05/08/2025
ТӨРИЙН ӨМЧИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ЭЛСЭЛТИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ 08 ДУГААР САРЫН 12-НЫ ӨДРӨӨС ЭХЭЛНЭ
2025-2026 оны хичээлийн жилд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг Монгол Улсын хэмжээнд 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 08 дугаар сарын 26-ны өдрийг дуустал E-Mongolia системээр дамжуулан зохион байгуулна.
Иргэд 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийн үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.
📌Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
📌Шилжилт хөдөлгөөнийг 8 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх; (хуурамчаар хаягийн бүртгэл, түрээсийн гэрээ хийхийг хориглоно)
📌2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн 6 настай хүүхэд 1 дүгээр ангийн цахим бүртгэлд хамрагдана.
30/07/2025
🇲🇳🇰🇷БНСУ-ын Кёнги мужийн Пучоно хотын “Дэлхийг тэвэрч буй хүүхдүүд” 🧒🏼🌏ТББ https://sepuma.or.kr/ болон Сөүл хотын Юн-Инь дүүргийн “Дизайн лабаратори” https://1-5designlab.com/세상을품은아이들 сургуулиас мэдрэмж болон дүрслэх урлагийг уялдуулан манай сурагчдад өөрийгөө илэрхийлэх, бусадтай харилцах тал дээр туршилга хуримтлуулах зорилго бүхий “Сэтгэл хөдлөлийн сургалт” болох SEL (Social-Emotional Learning) 3 хоногийн хөтөлбөр 07.24-07.26-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа🤗. Энэхүү сургалтад манай сургуулийн 8-р ангийн 30 хүүхэд оролцсон бөгөөд сургалтаар өөрийгөө танилцуулж дүрслэн илэрхийлэх, хамтын уран сэтгэмж буюу “Tilray drawing”, “Биеийн хөдөлгөөнийг зургаар илэрхийлэх” 🤾🏻♂️, “Хөгжөөнт тоглоомууд тоглох”🤹🏻♂️🤹🏻, “Байгалийн материалаар эвлүүлэг хийх” 🍀🪵🌱, “Байгальд ажиглалт хийсний дараа зураг зурах”🍀🎨, “Хөгжим сонсонгоо сэтгэл хөдлөлөө зурах” 🎼🎨ба “Өөрийн гэсэн пазель хийх😍” зэрэг олон сонирхолтой сургалт явагдлаа.
06/06/2025
📌Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Ойн газар, Дэлхийн Зөн ОУБ, сургуулийн багш, ажилтан, эцэг эхийн хандиваар 300 гаруй навчит болон жимсний мод, бут, сөөгийг тарьж, 🍏🌷☘️🌳🌱60 мкв талбайг зүлэгжүүлэн,🍀🍀хамгаалах зорилгоор хашаа, хайс хийж, сургуулийн сурагчдын оролцоотойгоор ногоон орчныг бүрдүүллээ. 🌳👧🏼🧒🏼
👩🏻🌾НЭГ ХҮН НЭГ МОД “ТЭРБУМ МОД” ТАНЫ ТАРИХ НЭГ МОДНООС ЭХЭЛНЭ. ХОГ БИШ МОД ТАРИЦГААЯ🌳
06/06/2025
📌“Монголын Хүүхдийн спортын VIII их наадам”-аас чөлөөт бөхийн төрөлд 49кг-н жинд 9а ангийн сурагч П.Энхзул амжилттай барилдаж 🎉Мөнгөн медаль🥈хүртлээ. Бэлтгэсэн багш Х.Цолмон.
Багш, сурагчдад баяр хүргэж, амжилт хүсье👏👏👏🥁📢💐
16/05/2025
📌“БИД УНШИЖ, БИЧИЖ, БОДОЖ СУРЛАА”🎊нэгдүгээр ангийн тайлант өдөрлөг 2025 оны тавдугаар сарын 02-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. 🎉🤗📝
Төв аймгийн Спортын төрөлжсөн сургалттай ЕБС-ийн эхний хичээлийн жилд элсэн суралцаж буй бяцхан сурагчид маань уншиж, бичиж, бодож сурсан мэдлэгээрээ үзэсгэлэн гаргаж дуулах, бүжиглэх олон шинэ чадвараа асран хамгаалагч, хайртай дотны хүмүүстээ тайлагнан бахархалтай өдрийг өнгөрүүллээ. 👦🏼👧🏼
Эрдмийн их гараанд шавь нараа хөтлөн замчилж буй
👩🏻🏫1а ангийн багш Б. Хишигсүрэн
👩🏻🏫1б ангийн багш Б. Эрдэнэсүрэн
👩🏻🏫1в ангийн багш Б. Халиунаа нартаа цаашдын ажилд амжилт бүтээлийн дээдийг хүсье!⭐️💐
ҮРГЭЛЖ ГЭРЭЛ ГЭГЭЭТЭЙ, АМЖИЛТ БҮТЭЭЛЭЭР ДҮҮРЭН БАЙХЫГ ХҮСЭН ЕРӨӨЕ!✨🎉
15/05/2025
📌 Хүүхдийг цахим орчинд хамгаалах ЖУРМЫГ баталлаа!
Хүүхэд цахим орчинд юу үзэж, хэнтэй харилцаж, ямар мэдээлэлд өртөж байгааг хянах нь зөвхөн эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн биш, нийгмийн нийтлэг үүрэг юм.
🛡️ ШИНЭ ЖУРАМ ЮУГ ЗОХИЦУУЛЖ БАЙНА ВЭ?
✅ Цахим орчинд дараах хориотой болон хортой агуулгыг түгээхийг хатуу хориглоно:
🚫 Хориотой агуулга:
• Хүүхдийн нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон
• Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, хүчирхийллийн үйлдлийг сурталчилсан
• Мансууруулах бодис, электрон болон утаат тамхи, шинэ төрлийн тамхины хэрэглээг далд буюу шууд сурталчилсан
• Хууль бус зар сурталчилгаа
⚠️ Хүүхдэд хортой агуулга:
• Ёс суртахуун, сэтгэлзүй, оюун санааны хөгжилд сөрөг нөлөөтэй мэдээлэл
• Зөвшөөрөлгүйгээр хүүхдийн зураг, бичлэг түгээх
• Насанд хүрэгчдэд зориулсан (18+) контент
✅ Цахим платформ, контент бүтээгчид нь насны ангилал, анхааруулга бүхий шүүлтүүртэй тохиргоо ашиглаж, аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.
✅ Эцэг эх, сургууль, үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд хамтран интернэт хэрэглээнд хяналт тавих, хамгаалах арга хэмжээ авах үүрэг хүлээнэ.
📣 Иргэн та! Хэрэв та цахим орчинд хүүхдэд хортой, хориотой агуулга байгааг мэдвэл:
📞 108 – Хүүхдийн тусламжийн утас
👮♀️ Цагдаагийн байгууллага
📨 Хүүхдийн эрхийн улсын байцаагчид мэдээлнэ үү.
🟢 Хүүхдийг цахим орчинд хамгаалах нь таны оролцоотой эхэлнэ.
Эцэг эх, контент бүтээгч, багш, үйлчилгээ үзүүлэгч – бид бүгд хамтдаа!
📑 Журмын дэлгэрэнгүйг энд дарж уншина уу:
🔗 https://legalinfo.mn/mn/detail?lawId=17430824133672
#ХүүхдээХамгаалъя
#ЦахимАюулгүйОрчин
#ХЗДХЯ #ЦахимХөгжил #ГБХНХЯ #ЦХИХХЯ
#ЭцэгЭхийнХариуцлага
#ХүүхэдХамгааллынТухайХууль
12/05/2025
🔴 2025 оны Ерөнхий боловсролын сургуулийн болон багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээ 2025 оны 05 дугаар сарын 12-ноос 05 дугаар сарын 23-ны өдрүүдэд зохион байгуулагдана.📌📌📌📝📝📝 Үнэлгээнд хамрагдаж буй багш, сурагч, эцэг эхчүүддээ амжилт хүсье.👏👏👏
09/05/2025
📍🙋🏻♀️Төв аймгийн Спортын төрөлжсөн сургалттай ЕБС, 5-р сургуулийн сурагчид эцэг эх, асран хамгаалагч, багш, ажилчдын аюул эрсдэлгүй байдлыг ханган 🙋🏻♀️🙋🏻нийгмийн хариуцлагын хүрээнд сургуулийн орчинд замын ✅“Хурд сааруулагч” байрлуулсан “ТУМБААШ ТӨВ” ХХК-ний захирал Л.Өлзий-Орших, Д.Галбадрах, Төв аймгийн Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч М.Сундуйжав нарт сургуулийн сурагчид, хамт олны зүгээс талархал илэрхийлье. 🤗👧🏼👦🏼
08/05/2025
МОНГОЛ УЛСАД ХҮҮХДИЙН БАЙГУУЛЛАГА, ХӨДӨЛГӨӨН ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 100 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ!🎉🤗
⭐️Хүүхдийн байгууллага хөдөлгөөн үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан 👩🏻🏫 2025.05.08-ны өдрийн 1,2-р ээлж тус бүрийн эхний цагийн хичээлийг “Хүүхдийн хөгжил, төлөвшлийн цаг” болгон зохицуулалтыг хийж ☀️“Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж, хөгжсөний түүхт 100 жилийн ойн” түүхэн замналын тухай танилцуулга мэдээлэл, өгөгдсөн сэдвийн хүрээнд
✅чөлөөт ярилцлага,
✅хэлэлцүүлэг,
✅эсээ,
✅өөрт төрсөн сэтгэгдлээ бичих зэрэг олон талт ажлуудыг зохион байгууллаа.📝🙋🏻♀️🙋🏻🖋️
📌Гэрэлт ирээдүй болсон бяцхан зүрх болгоны төлөө хамтдаа хичээцгээе. ❤️
ХҮҮХЭД – ХАЙР - ИРЭЭДҮЙ👧🏼🧒🏼👦🏼🎊
30/04/2025
🍀Байгалийн ухааны заах аргын нэгдлээс зохион байгуулсан 🌿 “ЭРҮҮЛ ХҮҮХЭД-ЭКО ОРЧИН”🌱аяны хүрээнд 💐 “НЭГ ЦОНХ-ГУРВАН ЦЭЦЭГ” 🌺уралдаан амжилттай зохион байгуулагдлаа. Сургуулийн хэмжээнд 156 төрлийн 247 цэцэгтэй болсон бөгөөд Ж.Бямба багштай 4б анги 1-р байр, Б.Наранзул багштай 2а анги 2-р байр, Б.Буян-Өлзий багштай 2б анги 3-р байр тус тус эзэллээ. 🌸🌸🌸
Ногоон байгалиа хамтдаа хамгаалья
Эрүүл орчинд таатай суралцья🍀🍀🍀БУЗАН🌿🌿🌿
29/04/2025
📌Дэлхийн бүжгийн өдрийг тохиолдуулан зарласан “Бид бүжиглэх дуртай” бүжгийн челленжид Бага насны ангилалд О. Хишигтогтох багштай 3а анги хамт олон, Л. Өнөржаргал багштай 4а анги хамт олон амжилттай оролцлоо. Бэлтгэсэн багш, шавь нартаа цаашдын тэмцээн уралдаанд өндөр амжилт хүсье🎉