14/08/2026
"Robot Challenge 2026" олон улсын тэмцээнд 43 улсын 4600 тамирчин БНХУ-ын Бээжин хотноо 15 төрлөөр 2 өдөр оюун ухаан, хурд хүч, авьяас, эрдэм мэдлэгээрээ өрсөлдлөө. Тус тэмцээнд манай сургуулийн багш сурагчид 3 жил дараалан эх орон, сургуулиа төлөөлөн амжилттай оролцсоор ирсэн.
Энэ удаагийн тэмцээнд оролцож байгаа улс, тамирчид, тэмцээний төрлүүд нэмэгдсэн нь тэмцээний чанар чансаа, дэлхийн улс орнуудын техник технологийн хөгжлийн хурд, залуучуудын хүсэл сонирхлыг нэг дор нэгтэж , өрсөлдүүлж чадаж байгаа томоохон хэмжээний олон улсын тэмцээн юм. Монгол улсын баг тамирчид 2025 онд дэлхийн чансаагаар 3-р эрэмблэгдэж байсан нь манай багш, сурагчдын уйгаггүй хүч хөдөлмөрийн үр дүн юм. "ROBOT CHALLENGE 2026" тэмцээнд Монгол улс 1 алт 5 мөнгө 3 хүрэл медаль авсанаас Орхон аймгийн "Орхон Эмпати сургууль" 2 мөнгө 1 хүрэл медаль хүртэж бахдам амжилт үзүүллээ.
***Mini Sumo robot RC төрөлд Мөнгөн медаль 12D Б.Тэмүүжин, 11B Б.Учрал, 7A Б.Эрхэмзаяа
*** Mega Sumo robot RC төрөлд
Мөнгөн медаль 9A Э.Бадрууган, 10B Э.Оюун-Эрдэнэ
*** Mega Sumo robot RC төрөлд Хүрэл медаль 12D А.Наранбаатар, 10B З.Марал, 11B Б.Учрал
*** Mini Sumo robot RC төрөлд Шилдэг 8 багт 10A Т.Энх-Учрал
***Mini Sumo robot RC төрөлд Шилдэг 8 багт 9C Б.Билгүдэй
***Mini Sumo robot RC төрөлд Шилдэг 8 багт 9B Б. Эрдэнэбилэг
***Mini Sumo robot RC төрөлд Шилдэг 16 багт 10B А.Аранжин
*** Lego Sumo Senior төрөлд Шилдэг 8 багт 7B Б.Ханхүү, Excellent coach-аар удирдагч багш Б.Батзаяа оролцож баг хамт олноороо амжилт үзүүллээ. Монгол улсаа төлөөлөн амжилттай оролцсон сурагчдадаа, бэлтгэсэн багш Б.Батзаяадаа, дэмжиж хамтарсан эцэг эхчүүддээ, сургуулийнхаа удирдлага хамт олондоо халуун баяр хүргэе!
Орхон-Эмпати сургуулийн захиргаа