Zool Pro-Ed hub

Zool Pro-Ed hub Боловсролд гэрэл нэмье.
-Цахим ур чадвар, хиймэл оюун ухаан ашиглаж сурах хүн бүрд нээлттэй.
-Google workspace суралцах боломж
-Хамтдаа суралцах талбар

🌟 "АНХНЫ ЖИЛДЭЭ АЖИЛЛАЖ БАЙХАД ХЭН НЭГЭН ҮҮНИЙГ ХЭЛЭЭД ӨГСӨН БОЛ..."Манай сургалтад хамрагдсан багшийн сэтгэгдлийг зурга...
20/08/2026

🌟 "АНХНЫ ЖИЛДЭЭ АЖИЛЛАЖ БАЙХАД ХЭН НЭГЭН ҮҮНИЙГ ХЭЛЭЭД ӨГСӨН БОЛ..."

Манай сургалтад хамрагдсан багшийн сэтгэгдлийг зургаар хүргэж байна.🌞

Бид анх ажлын гараагаа эхэлж байхдаа яг л ингэж төөрөлдөж, арга зүй болон зөвлөн чиглүүлэх туршлагатай нэгний дэмжлэгийг маш их хүсдэг шүү дээ.

Тиймээс бид эхний 3 жилдээ ажиллаж буй шинэ залуу багш нартаа зориулан ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЦАХИМ СУРГАЛТ төлөвлөн бэлдэж байна! 🎁

Сургалтаар юу хуваалцах вэ?

📌Анхны жилүүддээ туршиж, суралцсан бодит туршлага, зөвлөмжүүд

📌Хичээлийн агуулгыг хялбарчлан хүүхдэд ойлгомжтой хүргэх арга зүй

📌Бусад туршлагатай багш нарын багшлах арга зүй, анги удирдах арга барил гэх мэт практик зөвлөгөө, цахим хэрэгслүүд

👉 Та хамт олон, найз нөхөд дотроосоо ажлын гараагаа эхэлж буй 1-3 дахь жилдээ ажиллаж байгаа багш нараа коммент хэсэгт MENTION хийж, энэ мэдээг дамжуулаарай!

💡 Сургалтын тов болон бүртгэлийг манай хуудсаар зарлагдах тул ZOOL ProED hub хуудсаа дагаж, мэдээллээс хоцролгүй хүлээгээрэй. Хамтдаа хөгжицгөөе! 🚀
/9 сарын сүүлээр төлөвлөж байна./

🎉 Шинэ хичээлийн жилдээ бэлэн! 🎉Багш нар маань 4 өдрийн турш тасралтгүй суралцаж, шинэ хичээлийн жилийн бэлтгэлээ амжилт...
20/08/2026

🎉 Шинэ хичээлийн жилдээ бэлэн! 🎉

Багш нар маань 4 өдрийн турш тасралтгүй суралцаж, шинэ хичээлийн жилийн бэлтгэлээ амжилттай ханган сургалтаа дуусгалаа. Хамтдаа суралцаж, мэдлэг туршлагаа ахиулсан багш нараа харахад үнэхээр урамтай байна. 👏

Сургалтаас сурч авсан зүйлсээ зөвхөн өөрөө ашиглаад зогсохгүй, сургууль болон хамт олондоо түгээн дэлгэрүүлж, бодит ажил болгохоор багш нар маань бэлтгэлээ базааж эхэлжээ. Мэдлэгээ бусадтайгаа хуваалцаж, хамтдаа хөгжих шиг сайхан зүйл үгүй билээ.

🫢2026 оны элсэлтийн шалгалтын материалууд нээлттэй нийтлэгджээ!Багш, суралцагчид та бүхэн шалгалтын материалаа файл хэлб...
19/08/2026

🫢2026 оны элсэлтийн шалгалтын материалууд нээлттэй нийтлэгджээ!

Багш, суралцагчид та бүхэн шалгалтын материалаа файл хэлбэрээр нь татан авч, AI туслахтайгаа хамтран ирэх жилийн шалгалтдаа амжилттай бэлдээрэй. Нийт багш нартаа болон суралцагчдадаа амжилт хүсье.👌

ЭЕШ-ын хичээлүүдийн материал татах холбоосууд:

Математик
https://www.eec.mn/post/7016

Монгол хэл
https://www.eec.mn/post/7026

Англи хэл
https://www.eec.mn/post/6978

Физик
https://www.eec.mn/post/7040

Хими
https://www.eec.mn/post/7012

Биологи
https://www.eec.mn/post/6991

Нийгэм судлал
https://www.eec.mn/post/7030

Түүх
https://www.eec.mn/post/7044

Газарзүй
https://www.eec.mn/post/7016

Орос хэл
https://www.eec.mn/post/7034

#ЭШ #элсэлтийншалгалт

2026 оны Элсэлтийн шалгалтын “МАТЕМАТИК” сэдэв даалгавар 2026-08-18 /Нийтлэсэнeec.mn / 273 / 0 2026 оны элсэлтийн шалгалтын “Математик” -н хичээлийн сэдэв даалгаврыг хувилбар ....

19/08/2026

Хамтдаа суралцсан багш нартаа баярлалаа! 🎓✨

Бид энэ удаа сургалтад хамрагдаж буй нэгэн багшийнхаа туршилтын бүтээлээр та бүхэнтэй мэндчилж байна.

"ZOOL ProED hub"-ийн Зуны сургалтуудад идэвхтэй хамрагдаж, шинэ мэдлэг, чадвараар цэнэглэгдсэн бүх багш нартаа талархал илэрхийлье. Зуны сургалтуудын маань бүртгэл дуусаж, хичээлүүд амжилттай явагдаад өндөрлөж байна.

📢 ЧУХАЛ САДАМЖ:
8-р сард дахин шинэ сургалт зарлагдахгүй тул та бүхэн манай хуудсыг дагаж, дараагийн ээлжит сургалтын зарлалыг хүлээгээрэй. 👀

💡 Ганцаарчилсан уу, Хамтын сургалт уу?
Ганцаарчилсан сургалт л илүү үр дүнтэй гэж бодож байна уу? Манай сургалт цөөн хүнтэй ангид багш бүртэй тулж ажилладаг тул бүлгийн сургалтад хамрагдсан ч яг л ганцаарчилсан мэт үр дүнг авах боломжтой юм шүү. 😉
/Үнэхээр ганцаарчилсан сургалт авах хүсэлтэй бол 9 сараас эхлэх боломжтой./

✨ Манай сургалтын ОНЦЛОГ:
Бид зөвхөн AI болон цахим хэрэгсэл заагаад зогсохгүй, тэдгээрийг танхимын багшлах арга зүй, анги удирдах арга барил, өдөр тутмын ажилдаа хэрхэн хөрвүүлэн ашиглах бодит туршлагаасаа хуваалцдаг.🙋‍♀️

Дараагийн сургалтаар эргэн уулзацгаая!🤩
#БагшийнХөгжил

16/08/2026

#БагшаасБагшид Бичлэг-2

📢 СУРГАЛТАД БҮРТГҮҮЛСЭН БАГШ НАРЫН АНХААРАЛД! ✅✅✅

Сургалтын бүртгэлээ баталгаажуулсан багш нар маань дараах хоёр алхмыг хийж сургалтдаа бэлдээрэй:

1-р алхам: Дараах холбоос бүхий зааврын дагуу бүртгүүлсэн .edu.mn хаягаараа нэвтэрнэ үү.
https://www.facebook.com/share/v/1LJiySPvfB/

2-р алхам: .edu.mn хаягаараа нэвтэрсний дараа энэ бичлэгийн дагуу цахим анги болон сургалтын чатдаа нэгдээрэй.

Маргааш хичээлийн цагтаа уулзацгаая!😉

💡 Хэрэв та анх удаа эдгээр систем, хаягийг ашиглаж байгаа бол бичлэгүүдээ анхааралтай үзээрэй. Асууж тодруулах зүйл гарвал манай хуудасны чат хэсэгт мессеж бичин тусламж авах боломжтой. 🤗
#Багшийнхөгжил #БагшаасБагшид #ХамтдааСуралцъя

16/08/2026

‼️Сургалтад бүртгүүлсэн багш нар маань дараах зааврын дагуу бүртгүүлсэн moes.edu.mn хаягаа шалгаарай. Бүртгэлээ баталгаажуулсан багш нарын хаягаар мэдээлэл илгээсэн.

⁉️Анх удаа хаягаа ашиглаж байгаа бол бичлэгийг анхааралтай үзээрэй. Тусламж хэрэгтэй бол манай хуудасны чат хэсэгт хандаж тусламж аваарай.🤗

15/08/2026

Багш нарын маань сургалтын дараах сэтгэгдэл болон үр дүн!
📌 "Сурсан мэдсэн зүйлээ ажил дээрээ шууд хэрэгжүүлэх бүрэн боломжтой, практик сургалт боллоо."
📌"Маш ойлгомжтой, тодорхой, үйл ажиллагаанд суурилсан сургалт боллоо."
Багш нарынхаа цаашдын ажилд амжилт хүсье! 🚀
Шинэ сургалтын бүртгэл: https://www.facebook.com/share/p/1FFimiGkqa/

15/08/2026

Багш нарын маань сургалтын дараах сэтгэгдэл болон үр дүн!

Багш нарын маань онцолсон гол давуу талууд:

📌 Хичээлдээ шууд хэрэглэх практик арга зүй болон AI платформууд
📌 Ойлгомжтой, тодорхой, цэгцтэй тайлбар
📌 Суралцагчдын сонирхлыг татах шинэ санаа, туршлага

Багш нарынхаа цаашдын ажилд амжилт хүсье! 🚀
Шинэ сургалтын бүртгэл: https://www.facebook.com/share/p/1ctUPqcpnD/

Address

Khalkhgol
21010

Alerts

Be the first to know and let us send you an email when Zool Pro-Ed hub posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Zool Pro-Ed hub:

Shortcuts

Share