22/01/2025
Дуугүй байх нь хүний сүнсний эрчим хүчийг хадгалж, эрүүл мэндийг тэтгэдэг. Дуугүй байх үед хүний мэдрэхүй нарийсч “дотоод дуу хоолойгоо” сонсож чаддаг.
Дуугүй байх нь ухамсарын хир буртгийг арилгах нэг арга юм. Дуугүй байхад суралцах тийм амар биш. Харин илүү юм ярихгүй байх, үе үе хоосон ярианд оролцохгүй байхыг хүн бүр чадна. “Олон үгэнд олзгүй” гэж ярьдаг. Их ярьдаг хүн маш их ядардаг, хар муу хүчний хорлолд өртдөг, дотоод өсөлт нь саатдаг.
Бусдад сонсогдохуйц юм ярихгүй байхыг дуугүй байдал гэдэг. Харин хүн дотроо ч юм ярихгүй, сэтгэл хөдлөл нь ч юм илэрхийлэхгүй, ухамсарт нь ямар ч дүр зураг байхгүй үеийг ДОТООД АНИРГҮЙ гэдэг. Дотоод аниргүй бол бурханлаг төлөв. Энэ бол болор мэт цэвэр тунгалаг, сав саруул, нам гүм ухамсрын төлөв. Дотоод аниргүй бол туйлын амар амгалан, нам гүм төлөв юм.
Бясалгал тогтмол хийсэн хүн ДОТООД АНИРГҮЙД хүрдэг. Дотоод аниргүйд хүрсэн хүн:
- Өөртөө яг юу хэрэгтэйг ойлгодог.
- Асуудлуудаа шийдэх гарц олж хардаг.
- Хэрүүл тэмцэлгүй амьдардаг.
- Айдас, түгшүүрээс салдаг.
- Дотоод хүчийг олдог.
- Санаа сэтгэл нь тэнцвэртэй болдог.
- Цоо шинээр амьдарч эхэлдэг.
ЯПОН бүтээгдэхүүн захиалга авч байна. Хүргэлт хийнэ👍. Утас:9413-5958
#АгнистынГэгээ