14/04/2020
Кинотеатруудыг үгүйлж сууна уу? Би ч бас. It sucks! За тэр ч яахав, тэгэхээр кино үзэхээсээ өмнө санаж байвал зохих хэдэн зүйлийг бичмээр санагдлаа, киноны улаан фенийн хувьд.
1. Review~үүдийг унших хэрэггүй.
Өөрийн бодол өөртөө зөв ... би энэ үгэнд үнэхээр дургүй. Гэхдээ, киноны тал дээр бол яах аргагүй дагах хэрэгтэй үг. Бусдад таалагдсан кино чамд таалагдах албагүй шиг чиний анхаарлыг татсан кино тэдний хүсэл таашаалд нийцэх шаардлагагүй. Тийм учраас л би киноны review бичих дургүй байдаг. Мөн хамгийн шилдэг review бол зөвхөн чиний өөрийн чинь л review байх ёстой гэдэгт итгэдэг. Тиймээс review~үүдийг битгий уншиж бай, тэр тусмаа үзэхээсээ өмнө. Тэгээд ч ихэнхи critic~үүд sh*tty taste~тэй байдгийн, Эллиотын хэлснээр (Mr. Robot)
2. Оноонуудыг харах талаар бол санаад ч хэрэггүй.
Мөн киноны оноонуудад тэр болгон итгээд байх хэрэггүй. Заримдаа хүмүүс найруулагчийг нь, аль эсвэл жүжигчдийнх нь хийсэн үйлдэлд, хэлсэн үгэнд дургүйцлээ илэрхийлж байгаа нь энэ гээд киног бойкот хийж, муу оноогоор бөмбөгддөг. Заримдаа хэсэг бүлэг хүмүүсийн зүгээс өөрсдийнх нь үзэл бодол, үнэмшилд харшилсан киног ийнхүү сөрөг оноо, review~үүдээр булдаг. Хэнийг ч эмзэглүүлэхгүйгээр юуг ч хийж болохоо байсан хогийн цаг үед бид амьдарч байна шүү дээ. Феминистүүд, цагаан хоолтнууд, илүүдэл жинтнүүд, ижил хүйстнүүд, трансжендерүүд, шүтлэгтнүүд, улстөржигсөд, арьс өнгөөр ялгаварлагсад, үндсэрхэг үзэлтнүүд, элдэв зүйлсийн эрхийг хамгаалагсад ... энэ жагсаалт дэлхийгээс сар хүртэл хөвөрч өгнө. Ямар сайндаа л Jojo Rabbit~ийн постер болгон дээр нь шахуу Anti~Hate Satire гэдэг үгийг онцолж бичсэн байхав.
3. Трэйлерүүдийг аль болох үзэхгүйг хичээх хэрэгтэй.
Спойлер агуулаагүй трэйлер гэж бараг л байдаггүй. Магадгүй хүмүүс тухайн трэйлерийг спойлер агуулаагүй, учир нь чухалд тооцогдох хэсгүүд гардаггүй гэж хэлж болох ч ... нө, ялгаагүй л спойлер болох болно. Учир нь чи өөрийнхөө тархийг дутуу үнэлэх хэрэггүй. Чамайг үзэж байх явцад тэр хоёр цэгийг дорхноо хооронд нь холбох болно, тэгээд л киноны дараагийн хэсэгт юу болохыг нь чи урьдчилаад гадарлачихна гэж мэдээрэй, ердөө л трэйлер дээрээс үзсэн өнөөх "чухал биш" хэсгүүдээс болоод.
Хэрэв чи түрүүлээд оноог нь харчихвал ... тухайн кино чамд таалагдсан ч тааруу онооноос нь болоод чи дарамттай үзэж дуусгана. Харин эсрэгээрээ, чамд таалагдаагүй ч өндөр оноо авсан байвал чи өөрийгөө хүчилж үзэх болно. Тэгэхээр, дээрх 3 зүйлсээс зайлсхийснээр чи киноноос ямар их кайф авч болохыг төсөөлөх ч үгүй! Яагаад гэвэл тэнд гарах зүйлс чиний хувьд тэр чигтээ оньсого байх болно. Зүгээр л өөртөө гайхшрах боломжийг олгоод үз ...
🍿