18/09/2026
🌈ХҮҮХДИЙНХЭЭ ТӨЛӨӨ БАГШАА ХҮНДЭЛЬЕ.
Хүндэт эцэг эхчүүд ээ,
✅Өнөөдөр бидний хүүхдүүдэд хичээл зааж, зөвлөж, алдааг нь засаж, ирээдүйд нь бэлтгэж байгаа олон багш маань залуу үеийнхэн. Тэдний зарим нь хүүхдүүдтэйгээ хамтдаа суралцаж, өдөр бүр өөрийгөө хөгжүүлэн, бүх сэтгэл зүрхээ ажилдаа зориулж яваа.
✅Залуу байна гэдэг туршлагагүй, үнэ цэнгүй гэсэн үг биш.
Харин ч залуу багшид итгэл, дэмжлэг, хүндлэл хамгийн их хэрэгтэй байдаг.
✅Хүүхэд багшийгаа хэрхэн хүндлэхийг хамгийн түрүүнд гэр бүлээсээ сурдаг. Эцэг эх нь багшийн талаар хүндэтгэлтэй ярьж байвал хүүхэд багшийгаа сонсож, итгэж, хамтран суралцах хандлагатай болдог. Харин багшийг үл хүндэтгэсэн үг, үйлдэл хүүхдэд мэдэгдэлгүйгээр дамжиж, сургалтын харилцаанд сөргөөр нөлөөлдөг.
✅Эцэг эхийн санал, шүүмжлэл бидэнд хэрэгтэй. Гэхдээ шүүмжлэл бол доромжлол биш, санал бол дайралт биш байгаасай.
✅Багшийг буруутгахаасаа өмнө учир шалтгааныг нь сонсъё.
Эцэг эх – багш – хүүхэд гурав нэг зорилготой байж гэмээнэ хүүхэд маань зөвхөн мэдлэгтэй төдийгүй хүнлэг, хүндлэлтэй, зөв харилцаатай хүн болж төлөвшинө.
✅Тиймээс хүүхдийнхээ төлөө
багшаа хүндэлж, багштайгаа ойлголцож, хамтдаа хүүхдээ дэмжье.
✅Хүүхдийн ирээдүйн төлөө бидний өнөөдрийн харилцаа хамгийн том үлгэр дуурайлал болно.Багшаа хайрлаж хүндлээрэй.
✅Хүүхэд бүрийн хүсэл мөрөөдөл
Хязгааргүй өндөрт дүүлэн биелэх болтугай!