02/09/2026
МЭДЭЭЛЭЛ 40🟧
🔔ШИНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА 🔔
Манай цэцэрлэгийн 2026–2027 оны хичээлийн жилийн нээлтийн үйл ажиллагаа хүүхэд багачуудынхаа баяр хөөр, инээд цалгиан дунд амжилттай зохион байгуулагдлаа. 🎈
Энэхүү өдөр бяцхан үрс маань багш, найз нөхөдтэйгөө дахин уулзаж, шинэ хичээлийн жилийнхээ эхний дурсамжийг бүтээлээ. Хүүхэд бүрийн хөгжлийг дэмжиж, сурч мэдэх хүсэл тэмүүллийг нь бадраан, аз жаргалтай, эрүүл, аюулгүй орчинд өсөж хөгжихөд нь багш, ажилтан, эцэг эхчүүд бид хамтдаа хичээн ажилладаг билээ. 🌱
Нээлтийн үйл ажиллагаанд Баян-Өнжүүл сумын Засаг дарга С.Өлзийсүрэн хүрэлцэн ирж цаашид дэмжин хамтран ажиллахаа илэрхийлэв. Хүүхдүүдийнхээ баярт мөчийг хуваалцсан нийт эцэг эх, асран хамгаалагчид, багш ажилтнууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.
✨ Бяцхан үрсийн маань шинэ хичээлийн жил эрүүл энх, аз жаргал, инээд хөөр, сурч хөгжих хүсэл тэмүүлэл, амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай.
📸 Нээлтийн үйл ажиллагааны дурсамжит мөчүүдээс…