Khudulmuriin asuudal

Khudulmuriin asuudal

Share

Ажил хөдөлмөрийн асуудлаас гарах арга замыг хэлж өгнө.

10/02/2022

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад эрхзүйн баримт бичгүүдэд эрэмбэ тогтоосон. Энэ нь хөдөлмөрийн харилцаанд гардаг олон маргааныг шийдэж байна. Зарим ажил олгогч байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын заалтаа хуулиас дээгүүрт тавьдаг буруу ойлголт байдаг. Шинэ хуулинд эрэмбийг тогтоосноор ийм зөрчлийг шийдвэрлэх арга замыг тодорхой болгосон юм.

Бүрдүүлэх материалын жагсаалт 04/02/2021

ОРОН СУУЦНЫ ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТӨД ХЭРХЭН ХАМРАГДАХ ВЭ?
Хувь хүний орлогын албан татварын тухай хууль /цаашид “ХХОАТ гэх/-ийн хуулийн дагуу хөнгөлөлтөд хамрагдах иргэн нь татварын албаны etax.mta.mn цахим хуудсанд нэвтэрч ХХОАТ-ын тайлан /ТТ-06/, хүсэлтийн хамт 2021 оны 2 дугаар сарын 15-ны дотор цахимаар ирүүлнэ.

Хувь хүний орлогын албан татварын хуулийн 23.4-д Монгол Улсын иргэн өөрийн албан татвар ногдсон орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар зөвхөн хувьдаа, анх удаа орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авсан бол ийнхүү орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авахад зарцуулсан хөрөнгөтэй тэнцэх хэмжээний орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг уг албан татвар төлөгчид эдлүүлэх бөгөөд энэ хөнгөлөлтийн хэмжээ 6 сая төгрөг хүртэл байна… гэж заасны дагуу Орон сууцны хөнгөлөлтөд хамрагдах иргэн ХХОАТ-ын тайлан цахимаар ирүүлэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна.

Орон сууц худалдан авсан, барьсан иргэний хөнгөлөлт эдлэх анхны жилд бүрдүүлэх материалын жагсаалт.



Татвар төлөгч иргэний бүрдүүлэх материал

1. Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа Ү серийн дугаар
2. Орон сууц худалдан авсан цахим төлбөрийн баримтын дугаар /Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны 2%-ийн баримт/
3. Орон сууц барьсан бол Хөрөнгийн үнэлгээний тайлан /файлын хэмжээ 25mb/
4. Орлого нотлох баримт /файл/
5. Худалдах худалдан авах, захиалгын гэрээ /Нотариатаар баталгаажуулсан гэрээг файлаар хавсаргах/
Төрийн байгууллагын мэдээлэл солилцох ХУР системээс гарах

1. Иргэний үнэмлэх

2. НД-ийн лавлагаа

Орон сууц худалдан авсан, барьсан иргэний хөнгөлөлт эдлэх дараагийн жилд бүрдүүлэх материалын жагсаалт.

Татвар төлөгч иргэний бүрдүүлэх материал

Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа Ү серийн дугаар
Төрийн байгууллагын мэдээлэл солилцох ХУР системээс гарах

Иргэний үнэмлэх
НД-ийн лавлагаа
Эх сурвалж: http://www.mta.mn/c/view/12140

Бүрдүүлэх материалын жагсаалт

03/02/2021

ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛ ЯМАР ШАТАНД ЯВАГДАЖ БАЙГАА ВЭ?

Хөдөлмөрийн тухай хууль 1999 онд шинэчлэгдэн батлагдаж, хүчин төгөлдөр болсноос хойш нийт 24 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд анх удаагаа шинэчилсэн найруулгаар хэлэлцэж байгаа юм. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал, зарчмыг хөндөхгүйгээр хуулийн төсөлд тусгагдсан зохицуулалтыг хэрэглэхэд хялбар, тодорхой болгож, бүтэц, найруулгын хувьд сайжруулах чиглэл баримталсан байна.
2021 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэгт хуулийн төслийг танилцуулж дараах саналыг хэлэлцэж, хуулийн төсөлд нэмж тусгасан. Үүний зарим онцлог зохицуулалтуудыг дурдвал:
1. Жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж байгаа ажилтнууд болон албан бус салбарт ажиллаж байгаа ажилтны цалин хөлс, ажил амралтын цаг зэрэг хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг хуулиар зохицуулж, тэдний эвлэлдэн нэгдэх, ялгаварлан гадуурхахаас ангид байх, ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтаас ангид байх зэрэг суурь эрхийг хамгаалахаар төсөлд тусгасан. Түүнчлэн албадан хөдөлмөрт ямар ойлголт хамаарах талаар нарийвчлан зохицуулсан.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн төсөлд ажил олгогч болон ажилтны хооронд үүсэх харилцааг “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа” гзж, үйлдвэрчний эвлэл ба ажил олгогчид, төрийн байгууллагын хооронд үүсэх харилцааг “Хөдөлмөрийн хамтын харилцаа” гэж, хөдөлмөрийн хамтын болон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг нийтэд нь багтаасан ойлголтыг “Хөдөлмөрийн харилцаа” гэж тодорхойлон Хууль тогтоомжийн хэрэглээг сайжруулах, нэр томьёог нэг мөр болгов.
3. Хөдөлмөрийн харилцааны зарчимд “нийгмийн түншлэлийг хангах”, “хөдөлмөрлөх эрх чөлөөг баталгаажуулах” гэсэн зарчмыг нэмж тусгалаа. Хөдөлмөрийн гэрээ, хамтын гэрээ, хэлэлцээр байгуулж, хэрэгжүүлэх явцад хөдөлмөрийн харилцааны үндсэн зарчмуудыг ажил олгогч, ажилтан, тэдний төлөөлөгчид баримтлах нөхцөлийг хуулийн хүрээнд бүрдүүлэх шаардлагатай гэж үзсэн байна.
4. Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжид хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ гэсэн шинэ нэр томьёо оруулж, үүний бүрэлдэхүүнээс хамтын гэрээ, салбарын хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээг гаргаж, аж ахуйн нэгж, байгууллагын түвшинд хөдөлмөрийн болон түүнтэй холбогдох бусад харилцааны асуудлаар хууль тогтоомжид нийцүүлэн ажил олгогчоос бичгээр гаргасан дүрэм, журмыг ойлгохоор заасан.
5. Ажил олгогчоос хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үүсгэхэд ажилтнаас түүний мэдээлэлтэй холбоотой олон бичиг баримтыг шаардахгүй, тухайн ажил үүрэгтэй холбоотойгоор иргэний үнэмлэх, гадаад паспортыг мөн хураан авахыг хориглосон байна.
6. Олон улсын хэм хэмжээнд нийцүүлэн 7 хоногт 16 цагаас ихгүй цаг илүү цагаар ажиллуулж болохоор тусгасан байна.
7. Ээлжийн амралтын үндсэн хугацааг ажлын 20 өдрөөр тогтоосон байна.
8. Ажилтанд түүний цалин хөлс, хуулийн дагуу хийсэн суутгал зэрэг цалин хөлсний талаар мэдээллийг сар бүр бичгээр өгч байхаар ажил олгогчид үүрэг болголоо.
9. Ажилтан хөдөлмөрийн чадвараа 30 хүртэлх хувь алдсан тохиолдолд ажилтанд нэг удаа нөхөн төлбөр олгох асуудлыг хуулийн төсөлд тусгасан байна.
Ийнхүү хуралдааны төгсгөлд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл -ийн хамт өргөн мэдүүлсэн Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэх мэт хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцэн, гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёолол болон Ажлын хэсгээс бэлтгэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулсан байна
Ийнхүү Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн анхны хэлэлцүүлгийг хийж дууссан байна.

21/12/2020

Амралтын цаг гэж юу вэ?
Ажилтнууд хөдөлмөрлөх үүргээ гүйцэтгээгүй байгаа, өөрсдөө мэдэн захиран зарцуулдаг хугацааг амралтын цаг гэнэ.
Амралтын цагийн ямар төрлүүд байдаг вэ?Үүнд:
1. ажлын өдөр хоорондын амралт / энэ нь 12 цагаас багагүй байна./
2. Долоо хоног бүрийн амралт / Бямба, ням гаригт амрах бөгөөд энэ өдрүүдэд ажилласан бол 7 хоногийн өөр дараалсан тохиромжтой өдөр нөхөн амарна./
3. Бүх нийтээр амрах баярын өдрөөр амрах
4. Ээлжийн амралт /жилд 1 удаа/
5. Ээлжээр ажилладаг бол ээлж хоорондын амралт гэх мэт

3. Бүх нийтээр амрах баярын өдрүүдийн амралт

Want your school to be the top-listed School/college in Erdenet?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Website

Address

Zest Bag
Erdenet
61000