17/04/2026
🎉 МЕНТОРШИП-11 ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ, ДУУСЛАА 🎉
11-р ангийн сурагчдад зориулсан 45 хоногийн хугацаатай менторшип төсөл маань амжилттай хэрэгжиж өндөрлөлөө. 👏
Энэхүү төсөл нь Ахтуба гол ХХК-ийн дэргэдэх Akhtuba Education studio-ийн нийгмийн хариуцлагын хүрээнд сурагчдад үнэ төлбөргүйгээр зохион байгуулагдсан бөгөөд ирээдүйн боловсрол, хувь хүний хөгжилд бодит хувь нэмэр оруулах зорилготой байлаа. 🤝
📌 СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ:
Энэхүү менторшип төслийн сонгон шалгаруулалтад дэмжин ажилласан Орхон аймгийн Боловсролын газар-ын оролцоотойгоор Орхон аймгийн 1, 4, 5, 8, 13, 14-р сургуулиудаас үнэлгээний голч дүн 90%-иас дээш 11-р ангийн шилдэг 11 сурагчдыг сонгон хамруулсан болно. 🎓
📚 ТӨСЛИЙН ХҮРЭЭНД:
Сурагчид маань дараах ур чадваруудыг хөгжүүллээ:
✨ Өөрийгөө танин мэдэх
✨ Зорилгоо тодорхойлох
✨ Цагаа зөв удирдах
✨ Суралцах үр дүнтэй арга барил эзэмших
✨ Мэргэжлийн чиг баримжаа авах
✨ Харилцаа болон багаар ажиллах чадвар
✨ Шийдвэр гаргах, асуудал шийдвэрлэх чадвар
✨ Илтгэх ур чадвар хөгжүүлэх
🏆 ТӨСЛИЙН ХҮРЭЭНД НЭМЭЛТ ҮЙЛ АЖИЛЛАГАА:
Төслийн шилдэг 11 сурагчдын дунд “Эрдэнэт хотын хөгжилд миний оролцоо” илтгэлийн тэмцээнийг зохион байгуулж, эхний хоёр байрыг шалгарууллаа:
✨Тэргүүн байр: 14-р сургуулийн 11г ангийн сурагч О.Эрдэнэтуяа шалгарч батламж, медаль, Ахтуба гол сургалтын төвөөс 500,000₮-н сургалт авах эрхийн бичиг
✨ Дэд байр: 4-р сургуулийн 11 ангийн сурагч Баяржавхлан шалгарч батламж, медаль Ахтуба гол сургалтын төвөөс 300,000₮-н сургалт авах эрхийн бичиг зэрэг шагналаар тус тус урамшууллаа.
📚 ТӨСЛИЙН МЕНТОРУУД:
Бидний саналыг хүлээн авч өөрийн мэдлэг туршлагаа харамгүй зориулан ментор багшаар ажилласан та бүхэнд гүн талархал илэрхийлье.
✨Хувь хүний хөгжлийн сургагч багш, көүч С.Түмэнбаяр
✨"World Natural Championship" Дэлхийн аврага Э.Хулан
✨"Эрдэнэт" цогцолбор их сургуулийн багш Б.Алтансолонго
✨"Шигтгэмэл" шүдний эмнэлэгийн эмч Н.Мөнхзул
✨"Уран хас" ХХК-ийн Дизайнер Х.Хүслэн
🙏 ХААЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖСЭН БАЙГУУЛЛАГУУД:
Бидний төслийн хаалтын үйл ажиллагааг дэмжин ажилласан Орхон Аймгийн Боловсролын Газар, American Corner Erdenet болон Rose&Co цэцгийн дэлгүүрийн хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье. 🤝
🙏 Мөн энэхүү төсөлд идэвхтэй оролцсон сурагчиддаа
🙏 Дэмжиж хамтран ажилласан эцэг эхчүүдэд
🙏 Сэтгэл зүрхээ зориулан ажилласан багш, менторууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.
🚀 Та бүхэнд ирээдүйн их амжилтыг хүсье!
Бидний хамтын аялал зөвхөн эхлэл гэдэгт итгэлтэй байна.
#МенторшипТөсөл #НийгмийнХариуцлага #АхтубаГол #ОрхонАймаг #ОрхонАймгийнБоловсролынГазар #ИлтгэхУрЧадвар #ШилдэгСурагчид #ИрээдүйгээБүтээе