Ховд аймаг 7 дугаар цэцэрлэг

Ховд аймаг 7 дугаар цэцэрлэг Never never never give up

🤼🤼‍♂️🤼 Ховд аймгийн таеквондогийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож 🥇🥇🥇 алтан медаль хүртсэн бэлтгэл В бүлги...
08/06/2026

🤼🤼‍♂️🤼 Ховд аймгийн таеквондогийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож 🥇🥇🥇 алтан медаль хүртсэн бэлтгэл В бүлгийн Тамаша шавьдаа халуун баяр хүргэе. 💐💐💐👏👏👏 Илүү их амжилтыг хүсье.

30/05/2026

Цэцэрлэгийн хүүхдийн зуны амралтын зөвлөгөө

Эрхэм эцэг эхчүүдэд

Хүүхдийн амралтын хугацаа нь зөвхөн амрах бус бие бялдар, танин мэдэхүй, нийгэмшихүйн хөгжлийг дэмжих чухал үе байдаг. Иймд дараах зөвлөмжийг хэрэгжүүлэн хүүхдээ эрүүл, аюулгүй, аз жаргалтай амраахыг зөвлөж байна.

1. Эрүүл мэндээ хамгаалцгаая

* Хүүхдийг өдөр бүр цэвэр агаарт тоглуулж, хөдөлгөөнтэй байлгах.
* Насанд тохирсон шим тэжээлтэй хоол хүнсээр хооллох.
* Буцалсан эсвэл аюулгүй ундны ус тогтмол уулгах.
* Гар угаах зөв дадлыг хэвшүүлэх.
* Нарны хурц тусгалаас хамгаалж малгай, нимгэн хувцас өмсгөх.

2. Аюулгүй байдлыг хангая

* Хүүхдийг гол, нуур, тоглоомын талбай зэрэг газарт заавал хараа хяналттай байлгах.
* Замын хөдөлгөөний дүрмийг давтан сануулах.
* Гал, цахилгаан хэрэгсэл, хурц иртэй зүйлээс хол байлгах.
* Танихгүй хүнээс юм авахгүй байхыг ойлгуулах.

3. Хөгжлийг нь дэмжицгээе

* Өдөр бүр үлгэр, ном уншиж өгөх.
* Зурах, эвлүүлэх, бүтээл хийх үйл ажиллагаанд оролцуулах.
* Байгальтай танилцуулж, ажиглалт хийх боломж олгох.
* Тоолох, өнгө ялгах, хэл яриаг хөгжүүлэх тоглоом тоглох.

4. Гэр бүлийн хамтын цагийг нэмэгдүүлье

* Хүүхэдтэйгээ ярилцаж, хамтдаа тоглох.
* Гэр бүлийн аялал, зугаалгад хамруулах.
* Гэрийн энгийн ажилд оролцуулж хариуцлага мэдрүүлэх.
* Хүүхдийн санаа бодлыг сонсож, урамшуулах.

5. Дэлгэцийн хэрэглээг зохицуулъя

* Гар утас, зурагт, таблетын хэрэглээг насанд нь тохируулан хязгаарлах.
* Дэлгэцийн цагийг идэвхтэй хөдөлгөөн, тоглоомоор орлуулах.
* Насанд тохирсон, эерэг агуулгатай нэвтрүүлэг үзүүлэх.

Уриалга

“Хүүхэд бүрийн аз жаргалтай, аюулгүй, үр бүтээлтэй амралтын төлөө хамтдаа анхаарцгаая.”

Хүндэтгэсэн,
Цэцэрлэгийн багш, хамт олон 🌷🌷🌷🌷🌷

30/05/2026

📚📚📚"2025-2026" оны хичээлийн жил дуусаж "Бяцхан шавь нар минь чадамжийн тайлан"-гаа амжилттай хийж амарцгаалаа.💐💐💐 Ирэх хичээлийн жил хүртэл ихийг сурч, сайхан амраад уулзахын ерөөл өргөе. @Ховд аймаг 7-р цэцэрлэгийн хамт олон

04/05/2026
Сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон багшийн гүйцэтгэлийн үнэлгээний хуваарийг хүргэж байна.
30/04/2026

Сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон багшийн гүйцэтгэлийн үнэлгээний хуваарийг хүргэж байна.

Үнэлгээнд хамрагдаж байгаа удирдлагууд болон багш нартаа амжилт хүсье.
30/04/2026

Үнэлгээнд хамрагдаж байгаа удирдлагууд болон багш нартаа амжилт хүсье.

Бага А, Б бүлгийн хүүхдүүдэд ханиад томуунаас урьдчилан сэргийлэх, дархлаа дэмжих зорилгоор шар тосоор хөлийн уланд иллэ...
29/04/2026

Бага А, Б бүлгийн хүүхдүүдэд ханиад томуунаас урьдчилан сэргийлэх, дархлаа дэмжих зорилгоор шар тосоор хөлийн уланд иллэг, бариа хийж өглөө. Хүүхдүүд тайван, идэвхтэй хамрагдсан бөгөөд биеийн дулаан хадгалах, цусны эргэлтийг сайжруулах ач холбогдолтой уламжлалт арга юм.
{ Бяцхан хүүхдүүд маань сайхан амарсан шүү😊}

29/04/2026

Ахлах-Б бүлэг ‘’Бид нэг дэлхийтэй’’ уриан дор нийт 32 улс орны туг далбааг цээжилж улс орон бүрийн үндэсний хувцасны онцлог, хүүхэд бүр өөр өөр онцлог байдаг гэдгийг мэдэж сурлаа.

23/04/2026

Ахлах-А бүлэг
Д.Ариунзаяа багштай ангийн
Өглөөний хүлээн авалт "Мэндчилгээ"

Address

Jargalan
Hovd
12345

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ховд аймаг 7 дугаар цэцэрлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category