24/09/2026
🌏🎒 “ЭХ ДЭЛХИЙ – ӨВ СОЁЛ” ҮҮРГЭВЧТЭЙ АЯЛАЛ — 2 ДУГААР ХЭСЭГ 🌿
🏕️ Аяллын үйл ажиллагааг нээж, Өндөршил сумын Засаг дарга Н.Сэрээтэр сурагчдад хандан үг хэлж, аяллын үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Аяллын хүрээнд сурагчдын мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх, үндэсний өв соёл, уламжлалт мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор 10 өртөө ажиллалаа.
Өртөө бүр өөрийн онцлог, ач холбогдлыг монголчуудын уламжлалт өв соёл, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах ухаантай холбон тайлбарлаж, сурагчдад сонирхолтой мэдээлэл хүргэлээ.
🔹 1. “Аман зохиол” өртөө 📖
Монгол ардын аман зохиол, үлгэр, оньсого, зүйр цэцэн үг зэрэг өв соёлын үнэт өвтэй танилцаж, сонсож, ярилцан мэдлэгээ сорилоо.
🔹 2. “Тэнгэр шинжих” өртөө ☁️
Монголчуудын уламжлалт тэнгэр шинжих ухаан, байгалийн шинж тэмдгийг ажиглан цаг агаарын байдлыг танин мэдэх уламжлалт мэдлэгээс суралцлаа.
🔹 3. “Анхны тусламж” өртөө 🩹
Аялал, хээрийн нөхцөлд тохиолдож болох бэртэл гэмтлийн үед анхны тусламж хэрхэн зөв үзүүлэх талаар мэдээлэл авч, дадлага хийлээ.
🔹 4. “Монгол наадгай” өртөө 🏡
Монголчуудын уламжлалт тоглоом наадгайтай танилцаж, чулуун гэр барин тоглох замаар бүтээлч сэтгэлгээ, хамтын ажиллагаагаа хөгжүүллээ.
🔹 5. “Луужингаар байршил тогтоох” өртөө 🧭
Луужин ашиглан зүг чигээ тодорхойлох, байршлаа тогтоох арга барилд суралцаж, өөрсдөө туршин дадлага хийлээ.
🔹 6. “Гал гаргах” өртөө 🔥
Байгальд зөв, аюулгүй байдлыг сахин гал гаргах арга, галын ач холбогдол болон галтай харьцах үеийн аюулгүй ажиллагааны талаар суралцлаа.
🔹 7. “Хээрийн цай чанах арга, технологи” өртөө 🫖
Монголчуудын уламжлалт ахуй, хээрийн нөхцөлд цай чанах арга технологитой танилцаж, дадлагаар суралцлаа.
🔹 8. “Ургамал судлал” өртөө 🌱
Байгальд ургах ургамлыг ажиглан таньж мэдэх, ургамлын ач холбогдол болон байгальд ээлтэй хандах талаар мэдээлэл авлаа.
🔹 9. “Байгальд сураг зурах” өртөө 🐾
Байгальд үлдсэн мөр, шинж тэмдгийг ажиглан таних, орчин тойрноо анзаарч ажиглах чадвараа хөгжүүллээ.
🔹 10. “Эрүүл бие – Бүжиг” өртөө 💃🕺
Хөдөлгөөн, идэвхтэй амьдралын хэв маягийн ач холбогдлыг ойлгож, хөгжим хэмнэлтэй хөдөлгөөнөөр эрүүл мэнд, эерэг хандлагаа дэмжлээ.
✨ Сурагчид өртөө бүрээр дамжин үйл ажиллагаатай танилцаж, өөрсдөө биечлэн оролцон, туршиж, шинэ мэдлэг мэдээлэл олж авлаа.
🎒🌿 Аялал бол зөвхөн явах биш — танин мэдэх, турших, өв соёлоо өвлөх, байгаль дэлхийгээ хайрлах ухаанд суралцах аялал юм.
“Өв соёлоо таньж, эх дэлхийгээ хайрлан, эрүүл зөв амьдралын хэв маягийг хэвшүүлье!” 🌏💚