20/08/2026
2026.08.21-ны өдрийн энерги шинжээ.
Дотоод энергиэ хурааж хамгаалах өдөр.
Биеийн доторх эрчим энерги, эрч хүчээ гадагш цацаж тарамдалгүйгээр өөртөө хураах.
Гадна орчин саарал, үхмэл энергиэр дүүрэн байх тул зөвхөн өөртөө хайртай байх хэрэгтэй болжээ.
Өөрийн энергиэ дотооддоо хадгалахын тулд өөрийгөө аль болох тайван амгалан байх орчиндоо цагийг илүүтэй өнгөрөөх хэрэгтэй.
Хамгийн тайван, тухтай бүсдээ байхыг эрхэмлээрэй.
Учир нь гадаад орчинд сөрөг хий биетүүд олноор эргэлдэх ба энэ бужигнааныг хүний зөн мэдрэмж барьж авснаар тайван бус байдал биед үүсгэх юм.
Мөн олны хөл хөдөлгөөнөөс хол байх.
Сөрөг энерги байнга үүсгэдэг газраас болон хүнээс холуур тойрох.
Бас эерэг сайхан зүйл бодох, өөрийнхөө бахархалтай, аз жаргалтай дурсамжаа сэргээн санах, төрсөн гэр, төрсөн ах дүү нартайгаа хамт байх, аав ээжтэйгээ ойр байх, тэднийгээ хайрлан тэврэх зэрэг нь хүний төрөлх энергийг эерэгээр идэвхжүүлэх энгийн арга юм.
Эсвэл инээдмийн хөнгөн хөгжилтэй бичлэг кино үзсэн ч болно.