31/10/2024
Манай цэцэрлэгийн "Хоол хүнс" төсөлт тоглоомын аян маань "Эрүүл зөв хооллолтын энгийн дадлуудыг бий болгох" зорилгоор 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.
Энэ жилийн хувьд "Жимс, жимсгэнэ хүнсний ногооны хэрэглээг нэмэгдүүлэх, чихрийн хэрэглээг багасгах" зорилгын хүрээнд үйл ажиллагаа маань чиглэн явагдлаа.
Өнөөдөр "Хоол хүнс" төсөлт аяны хүрээнд хийсэн ажлын үр дүнгээ үнэлж эцэг эх, асран хамгаалчид, хамтран ажилладаг байгууллагууддаа ажлаа тайлагналаа. Бидний үйл ажиллагаанд оролцсон нийт эцэг эх, асран хамгаалагчид аймгийн БГ, ЭМГ, "Мэндцэцэн ӨЭМТ, Хөвсгөл аймгийн Цагаан -Уул сумын Хүүхдийн цэцэрлэгүүддээ баярлалаа.