Aspire Education

Aspire Education

Share

Англи хэлний бүх шатны сургалт, IELTS, SAT шалгалтын бэлтгэл, Коллеж, их дээд сургуулийн бэлтгэх хөтөлбөр

28/03/2026

“ASPIRE EDUCATION” англи хэлний сургалтын төв
“5-6 НАСТАЙ БАГАЧУУДЫН СУРГАЛТ”

🤗Англи хэлийг анхнаас нь зөв суурьтай, сурахыг хүссэн 5-6 насны хүүхэд багачууддаа зориулан СУУРЬГҮЙ АНХАН ШАТ-ны 1 сарын ТАНХИМЫН ЦОГЦ сургалтандаа элсэлт авч эхэллээ🥳🥳🥳

24/03/2026

Хаврын ЭЕШ-ын бэлтгэлд зориулан манай сургалтын төв Англи хэлний ЭЕШ-ын жишиг шалгалтыг 7 хоног бүрийн БААСАН гарагт авч байхаар боллоо.
Хэрэв та, таны хүүхэд энэ хавар Англи хэлээр ЭЕШ өгөхөөр бэлтгэж байгаа бол 1) ЭЕШ-ын жишиг тест өгч, 2) хариугаа сонсч, 3) тухайн шалгалтынхаа анализ хичээлд ердөө 10К төгрөг төлөөд суух боломжтой юм.
Шалгалтын хуваарь:
Жишиг шалгалт - Долоо хоног бүрийн БААСАН гарагт 16:00 цагт
Хариу, Анализ хичээл - Долоо хоног бүрийн Бямба гарагт 15:00 цагт зохион байгуулагдана.
Энэ сарын эхний жишиг шалгалт 2026 оны 3-р сарын 13-ны Баасан гарагт 16:00 цагаас болно.
Холбоо барих: 99350749
Хаяг: 3-5-102, ДГТ Жүр-Үр-ээс хойд зүгт

Photos from Aspire Education's post 17/03/2026

Хүүхдүүд маань компьютерийн хичээлийн постер хийх даалгавараараа үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг нэгдэхийг уриаллаа.

10/03/2026

Хаврын ЭЕШ-ын бэлтгэлд зориулан манай сургалтын төв Англи хэлний ЭЕШ-ын жишиг шалгалтыг 7 хоног бүрийн БААСАН гарагт авч байхаар боллоо.
Хэрэв та, таны хүүхэд энэ хавар Англи хэлээр ЭЕШ өгөхөөр бэлтгэж байгаа бол 1) ЭЕШ-ын жишиг тест өгч, 2) хариугаа сонсч, 3) тухайн шалгалтынхаа анализ хичээлд ердөө 10К төгрөг төлөөд суух боломжтой юм.
Шалгалтын хуваарь:
Жишиг шалгалт - Долоо хоног бүрийн БААСАН гарагт 16:00 цагт
Хариу, Анализ хичээл - Долоо хоног бүрийн Бямба гарагт 15:00 цагт зохион байгуулагдана.

Энэ сарын эхний жишиг шалгалт 2026 оны 3-р сарын 13-ны Баасан гарагт 16:00 цагаас болно.

Холбоо барих: 99350749
Хаяг: 3-5-102, ДГТ Жүр-Үр-ээс хойд зүгт

02/02/2026

Хаврын ЭЕШ-ын бэлтгэлд зориулан манай сургалтын төв Англи хэлний ЭЕШ-ын жишиг шалгалтыг сард 2 удаа авч байхаар боллоо.

Хэрэв та, таны хүүхэд энэ хавар Англи хэлээр ЭЕШ өгөхөөр бэлтгэж байгаа бол 1) ЭЕШ-ын жишиг тест өгч, 2) хариугаа сонсч, 3) тухайн шалгалтынхаа анализ хичээлд ердөө 10К төгрөг төлөөд суух боломжтой юм.

Шалгалтын хуваарь:
Жишиг шалгалт - Сар бүрийн 2, 4-р долоо хоногийн Даваа гарагт
Хариу, Анализ хичээл - Сар бүрийн 2, 4-р долоо хоногийн Лхагва гарагт

Энэ сарын эхний жишиг шалгалт 2026 оны 2-р сарын 9-ний Даваа гарагт 15 цагаас.

Жич: ЭЕШ-д бэлтгэх Дүрмийн ангид маань цөөн суудал үлдсэн байгаа тул нэмэлт элсэлт авах боломжтой байгаа шүү. Баасан, Бямба гарагт 18:00-19:30 хоорон хичээллэнэ. Төлбөр: 170К.
Энэ ангид сурч байгаа сурагчдын маань хувьд дээрх жишиг шалгалт, анализ хичээл, ном сурах бичиг, гарын авлага ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ.

Холбоо барих: 99350749
Хаяг: 3-5-102, ДГТ Жүр-Үр-ээс хойд зүгт

14/01/2026

ЯАРАЛТАЙ ЗАР! Хэрэгтэй хүнд нь хүргэж туслаарай!

Энэ Баасан гарагт буюу 1-р сарын 16-ны өдөр 14 цагаас ийм гоё Воркшоп манай дээр зохион байгуулагдах гэж байна шүү.

Eja Batbold-ыг маань Tomyo app, Tomyo сургуулиар нь эцэг эх, асран хамгаалагчид сайн мэдэх биз ээ. УБ-т олддоггүй хүн Эрдэнэтийнхээ хүүхэд залуусыг гэсэн сэтгэл өвөрлөн ирсэн байгаа дээр нь боломжийг алдалгүй ашиглаарай.

Бүтэн өдрийн воркшопд суусанаар,
* Common App-аа буюу их сургуулийн өргөдөл илгээдэг сайт руугаа нэвтрэх
* Эсээнийхээ эхний ноорогтой болох
* Багшийн тодорхойлолтод хэрэгтэй браг шийт мэдээллээ бөглөж дууссан
* Бусад өөрийгөө тодорхойлох активитинүүдээ бичиж дуусгасан байх болно
* Мөн санхүүгийн болон тэтгэлэгийн хэрэгцээгээ бөглөх талаар мэдээлэл авч, хамт бүх материалаа явуулж байгаа мэтээр сургалтандаа оролцоод явна. Лаптоп, цааас, үзэг гэх мэтээ авч ирэхээ мартуузай!

Төлбөр: 50К
Данс: Хаан банк 5094279292
Гүйлгээний утга: Хүүхдийн нэр, утасны дугаар, CA гэж бичиж шилжүүлснээр бүртгэл баталгаажна.

Суудлын тоо хязгаартай тул зөвхөн эхний 20 сурагчыг бүртгэнэ.
Хэзээ: 2026.01.16, 14:00-18:00
Хаана: Уурхайчин баг, 3-5р байр

05/01/2026

Шинэ оны шинэ сургалтын зар, хэрэгтэй хүнд нь дамжуулж туслаарай!

Энэ өвөл, хаварт хоёр сургалт шинээр хичээллүүлэхээр боллоо. Зуны сургалт хүртнл шинэ элсэлт байхгүй тул амжиж бүртгүүлээрэй.

1. IELTS-ын шалгалтад бэлтгэх Аргазүйн сургалт
Үргэлжлэх хугацаа: 2026.01.12.-2026.03.05. хүртэл
8 долоо хоног
Хичээллэх хуваарь: Даваа-Пүрэв, 18:00-19:00
Төлбөр: 1 сар нь 300К
Ном сурах бичиг, гарын авлага материал бүгд төлбөрт багтсан

2. Англи хэлний ЭЕШ-д бэлтгэх Дүрмийн сургалт
Үргэлжлэх хугацаа: 2026.01.16.-2026.06.06. хүртэл
20 долоо хоног
Хичээллэх хуваарь: Баасан, Бямба, 18:00-19:30
Төлбөр: 1 сар нь 170К
Ном сурах бичиг, гарын авлага материал бүгд төлбөрт багтсан

Дүрмийн суурьтай болохоор зорьж буй насанд хүрэгч мөн сурах боломжтой.

Мэдээлэл авахыг хүсвэл 99359613.
Бүртгүүлэх бол 99350749 дугаараар холбогдоорой.

29/12/2025

via All for Education Mongolia

БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ БАГШААС ЭХЛЭХ ТУХАЙД
2022 онд ТХЗ 2030-ийн хэрэгжилтийг хурдасгагч хөдөлгүүр нь БОЛОВСРОЛ хэмээн дэлхий даяар зарлан тунхагласан. Гэвч энэхүү хөдөлгүүрийн хамгийн чухал эд анги болох багшийг хувирган өөрчлөх санаачилгууд зогсонги байдалтай байсаар байна. Багш мэргэжлийг сонгон ажиллаж буй мэргэжилтнүүд илүү мэргэшиж, гүйцэтгэх үүрэг нь мэдлэгийг дамжуулагч бус мэдлэг бүтээгч болон хувирч, боловсролын (хиймэл оюун, тэгш хамруулалт, жендэрийн эрх тэгш байдал ...) болон нийгмийн (дайн, зөрчил мөргөлдөөн, уур амьсгалын өөрчлөлт, энх тайван байдал, авторитари дэглэм зэрэг) шилжилтийн үед суралцагчдадаа суралцах үйлд сургахаас гадна тэдний ялгаатай байдлыг ойлгон хүлээн авдаг хамтрагч байхад анхаарч, боловсролын бодлогыг дуулгавартай хүлээн авагч бус хамтран ажилладаг мэргэжилтэн болж хувиран өөрчлөгдөх шаардлыг онцолсон билээ.
Биднийг дэмждэг үргэлж талархая.

Сурах хүсэл эрмэлзлэл бадраасан багш нарын тухай өгүүлэх 3 кино 🎞️🔥



Өмнө долоо хоногт “Ядуурлаас гарах хамгийн сайн арга бол боловсрол” гэх бичвэр бичсэнийх энэ сэдвээ хаагаад сайн боловсролд хамгаас чухал зүйлс болох сурах урам зориг, итгэл найдварын гал асаасан багш нарын тухай 3 киног хуваалцъя.

Өмнөх бичвэр унших бол: https://www.facebook.com/share/p/17WDPSRntc/

Сайн багш байна гэдэг нь сурагчдад урам зориг төрүүлэх, цаашлаад аливаа зүйлсийн тухай гайхахад хүргэх, боловсролоор дамжуулан оюун санааны эрх чөлөөнд хүрэх боломжийг хүүхдүүдэд олгож буй явдал гэж санаад дараах бүтээлүүдийг онцолж байна.

Dead poet society (1989) киноны уран зохиолын багш Robin Williams-ийн тоглосон John Keating, Freedom writers (2007) киноны англи хэл, уран зохиолын багш Hilary Swank-ийн тоглосон Erin Gruwell, Mona Lisa Smile (2003) киноны дүрслэх урлагийн багш Julia Roberts-ийн тоглосон Ann Watson нарын багшийн дүрүүд хэзээд миний сэтгэлд гэгээн мөр татуулсаар ирсэн юм.

🔥 Сайн багш байна гэдэг нь сурагчдаа сэдэлжүүлэх тухай

Дээрх бүтээлүүдийн багш нарын тавьсан асуулт ердөө л “Яагаад”. Яагаад бид үүнийг сурах хэрэгтэй вэ? Яагаад бид энд байгаа вэ? Яагаад амьдрах, сурах, орших, хүн байх, амьд байх тухай хэрэгтэй вэ тухай. Харин энэхүү асуултад өөр өөрсдийнхөөрөө хүүхэд бүр хариулж эхлэх нь сурахын хамгийн эхний процесс шиг.

Намайг 10 дугаар ангид байхад манай Физикийн багш самбарын урдаас ангийн хойд тал хүртэл аварга том пүрш сэгсэрч орхив. Тэгээд дараа нь сая энд юу болсон бэ гэж асуув. Энэ асуулт үнэхээр шинэ байсан бөгөөд би анх удаа л “нээрээ юу болчхов” гэж бодоход хүрсэн юм. Таг хөшсөн хүүхдүүд рүү багш хараад энэ бол хөдөлгөөн хүүхдүүдээ. Бас инерц, хүч, хурд гээд бүгдийг нь тайлбарлаж өгсөн. Энэ агшин бол үргэлж миний хувьд юуг, яагаад сурах гэж буйг минь сануулж өгдөг.

Dead poet society кинон дээр хөвгүүд уран зохиол тэр дундаа шүлэг яруу найрагт тийм ч дуртай байдаггүй. Үнэндээ багш нь тэдний хувьд энгийн нэгэн азгүй амьтан шиг санагддаг. Нөгөөтэйгүүр шүлэг, яруу найраг тэдний ирээдүйн амьдралд тийм ч хэрэгтэй зүйл шиг санагддаггүй. Тийм атал хүүхдүүдэд яаж энэ бүхэнд дурлах сэдлийг олж өгөв?

Багш нэг удаа ширээн дээр гараад тэдэнд үгийн шидийн тухай ингэж хэлдэг. “Бид яруу найргийг гоё болохоор нь уншаад, бичээд байдаг юм биш. Бид яруу найргийг хүн болохоороо уншаад, бичээд байдаг юм. Хүн гэдэг чинь хүсэл эрмэлзлэлээр дүүрэн амьтан. Анагаах ухаан, хууль эрхзүй, бизнес, инженерчлэл, эдгээр салбарууд бүгд маш чухал, амьдралын салшгүй зам мөрүүд. Аа гэхдээ яруу найраг, гоо үзэсгэлэн, янаг дурлал, хайр сэтгэл, энэ бүхэн чинь амьд явахын утга учир юм шүү дээ” (Орч: Д.Цогчулуун) Энэ хэсгийг үзсэн хэн ч болов үүнтэй санал нийлнэ. Бидний зам мөр хэчнээн ч салж болно, чи ямар ч мэргэжлээр сурч болно гэхдээ яг одоо амьд яваагаа, тэр мөчийг мэдрэхээ битгий мартаач гэж багш хэлдэг.

Харин Mona Lisa Smile дээр багш охидын сургуульд урлагийн хичээл ордог бөгөөд энэхүү хичээлээрээ дамжуулан охидын аливааг харах өнцөг, цаашлаад зүрх сэтгэлд, бүүр сонголтод хүртэл нөлөөлдөг. Харин тэрээр эхний хичээл дээрээ нэгэн уран зураг харуулаад охидоо энэ юуны тухай зураг вэ та нарт ямар мэдрэмж төрж байна вэ гэж асуудаг. Харин охид сурахын эсвэл бодохын оронд сайн гэрийн эзэгтэй болохын төлөө тэнд сууж байдаг. Багш харин охидод хандан “эрх чөлөө” гэх үгсийн утгыг тайлна Энэ бүтээл дээрх багш эхлээд сурагчдынхаа боловсрол гэх ойлголтыг өөрчлөх, дараа эрх чөлөө гэж юу болох тухай, тэдний сайн муу, сайхан муухайн хэмжүүрийг ч мөн задлахад, тогтсон нэгэн хэвийн биш өөр өөрсдийнхөөрөө аливааг тайлж унших тийм чөлөөт байдал руу оюутнуудаа аваачдаг.

Харин Freedom Writers кинон дээр багш хамгийн хэцүү гэгддэг, засрашгүй ангийнханд хичээл заах болдог бөгөөд энэ нь түүний басхүү хүүхдүүдэд ч цоо шинэ даваа болж таардаг. Харин багш тэдэнтэй чин зүрхнээсээ ярилцаж, тэдний сонирхдог зүйлсээр дамжуулж хичээлээ зааж эхэлдэг.

🔥 Сайн багш байна гэдэг нь урам зориг өгөх тухай

Харин дараагийн асуулт нь өөрийн асуултдаа хариулт олох буюу сурах үйлээ зогсоохгүйгээр, асуултаа өөрөөсөө асуусаар, гайхсаар байх явдал шиг. Ингэж чадвал бид ер хэзээ ч сурахаа зогсоохгүй.

Dead Poet Society-гийн хөвгүүд багшийнхаа хэлснээр сурах, тэр дундаа амьдрах итгэл найдвар урам зоригоор дүүрэн болдог. Багшийнх нь хэлдгээр “ Яруу найраг, гоо үзэсгэлэн, янаг дурлал, хайр сэтгэл, энэ бүхэн чинь амьд явахын утга учир юм шүү дээ” гэдгийг өөрсдийн биеэр мэдэрч, аливаа зүйлсийн гоо сайхныг олж харах нүдээ нээдэг.

Ингэж нээнэ гэдэг нь амьдралынхаа туршид аливаа бүхний охь шимийг мэдэрч чадах, хэзээ нэгтээ унасан ч хаанаас ч урам зоригоо буцаан авах боломжтой болгож буй юм. Тэд бүгд энэхүү урам зоригоос аливааг сурна гэдэг нь түүний гоо үзэсгэлэнг мэдрэх тухайг сайн ойлгож авдаг. Харин Freedom Writers-ийн ангийнханхан багшийнхаа өгсөн сэдлийн дагуу анх удаа өөрсдийгөөө сурч чадах юм байна, бусдын хэлдгээр хөгийн засаршгүй новшнууд биш юм байна гэх итгэл найдвартай болдог. Энэ бол нөгөө нэг урам зориг хэдийн хүүхдүүдийн сэтгэлд бат суусны илрэл болов уу?

🔥 Сайн багш байна гэдэг нь эрх чөлөөг таниулах тухай

Mona lisa smile дээр охидын дийлэнх нь амьдралдаа анх удаа гэрийн эзэгтэй байхаас өөр сонголтууд байж болохыг олж хардаг. Мөрөөдөж, тэр мөрөөдлийнхөө төлөө хичээж, цаашлаад амьдралынхаа эзэн байх боломжтойг ч ойлгодог. Мэдээж үнэхээр сайхан гэр бүл бүтээгээд гэрийн эзэгтэй болохыг чин сэтгэлээсээ хүсэж, тэр нь ч мөн түүний эрх чөлөө юм байна гэдгээ ойлгож байгаа охидынхоо сонголтыг ч хүндэлдэг.

Ер нь боловсрол бол хүнд олгож буй хамгийн чухал зүйл нь эрх чөлөө. Эрх чөлөөтэйгөөр сэтгэн бодох, цаашлаад эрх чөлөөтэй учир хийж буй үйлдэл бүхэндээ өөрөө хариуцлага хүлээж, эрх чөлөөтэй учир хаа нэгтээ уягдан зовохгүй, эрх чөлөөтэй учир дараа дараагийн сурах хийх, бүтээх зүйлс ар араасаа ундардаг тийм зүйл шиг санагддаг. Тэгэхээр боловсрол бол бодох эрх чөлөөнд хүмүүсийг хүргэх, гайхах гайхсандаа хариулах, түүнийгээ цааш лавшруулан бодох тухай. Тиймээс ч Dead poet society-гийн хөвгүүд уран зохиолын хичээл дээр зүгээр л ном хуулж бичих биш ширээн дээрээ гарч зогсоод багшаа үдэн гаргах зориг зүрхтэй болсон байдаг.

Харин Freedom writers дээрх сурагчид өөрсдийнхөө тухай бусдын зүүж өгсөн шошгоос боловсролын цаашлаад сайн багшийн ачаар гарч чаддаг. Энэ бол тун чухал зүйл. Засаршгүй, юу ч ойлгодоггүй, ухаан муутай, хэзээ ч аятайхан хүмүүс болохгүй гэж бид хүүхдүүдийг хэлэх бүртээ зарим багш эсвэл зарим эцэг эхчүүд өөрсдөд нь тийм боломж, тийм сэтгэлийн тэнхээ байхгүйгээ мэдээд хэлдэг байх.

Харин хүүхдүүд сурах сэдэл олгогч, тэдэнд урам зориг түгээгч, эрх чөлөөний агаар тараагч багш нар бол энэ бүхэнд хүрэх сэтгэлийн тэнхээ, урам зоригтой агуу зүрхтэй байдаг болов уу?

Надтай таарсан Физикийн багш шиг тийм багш нар бидний амьдралд нэг их олон таардаггүй ч яг тийм багш нарын ачаар хүүхдүүд бодож сэтгэхэд суралцдаг байх. Dead Poet Society дээр гардагчлан тэд бүгд уран зохиолоор яваагүй. Би ч ялгаагүй Физиктэй хамааралтай ажил мэргэжлээр суралцаагүй. Гэхдээ л “яагаад” гэж “юу болчхов” гэж асуухад сурсан. Бас болоогүй сурах явцад тохиох хүндхэн мөчүүдэд тэр пүрш үргэлж нүдний минь өмнө сунаж, агшиж харагддаг. Боловсрол бол хүнд эрх чөлөө олгохоос гадна өөртөө итгэх итгэл, бусдад түгээх хүсэл эрмэлзлийг ч өгдөг гэж боддог. Сайн боловсрол эзэмшихэд олон зүйлс шаардлагатай. Гэхдээ тэдний дунд томчуудын тэр дундаа багш нарын үүрэг оролцоо тун ч их. Тиймээс манай улсын хувьд багш нарынхаа асуудалд анхаарах, энэ мэргэжлийн үнэ цэнийг өсгөж, итгэл найдвар урам зоригоор дүүрэн багш нарыг бэлтгэх цаашлаад тэдгээр багш нарынхаа урам зоригийг үл мохоох зэрэгт анхаарал хандуулах ёстой.

Одоогоор манай улсад 2024–2025 оны хичээлийн жилд ЕБС-ийн 37000 орчим багш ажиллаж бөгөөд бидний мэдэж байгаачлан маш бага цалин маш их ачаалал дор ажилласаар буй. Тиймээс багш нарынхаа цалин хангамж болоод бүхий л зүйлсээ сайжруулж чадвал бид урам зориг, итгэл найдвараар дүүрэн, эрх чөлөөт иргэдтэй болж чадна.

Тийм эрх чөлөөтэй иргэдтэй хотын гудмаар алхаж байна гэж бодоод үз дээ, хэчнээн сайхан.

Dead Poet Society бичвэр унших бол: https://www.facebook.com/share/p/1CVy3DKBww/

Freedom writers бичвэр унших бол: https://www.facebook.com/share/p/1AsGThJe5V/

10/12/2025

Цагийн менежментэд хамгийн үр дүнтэй арга бол Эйзенхауэр матриц. Өдрийн бүх ажлаа дөрвөн ангилалд хувааж хар:

Бидний өдөр тутмын стресстэй, завгүй мэдрэмжийн гол шалтгаан нь ажлын тоо биш, харин юуг хэзээ хийхээ ялгаж чадахгүй байдал байдаг. Цагаа зөв удирдах хамгийн энгийн арга бол ажлаа дөрвөн ангилалд хуваах юм.

Нэгдүгээрт, яаралтай бөгөөд үнэхээр чухал ажилуудаа “яг одоо хий”. Эдгээрийг хойшлуулбал асуудал дагуулна. Хоёрдугаарт, чухал ч яаралтай биш ажилуудаа “хугацаа гарган хуваарил” – календар дээрээ товлож, тогтмол хийх системтэй болго. Гуравдугаарт, чухал биш ч яаралтай мэт санагддаг жижиг ажлуудыг боломжтой бол “өөр хүнд даалгаж” эсвэл багасга. Харин чухал ч биш, яаралтай ч биш зүйлсийг зоригтой “орхиж сурах” нь анхаарлаа хамгаалж буй хэлбэр.

Ингэж ялгаж сурвал бүх ажлаа амжуулах гэж сандрахын оронд хамгийн их үнэ цэн өгдөг ажлаа хийж, толгой илүү тунгалаг, өдөр илүү тайван болно. Цагийн менежмент бол олон ажил хийх урлаг биш, харин зөв ажлыг зөв цагт хийх ур чадвар юм.

Want your school to be the top-listed School/college in Erdenet?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Website

Address

Уурхайчин баг, 3-5/102
Erdenet
61000

Opening Hours

Monday 09:00 - 21:00
Tuesday 09:00 - 21:00
Wednesday 09:00 - 21:00
Thursday 09:00 - 21:00
Friday 09:00 - 21:00
Saturday 09:00 - 21:00
Sunday 09:00 - 21:00