ГЭР Бүлдээ Төвлөрцгөөе

ГЭР Бүлдээ Төвлөрцгөөе ТАНЫ ХҮҮХЭД ТАНЫ ГЭР БҮЛИЙН ТОЛЬ...

25/09/2026

НАСТАЙ ЭЭЖийгээ дагуулсан залуу үнэтэй ресторанд оройн хоол идэж суулаа. Ээж нь нас өндөр болсон нь илт, нилээд тамиргүй харагдана. Хоолны үеэр ээж нь бага зэрэг хоолоо цамц, өмдөн дээрээ дусааж асгаж орхив. Ресторанд хооллож буй хүмүүсээс тэдний зүг дургүйлхэн харах нь харагдана. Хооллож дууссаны дараа хүү огт санаа зовсон шинжгүй босоод ээжийгээ үүрээд угаалгын өрөө рүү явлаа. Хувцсан дээр тогтсон толбыг арчиж, нүүрийг нь угаагаад, буурал үсийг нь зөөлөн илж эвтэйхэн болгов.
Тэр хоёрыг угаалгын өрөөнөөс гарч ирэхэд хүмүүс нэг ч чимээ гаргасангүй. Залуу тооцоогоо хийгээд гарахыг завдахад нэгэн хижээл насны эрэгтэй босож ирээд “Хүү минь чи энд юу орхисон оо мэдэж байна уу?” гэж асуув. Залуу “Би юм мартаагүй ээ” гэхэд өвгөн “Үгүй дээ хүү минь, чи энд хүн бүрт сургамж, ээж бүрт итгэл найдвар үлдээлээ” гэж хэлэв.😍😍😍🥰🥰🥰 copy

23/09/2026

Хүүхдийг шалтагтай, шалтаггүй хичээлээс хоцроогоод, чөлөө аваад байвал
хамгийн түрүүнд сахилга бат алдагддаг.😢😢
Ханиад хүрэхийн төдийд сургуульд явуулахгүй,
жижигхэн тавгүйрхлийг том шалтаг болгож,
“Өнөөдөр яах вэ дээ” гэж хойшлуулсаар байвал
📌 Хүүхэд хичээлийн хоцрогдол үүснэ.
📌 Ахиц удааширна.
📌 Өөртөө тавих шаардлага сулрана.
📌 Аажмаар залхуурал хэвшил болно.
Сургууль бол зөвхөн хичээл заадаг газар биш.
Тэсвэр, хариуцлага, цагийн менежмент, хамтын орчинд байх чадварыг сургадаг газар.
Мэдээж өндөр халуурсан, халдвартай үед бол амраах ёстой.
Гэхдээ “ядарсан юм шиг байна”, “унтмаар байна” гэдэг нь
залхуурлын хамгийн том хэлбэр.
Өнөөдөр нэг өдөр таслах нь жижиг мэт боловч, жилийн төгсгөлд “хуримтлагдсан”хоцрогдол болдог.
Хариуцлага бол багаасаа тогтдог. 💛

07/08/2026

Дөнгөж 56 насандаа нойр булчирхайн хавдраас болж амиа алдсан APPLE- ийн босс Стив Жобс нас барахынхаа өмнө өвчтөний оронд хэвтэж байхдаа сүүлчийн үгээ болгон дараах зүйлсийг та бидэнд захиас болгожээ.

Би бизнесийн ертөнцийн оргил дээр гарч чадсан. Бусдын нүдэнд миний ажил, амьдрал амжилтын пуужин шиг л харагддаг. Бизнесийг маань эс тооцвол хувийн амьдрал маань жаргалтай байгаагүй. Энэ бүхний эцэст эд баялаг, мөнгө хөрөнгөд би “донтож”, эдгээрийг амьдралын зорилго болгон хальтирсан байжээ гэдгээ ойлголоо.

Яг одоо би хүнд өвчний улмаас эмнэлгийн орон дээр өнгөрсөн амьдралаа цэгнэн хэвтэж байна. Гарцаагүй үхлийн өмнө миний амжилт, эд хөрөнгө, бизнесийн бахархал ямар ч үнэ цэнэгүй, утга учиргүй гэдгийг мэдлээ.

Магадгүй чи мөнгөтэй бол хэн нэгнийг хөлслөөд жолоочоо хийлгэн дуртай зүгтээ аялж чадах бол ямар ч их мөнгөтэй байсан өвчнөө хэн нэг хүнд дамжуулан өвдөлт, үхлээс зугтаах боломжгүй.

Материалаг эд хөрөнгөө та алдсан бол дараа нь олох, бүр шинээр бүтээх боломжтой. Гэвч хэзээ ч буцааж авч чаддаггүй зүйл бол хүний эрүүл мэнд-амьдрал юм.

Мэс заслын хагалгааны өрөөд ороод ямар ч хүн амьдралдаа нэг номыг заавал уншсан байх ёстойгоо ойлгодог юм байна. Тэр бол “Эрүүл амьдрахуй”-н тухай ном. Хөгшин, залуу, эрүүл, өвчтэй ямар ч бай танд нэг л өдөр ийм үе ирнэ...

*Гэр бүл, найз нөхдийнхөө хайрыг үнэт эрдэнэс мэт нандигнаж яваарай. Мөн өөрийгөө хүндэлж, хайрлахын сацуу бусдад урам өгч, дэмжиж амьдраарай...

*Нас нэмэх тусам бид хорвоог арай өөр нүдээр харж эхлэдэг. Яваандаа чи,

300 долларын цагаар гангарсан ч, 30 долларын цаг зүүсэн ч тэд нэг л цаг хугацааг заадаг гэдгийг ойлгоно.

300 долларын хэтэвчээр гангарсан ч, 30 долларын түрийвч авсан ч доторх мөнгө тань өөрчлөгддөггүй гэдгийг мэддэг болно.

150 мянган долларын машин авсан ч, 30 мянган долларын машин унасан ч нэг л зүг рүү нэг л замаар явдаг гэдгээ ухаарах болно.

300 долларын дарс ханатлаа хүртсэн ч, 30 долларын дарс залгилсантай адилхан шартдаг гэдгийг мэддэг болно.

300 метр квадрат харшид амьдарсан ч, 30 метр квадрат байранд орсон ч өөрөө л хичээхгүй бол ганцаардал гэдгээс салж чадахгүй гэдгээ ойлгох болно.

Аз жаргал материаллаг баялгаас ирдэггүй гэдгийг мэддэг болно. Бизнес ба энгийн ангиллаар нисэж байсан ч онгоц сүйрэх үед ямар ч “ялгаа” байдаггүй.

Тиймээс танд үзэл бодлоо хуваалцдаг жинхэнэ найзууд, инээж хөхрөлцдөг хуучны танилууд, дуулалдан хөгжилддөг ах, эгч байгаа бол та энэ дэлхийн хамгийн аз жаргалтай хүн.

Тойрч гарч боломгүй амьдралын таван шугам :

1. Хүүхдээ баян хүн бол гэж бүү сургаж хүмүүжүүл. Тэднийгээ аз жаргалтай болгохын тул соён гэгээрүүл. Ингэж чадвал тэд ирээдүйд материаллаг зүйлсийн үнэ өртгийг биш амьдралын үнэ цэнийг мэддэг нэгэн болно.
2. Нэгэн алдартай эшлэл байдаг. "Хоолоо эм мэт ид. Эс бөгөөс эмийг хоол мэт хэрэглэдэг болно."
3. Хэн нэгний хайрыг татаж хайрлагдаж чадсан л бол та хэзээ ч ганцаардахгүй. Таныг хаях 100 шалтаг байсан ч хаяхгүй байх ганц шалтгаан байхад хангалттай байдаг.
4. Хүн байх ба хүн шиг байхын хооронд асар том ялгаа байдаг. Маш цөөн хүн үүнийг ойлгож мэдэрдэг.
5. Төрөхөөс авахуулаад нас барах хүртэл таныг хайрлах хүмүүс байдаг. Гэхдээ энэ бүхэн таниас шууд хамаардаг гэдгийг бүү мартаарай...

*Хурдан явъя гэвэл ганцаараа, хол явъя гэвэл олуулаа яв гэдэг зүйр цэцэн үг байдаг.

Дэлхийн хамгийн шилдэг зургаан эмч бол:
1. Нарны гэрэл
2. Амралт
3. Дасгал хөдөлгөөн
4. Эрүүл хооллолт
5. Өөртөө итгэх итгэл, өмнөө тавьсан зорилго
6. Найзууд

Бүхий л амьдралынхаа турш эдгээрийг санаж, өөрийн ухаанаар эрүүл бас жаргалтай амьдралаа цогцлоогоорой. Бурхан таныг өршөөх болтугай.🙏

❗️❗️❗️❗️❗️ үнэн шүү

04/08/2026

Нэгэн удаа хөгшин даянчаас асуужээ.
- Үргэлж ганцаараа байхаас залхдаггүй юм уу?
Даянч хариулсан нь:
- Надад маш их ажил байдаг.
Би 2 шонхор, 2 бүргэдийг сургаж, 2 туулайг тайвшруулж, могойг сургаж, илжигэнд урам зориг өгч, арсланг номхруулах ёстой.
- Бид чиний дэргэд ямар ч амьтан харахгүй байна.
Тэд хаана байгаа юм бэ?
- Эдгээр амьтдыг бид дотроо тээж явдаг юм.
Хоёр шонхор харж буй бүхэн рүүгээ дайрдаг - сайн болон муу, ашигтай болон хортой.
Би тэднийг ялгаж танихад сургах ёстой.
ЭНЭ БОЛ МИНИЙ НҮД.

Хоёр бүргэд - юунд ч хүрсэн өөрсдийн хумсаар бүхнийг шархдуулж, сүйтгэж байдаг.
Би тэднийг хор хүргэхгүйгээр, үйлчилхэд, туслахад сургах ёстой.
ЭНЭ БОЛ МИНИЙ ГАР.

Туулайнууд мөнхөд ийш тийш үсчиж, айж, нуугдаж байдаг.
Би тэднийг асуудлаас зугтахад биш харин хүнд нөхцөл байдлаас гарах, тайвширхад сургах ёстой.
ЭНЭ БОЛ МИНИЙ ХӨЛ.

Хамгийн хэцүү нь могойг ажиглах.
Хэдийгээр тэр бат бөх торонд найдвартай хашигдсан байгаа ч үргэлж дайрах, хатгах, түүний дэргэд байгаа хэнийг ч хордуулаад бэлэн байдаг.
Тиймээс би түүнийг ажиглаж, сахилга батад сургах ёстой.
ЭНЭ БОЛ МИНИЙ ХЭЛ

Илжиг зөрүүд гэдгийг бүгд мэднэ.
Тэр мөнхөд ядарч, өөрийн ажлыг хийхийг хүсдэггүй.
ЭНЭ БОЛ МИНИЙ БИЕ

Эцэст нь би хүн бүрийг захирч, хаан байхыг хүсдэг Арсланг номхруулах ёстой.
Тэр бардам, нэр төрд дуртай, бүх ертөнц түүнийг тойрон эргэж байх ёстой хэмээн боддог.
ЭНЭ БОЛ МИНИЙ БАРДАМ ЗАН.

Надад маш их ажил байгааг харав уу...

26/07/2026

Залхуугаас заяа зайлна гэж ярьдаг. Гурван зүйлийн залхуу хүн бүрт их ч, бага ч байдаг байна.
1. Хонин хэвтээ залхуу. Энэ нь тийм ийм гэсэн зорилгогүй, тэгье ингэе гэсэн санаа байхгүй, дэмий л цагийг өнгөрөөж, хэвтээ хонь шиг байж байна гэсэн үг.
2. Биеэ басахын залхуу. Чаддаг нь хийнэ биз. Идэвхтэй нь ажиллана биз гэж өөрийн гал хийморь дээр ус асгаж байдаг хүн.
3. Алгасрахын залхуу. Ийм хүн юм юм руу үсчээд, хэрэгтэй юмнаасаа алгасарсаар байгаад, хайран залуу цагаа дэмий барж, насаа элээдэг.
Өөрийнхөө муу гэм бүхэнтэй тэмцэлдэхгүйгээр, шударга хөдөлмөрлөхгүйгээр эх орон ард түмэндээ олигтой сайн үйл бүтээж чадахгүй, хүн болж төрснийхөө хэргийг гаргаж чадахгүй. (Чой. Лувсанжав)

25/07/2026

Японы нэгэн мэдрэлийн эмч ой тогтоолт нь ямар ч асуудалгүй, цоо эрүүл 300 өндөр настны дунд судлагаа явуулжээ….

Тэдэнд зөнөх өвчний ямар ч шинж тэмдэг, танин мэдэхүйн чадварын ямар ч дефект ажиглагдаагүй байна…

Харин судалгааны хамгийн гайхалтай нээлт нь ямар нэгэн эмчилгээ эсвэл анагаах ухааны арга барилтай огт холбоогүй байв…

Бүх зүйл 2011-2019 оны хооронд Киото хотод эхэлжээ...

Доктор Хироши Танака 80-аас дээш насны ахмадуудад ажиглалт хийж байв…

Тэдний ухаан санаа маш саруул, эрүүл хэвээр байлаа…

Өөрийгөө бүрэн авч явдаг…

Дурсамж, ой санамж нь маш тод…

Тэдний ой тогтоолт бараг л залуу хүмүүсийнх шиг ажиллаж байв…

Тэд хүмүүсийн нэр, он сар өдөр, тэр байтугай болсон яриаг бүхэлд нь маш амархан санаж байлаа…

Өдөр тутмын амьдралын хэмнэл нь ч бүрэн тогтвортой байв...

Мэдрэлийн эмч үүнд шинжлэх ухааны үндэслэлтэй, логик тайлбар хайж эхэлжээ…

Эхэндээ тэрээр үүнийг генийн удамшилтай холбоотой байх гэж бодов…

Дараа нь хоол хүнс, биеийн тамирын дасгал хөдөлгөөн, эсвэл нойрны чанараас шалтгаалсан болов уу гэж таамаглажээ…

Гэвч эдгээр хүчин зүйлсийн аль нь ч судалгааны үр дүнг бүрэн тайлбарлаж чадахгүй байлаа…

Учир нь тэдгээр настнуудын хооллолтын зуршил нь хүн бүрд өөр өөр байв…

Зарим нь өдөр бүр дасгал хийдэг бол зарим нь бараг хөдөлдөггүй байлаа…

Нойрны хэмнэл нь ч гэсэн маш их ялгаатай байв…

Гэсэн хэдий ч судалгааны явцад нэгэн ижил өгөгдөл тасралтгүй давтагдсаар байлаа…

Маш энгийн, бараг л анзаармааргүй тийм жижигхэн зүйл…

Тэдгээр өндөр настнууд бүгд өдөр бүр гараараа бичдэг байв…

Утас дээр биш…

Компьютерийн гар дээр биш…

Зөвхөн үзгээр,балаар цаасан дээр бичдэг байжээ…

Өдөрт ердөө 10-15 минут…

Ямар нэгэн тусгай заавар, дүрэмгүйгээр…

Зүгээр л гараараа бичих үйлдэл…

Үүнд гайхсан Хироши Танака энэхүү таамгаа давхар шалгахаар шийджээ…

Тэрээр 65-75 насны өндөр настнуудыг хамруулан хоёр бүлэг үүсгэв...

Нэгдүгээр бүлгийнхэн зөвхөн гараараа бичдэг…

Хоёрдугаар бүлгийнхэн зөвхөн компьютер, утасны гар ашигласан…

Зургаан сарын дараа тэдний хоорондын ялгаа дэндүү илэрхий болж ирэв…

Гараараа бичсэн оролцогчид мэдээллийг хамаагүй илүү тогтоож байлаа…

Тэдний тархины ажиллагаа илүү хурдан болж, дурсамж нь урт хугацаанд хадгалагдаж байв…

Тархины бичлэг (анализ) ч мөн адил чухал ялгааг харуулжээ…

Гараар бичих үйлдэл нь тархины хэд хэдэн хэсгийг нэгэн зэрэг идэвхжүүлдэг байна:

Ой тогтоолт, хэл яриа, анхаарал төвлөрөл болон нарийн моторт хөдөлгөөн…

Тэгвэл компьютер, утасны гар дээр бичихэд тархины маш хязгаарлагдмал хэсэг л ажилладаг байна…

Энэхүү судалгааны харуулж буй үр дүн маш энгийн:

Тархи зөвхөн дурсамж хуримтлуулснаар залуугаараа үлддэггүй…

Харин түүнийг тасралтгүй, идэвхтэйгээр ажиллуулж байж л үр ашигтай хэвээр байдаг…

Заримдаа танин мэдэхүйн уналтаас хамгаалах хамгийн шилдэг хамгаалалт нь анагаах ухааны хувьсгалт шинэ эм биш…

Ердөө л өдөрт хэдхэн минутыг гараараа бичихэд зориулах явдал байж болох юм…

Erdenebaatar Sukhbaatar

07/06/2026

Билл Гейтс охиноо яагаад ядуу хүнтэй гэрлэж болохгүй вэ, гэдгийг ингэж тайлбарлажээ
Хэдэн жилийн өмнө би АНУ-д болсон санхүү, хөрөнгө оруулалтын тухай бага хуралд оролцсон юм. Илтгэгчдийн нэг нь Билл Гейтс байсан. Асуулт хариултын үед нь би түүнээс хүн бүрийн инээдийг хүргэсэн асуулт тавьсан юм.
-Дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг болох таны хувьд охиноо ядуу, жирийн эгэл даруухан залуутай гэрлэхийг нь хүлээн зөвшөөрч чадах болов уу?
-Билл Гейтс:
-Нэгдүгээрт, баялаг гэдэг нь банкинд их хэмжээний мөнгөтэй данстай байна гэсэн үг биш гэдгийг ойлгоорой. Баялаг гэдэг бол юуны түрүүнд баялаг бүтээх чадвар юм.
Жишээ нь: Сугалаагаар ч юм уу эсвэл тоглоомонд санамсаргүй аз тохион 100 саяын мөнгө олдог хүн бол баян хүн биш, зүгээр л ихээхэн мөнгөтэй ядуу хүн гэсэн үг. Ийм учраас сугалааны саятнуудын 90% нь 5 жилийн дараа гэхэд л эргээд ядуурдаг. Мөнгөгүй мөртлөө баян гэгдсэн танил хүмүүс ч чамд бас байгаа байх. Жишээ нь: Ихэнхидээ бизнес эрхлэгчид.
Тэд бол санхүүгийн оюун ухаанаа хөгжүүлж байгаа учраас мөнгөгүй ч гэсэн баялгийн зам мөрд хэдийнэ орсон хүмүүс, энэ бол жинхэнэ баялаг мөн.
Баян ядуу хоёр юугаараа ялгаатай вэ?
Хэрэв та сургуулиа төгсөхөөр шийдэж, шинэ зүйл сурч, байнга сайжирч байхыг хичээж буй залууг харвал түүнийг баян хүн мөн гэдгийг нь мэдээд аваарай.
Асуудлыг төрд байна гэж боддог, баячууд бүгд хулгайч гэж үзэн, тэднийг байнга шүүмжилдэг залууг харвал харин түүнийг ядуу хүн гэдгийг нь мэдээрэй.
Баячууд сугарч нисэхийн тулд л зөвхөн мэдээлэл, сургалт хэрэгтэй гэдэгт итгэлтэй байдаг. Харин ядуу хүмүүс болохоор ингэж хөөрч нисэхийн тулд өөр бусад нь түүнд мөнгө өгч дэмжих ёстой гэж боддог.
Эцэст нь хэлэхэд миний охин ядуу хүнтэй суухгүй гэж хэлэхдээ, би ингэж мөнгө яриад байгаа юм биш. Би энэ хүний ​​баялаг бүтээх чадварыг нь л хэлээд байгаа юм.
Гэмт хэрэгтнүүдийн ихэнх нь ядуу байдаг нь үнэн. Мөнгөний өмнө ухаанаа алдаж, өөрсдөө мөнгө олох аргаа мэдэхгүй учраас л хулгай хийх гэж дайрдаг.
Нэг удаа банкны манаач цүнхтэй мөнгө олоод, банкны захиралдаа өгч гэнэ.
Гэтэл хүмүүс энэ хүнийг тэнэг маанагаар нь дуудаж байсан ч, үнэндээ бол энэ хүн зүгээр л мөнгөгүй баян хүн байж. Жилийн дараа банк нь түүнд хүлээн авагч ресепшний ажлыг санал болгож, 3 жилийн дараа гэхэд тэр үйлчлүүлэгчдийг удирдах болж, 10 жилийн дараа гэхэд энэ банкны бүс нутгийн салбарыг удирдах болж. Тэрээр одоо олон зуун ажилчдыг удирдаж байгаа бөгөөд түүний жилийн урамшуулал нь гэхэд л өнөөх хулгайлж болох байсан тэр мөнгөнийх нь үнийн дүнгээс ч өндөр байна.
Эд баялаг гэдэг нь угтаа бол юун түрүүнд сэтгэлийн төлөв байдал л юм шүү, найз минь.
Орчуулсан Норзонгийн Энхбаяр

Address

Erdenet

Telephone

+97699889011

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ГЭР Бүлдээ Төвлөрцгөөе posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category