сэтгэлээ өргөлөө.
Бид хандивын аяныг 5 сарын 8 наас 3 ХОНОГИЙН ХУГАЦААТАЙ өрнүүллээ. Энэхүү сайн үйлсийн аянд нэгдсэн багш, ажилтан, сурагчид, эцэг эхчүүд болон: 1а,1б,1в, 2а, 2б, 2в, 3б, 3в, 4а, 4б, 6а, 6б, 7а, 7б, 9а, 9б, 10а, 11а,11б,12а,12б анги хамт олон Эвт худалдааны төвийн түрээслэгчид, Гүнрэг, Голомт банк, Монгол банк, МИГ даатгал, Таванбогд, Нэгдсэн эмнэлэг, Авто тээврийн газар болон НЭГДСЭН БҮХ ХҮНД ЧИН СЭТГЭЛИЙН ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ.
2.572.000 төгрөгийн мөнгөн хандив, 3.401.600 төгрөгийн эд зүйлс /сурагчийн цүнх, дэвтэр хичээлийн хэрэглэл, гутал хувцас, цагаан хэрэглэл, тогоо, ахуйн хэрэглээний зүйл, хүнс/ цугласныг гардуулан өглөө.
СЭТГЭЛИЙН ДЭМ ХАМГИЙН ҮНЭТЭЙ ТУСЛАМЖ БАЙДАГ.
Сурагчдын маань гэр бүлд гэрэл гэгээ бэлэглэсэн ТА БҮХНИЙ ХАЛУУН СЭТГЭЛД ТАЛАРХАЖ БАЙНА.
Хэрлэн 5 дугаар сургуулийн хамт олон