13/03/2026
- [ ] 📢 ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ХАРХОРИН СУМЫН 2026 ОНЫ СОНГУУЛЬТ ЧУУЛГАН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА. 🤩
Өвөрхангай аймгийн Хархорин сумын Хүүхдийн зөвлөл нь 3 сарын 11-ний өдөр “СОНГОЛТ БИДНИЙ ГАРТ” уриатай чуулганг амжилттай зохион байгууллаа. ☺️
Уг чуулганд Хархорин сумын хүүхэд, өсвөр үеийнхэн болон хүүхдийн зөвлөлийн гишүүдээс бүрдсэн нийт 240 хүүхдийг оролцуулж чадсан юм. ✅
Мөн түүнчлэн энэхүү Чуулганаар “Оны онцлох хүүхэд шалгаруулалт хэрхэн явагддаг вэ?, Өсвөрийн парламент гэж юу вэ?, Хүүхдийн зөвлөл гэж юу вэ?” зэрэг ойлголтуудыг танилцуулж, мэдээлэл хүргэснээс гадна Хүүхдийн зөвлөлийн үйл ажиллагааны ач холбогдлыг ярилцлаа. 🌟
Мөн энэ үеэр Хүүхдийн зөвлөлийн дараагийн үеийн Тэргүүн болон Дэд тэргүүнийг сонгон шалгаруулах чухал үйл ажиллагаа зохион байгуулагдаж, ирээдүйн манлайлагчдыг тодруулсан онцгой ач холбогдолтой чуулган болж өнгөрлөө. 🥳
Уг чуулганы сонгуульд Н. Маргад-Эрдэнэ, Б. Ану, Н. Ялалт нэр дэвшсэнээс
Хархорин сумын хүүхдийн зөвлөлийн ТЭРГҮҮН-ээр Н. МАРГАД-ЭРДЭНЭ
Хархорин сумын хүүхдийн зөвлөлийн
ДЭД ТЭРГҮҮН-ээр Н. ЯЛАЛТ
Хархорин сумын хүүхдийн зөвлөлийн НАРИЙН БИЧИГ-ээр Х. НАНДИН-ЭРДЭНЭ
тус тус сонгогдож үүрэгт ажлаа хүлээж авлаа. 🤩🤩
Мөн Хүүхдийн зөвлөлийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, манлайлан ажиллан төгссөн гишүүддээ хүндэтгэл үзүүлж, талархал илэрхийлэн дурсгал гардууллаа. ХҮНДЭТ ТӨГСӨГЧ-дөө цаашдын сурлага, ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье. ✨
Чуулганд идэвх, санаачилгатай оролцсон нийт сурагчдадаа талархал илэрхийлж шинээр сонгогдсон Тэргүүн, Дэд тэргүүнд цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье. 🌟🌟