Дархан-Уул аймгийн нийгмийн ажилтнууд

Дархан-Уул аймгийн нийгмийн ажилтнууд

Share

Дархан-Уул аймгийн нийгмийн ажилтнууд мөн тухайн мэргэжлээр суралцаж буй хүмүүс

04/02/2026

Нийгмийн ажлын дэлхийн өдрийг 2026 оны 3 дугаар сарын 17-нд тэмдэглэн өнгөрүүлнэ.
Энэ жилийн “Хуваагдсан нийгмийг нэгтгэхэд — Найдвар, эв нэгдлийг хамтдаа бүтээе (Харамби уриалга)" сэдэв нь Нийгмийн ажлын мэргэжлийн үүргийг онцгойлон гүйцэтгэх нь олон нийт, соёл, нийгмийн тогтолцоонд хүмүүсийг нэгтгэх, илүү хүртээмжтэй, тогтвортой ирээдүйг хамтдаа цогцлооно.

Harambee – “хамтдаа зүтгэе, нэгдье” гэсэн Африк уламжлалт ойлголтыг тайлбартайгаар хадгалсан.

www.ifsw.org

Photos from Дархан-Уул аймгийн нийгмийн ажилтнууд 's post 14/01/2026

⚖️ ҮНДСЭН ХУУЛЬ БА ХҮҮХДИЙН ЭРХ ⚖️

Эх сурвалж: Graph.mn

2026-01-13

14/01/2026

“НИЙГМИЙН АЖЛЫН ТУХАЙ” АНХДАГЧ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЭВ
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд (2025.12.17) Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, А.Ариунзаяа, Ц.Мөнхтуяа, Б.Мөнхсоёл, С.Одонтуяа, С.Замира, Д.Ганмаа, Г.Лувсанжамц, С.Эрдэнэбат нарын 24 гишүүн “Нийгмийн ажлын тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв. Хүний эрхийн үндэсний комиссын Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлын 19, 20, 21, 22, 23 дахь илтгэлүүд Монгол Улсад нийгмийн ажил, үйлчилгээ нь олон улсын жишгээр мэргэжлийн түвшинд хүртээмжтэй бус байгаагаас нэр тэргүүнд хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгэм, эдийн засгийн эрх зөрчигдөж, улмаар хүчирхийлэлд өртөх, амьдралын чанар буурах зэрэг дагалдах эрсдэл үүсгэж байгааг дурджээ.

Түүнчлэн Монгол Улсад нийгмийн ажлыг хүн амын, нийгмийн онцлог хэрэгцээнд тулгуурлан,бие даасан онол-арга зүйтэй шинжлэх ухаан, практик чиг баримжаатай ажил, мэргэжил болохынх нь хувьд улам хөгжүүлж, бусад салбарын нэгэн адил системтэй мэдлэг, хүлээн зөвшөөрөгдсөн үнэ цэн, мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээ, үнэт зүйл, зарчимтай байх шалгууруудыг нь хүлээн зөвшөөрч нийгмийн хамгааллын үйлчилгээг мэргэжлийн түвшинд хүргэх шаардлагатай хэмээн төсөл санаачлагчид үзсэн байна. Мөн одоогийн байдлаар Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжид нийгмийн ажлын чиг үйлчилгээний зохицуулалт, чиглэл, хамрах хүрээ, үйл ажиллагааг харилцан адилгүй тодорхойлж, зөвхөн тухайн салбарын онцлогийг харгалзан тусгасан нь хэт явцуу бөгөөд салбар дундын хамтын уялдаагүй, мэргэжлийн үйл ажиллагааг эрс ялгаатай байдлаар тодорхойлсон гэж дүгнэж байгаа аж. Иймд нийгмийн сэтгэл зүй, эрүүл мэндийн салбарынхаа үйлчилгээ, үйл ажиллагааг хүн амынхаа бодит хэрэгцээнд тулгуурлан хүргэж, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангуулах, халамж хамгаалал шаардлагатай бүлэгт хүрч очих, хүний суурь хэрэгцээг хангах, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Нийгмийн ажлын тухай анхдагч хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөл 7 бүлэг 49 зүйлтэйгээр боловсруулсан бөгөөд урьдчилан сэргийлэлт, тандалт судалгаа болон иргэний хэрэгцээ шаардлагад суурилж, нийгмийн ажлын мэргэжлийн тусламж үйлчилгээг хүргэх зохицуулалт бий болгохыг зорьжээ. Тухайлбал Өөрийгөө төлөөлөх чадваргүй, эсхүл насанд хүрээгүй хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхэм чанар, нэр төр, алдар хүндийг эрхэмлэсэн нийгмийн үйлчилгээг бий болгохын тулд хувь хүний мэдээллийг хариуцлагатайгаар хадгалж, зөвхөн шаардлагатай буюу аюулаас сэргийлэх болон судалгаа, үнэлгээний хүрээнд мэргэжлийн зорилгоор ашиглах тогтолцоог бүрдүүлэхээр тусгасан байна. Мөн өөрийн амьдралынхаа шийдвэр гаргах иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, өөрийгөө удирдах чадварыг дэмжихийн тулд нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдсан бүх иргэдийг бие даан амьдрах, нийгмийн харилцаанд оролцох ур чадвар, мэдлэгээ хөгжүүлэхэд сургаж, ахиц дэвшлийг үнэлдэг хэм хэмжээг бий болгоно гэж үзэж байна.

Хуулийн төсөл батлагдсаны батлагдсанаар нийгмийн ажлын үйлчилгээний эрх зүйн орчин тодорхой болж хөдөлмөрийн зах зээлд оролцох боломжгүй иргэдийн (хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, ганц бие эцэг эхчүүд гэх мэт) чадавх нэмэгдэж, хөдөлмөр эрхлэлт сайжирна. Мөн нийгмийн хамгааллын тогтолцоонд чадваржуулах нийгмийн ажлын үйлчилгээг нэвтрүүлснээр ядуу болон эмзэг бүлгийн иргэдэд хүрч буй дэмжлэг туслалцаа үг өгөөжтэй болж санхүүгийн дарамтаас гарсан иргэд хэрэглээгээ нэмэгдүүлж, эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэж тооцоолжээ.

14/01/2026

Энэ жил 2026 оны 6-р сарын 26-29 нд Дэлхийн нийгмийн ажлын конференци Африкийн Кени улсад болно.

Дэлхийн нийгмийн ажилтнуудын уулзалт нь дэлхийн бүх нийгмийн ажлын салбарын хэн ч оролцох боломжтой арга хэмжээ юм.

https://www.facebook.com/share/p/1H9UYoxzad/?mibextid=wwXIfr

⏰ Final call for abstracts!

The deadline to submit your abstract for is 31 December 2025. Don’t miss the chance to be part of this global conversation on social work and social development.

👉 Register now: https://swsd2026.or.ke



Iassw-aiets ICSW IFSW International Federation of Social Workers Ifsw Europe IFSW Africa IFSW Asia Pacific EASSW European Association of Schools of Social Work The Joint Conference on Social Work, Education and Social Development 2026 International Society of Pediatric Respiratory Diseases

Nansalmaa. Kh, Social Work Lecturer, MNUMS: Social workers must have a clear path for career growth. 14/01/2026

НИЙГМИЙН АЖИЛ МЭРГЭЖЛИЙГ СУРТАЛЧЛАХ 32 ТӨРЛИЙН КОНТЕНТ БҮТЭЭЖЭЭ

Монгол Улсад НИЙГМИЙН АЖИЛТАН гэсэн мэргэжилтнийг бэлтгэж эхлээд 29 жил болж байна. Монгол Улсын их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн харъяа “Нийгмийн ажлын инновац, туршилт, судалгааны төв”-өөс санаачлан “Твин пикчерс”, НҮБ-ын Хүүхдийн сан, нийгмийн ажилтан бэлтгэдэг их дээд сургуулиудын багш, төгсөгчдийн дэмжлэгтэйгээр “Нийгмийн ажил” мэргэжлийг сурталчлах, мэргэжлийн түүхийг баримтжуулах зорилгоор салбар бүрийн онцлогийг тусгасан 32 төрлийн контентийг 2025 онд бүтээлээ.

Видео контентийн нээлтийг 2025 оны есдүгээр сарын 18-ны өдөр НҮБ-ын Гэр өргөөнд хийжээ. Энэхүү нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, доктор О.Саранчулуун, НҮБ-ын Хүүхдийн сангийн шадар суурин төлөөлөгч Ян Му, Монгол Улсын их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Нийгмийн ухааны салбарын захирал, доктор Ч.Тамир, их дээд сургуулиудын нийгмийн ажлын хөтөлбөрийн багш, судлаач, төрийн болон төрийн бус байгууллагад ажилладаг нийгмийн ажилтнуудын төлөөлөл оролцсон юм.

“Нийгмийн ажлын инновац, туршилт, судалгааны төв” дээрх видео контентоос гадна 2024 онд нийгэмд далайцтай, эерэг өөрчлөлт авчрахын төлөө ажиллаж буй 14 нийгмийн ажилтныг танилцуулсан видео контент, энэ онд Нийгмийн ажлын бие даасан анхдагч хууль өргөн баригдах гэж буйтай холбоотой нийгмийн ажилтан, нийгмийн багш судлаачид санал бодлоо илэрхийлсэн “Нийгмийн ажилтны нээлттэй индэр” цуврал 18 видео контентийг англи хадмал орчуулгааар тус тус бүтээжээ.

Эдгээр видео танилцуулгуудыг нийгмийн олон салбарт ажиллаж буй нийгмийн ажилтнуудын хийж буй тууштай, эерэг өөрчлөлтүүдийг олон нийтэд таниулах, улмаар нийгмийн ажилтнуудын эрх зүйн байдлыг сайжруулах нөлөөллийн ажилд зориулагдсэн байна.

МУИС-ийн Нийгмийн ажлын инновац, туршилт, судалгааны төв 2025 онд бүтээсэн видео контентуудаа олон нийтийн хүртээл болгох зорилгоор Social Work in Mongolia You tube хуудсандаа байрлуулсан.

Тэдгээр видеог дараах линкүүдээр орж үзнэ үү.
МУИС-ийн ШУС-ийн харъяа Нийгмийн ажлын инновац, туршилт, судалгааны төв болон НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтран хэрэгжүүлсэн Нийгмийн ажлын нөлөөлөл төслийн хүрээнд хийсэн Нийгмийн ажилтны нээлттэй индэр хэлэлцүүлгийн бичлэгийн линк

1. МУБИСургуулийн Боловсрол судлалын сургуулийн нийгмийн ажлын хөтөлбөрийн 2001 оны анхы төгсөгч, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хөдөө аж ажуйн Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захиргааны удирдлагын албаны дарга Б.Оюун-Эрдэнэ https://youtu.be/xDcpN6r_M10

2. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн нийгмийн эрүүл мэндийн нийгмийн ажлилтны хөтөлбөрийн 2011 оны төгсөгч Н.Эрдэнэчимэг https://youtu.be/lg9RrUFRs4s

3. Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн нийгмийн ажлын хөтөлбөрийг 2024 онд төгссөн, Нийгмийн хамгааллын тусгай төвийн нийгмийн ажилтан Н.Байгальзул https://youtu.be/5vp1mv9nDeM

4. Монгол улсын их сургуулийн нийгмийн ажлын хөтөлбөрийн суралцагч хоёрдугаар түвшний суралцагч Э.Энхмаа https://youtu.be/UEscFBndm7k

5. МУИС-ийн Нийгмийн ажил хөтөлбөрийн төгсөгч, Завхан аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар гэр бүлийн асуудал, залуучуудын асуудал эрхэлсэн мэргэжилтэн, Хүүхдийн эрхийн байцаагч П.Нинжбадгар https://youtu.be/WEMEWoE1k4E

6. АШУҮИС-ийн Эрүүл мэндийн нийгмийн ажлын хөтөлбөрийн төгсөгч, Сүхбаатар аймгийн Энхлэн-Ачтан өрхийн эрүүл мэндийн төвийн эрүүл мэндийн нийгмийн ажилтан, биостатистикч, хүний их эмч Г.Энхзул https://youtu.be/BTMQSbRSLcE

7. ШУТИС-ийн Нийгмийн ажлын хөтөлбөрийн төгсөгч, Төв аймгийн Зуунмод сумын 6-р багийн Засаг даргаар 8-н жил ажиллаад, одоо Төв аймгийн Засаг даргын орон тооны Зөвлөх Б.Отгонбаяр https://youtu.be/d07unZvp3g4

8. МУБИС-ийн Нийгмийн ажилтан-Сэтгэл зүйчийн хөтөлбөрийн төгсөгч, Говь-Алтай аймгийн Иргэний нийгмийн нэгдсэн зөвлөлийн дэд тэргүүн, Монголын хүүхдийн байгууллагын ажилтнуудын холбоо, ГАА салбарын тэргүүн Я.Нарангэрэл https://youtu.be/F5_nVhcGhuQ

9.МУИС-ийн Нийгмийн ажлын хөтөлбөрийн төгсөгч, Цогц Хөгжлийн Үндэсний Төв”-ийн гүйцэтгэх захирал М.Энхбадрал https://youtu.be/rl9RUbYWVog

10. 2025 оны 3 сарын 18-ны өдрийн нээлттэй индэрийн тойм https://youtu.be/Q5X9wz5Dhuc

11.2025 оны 5 сарын 5-ны өдрийн нээлттэй индрийн тойм https://youtu.be/AR4HU3XbT5E

12. МУБИС-ийн Нийгмийн ажлын арга зүй тэнхимийн эрхлэгч , доктор, дэд профессор Т.Цэндсүрэн https://youtu.be/-JY2yTwwv6M

13.ШУТИС-ийн Нийгэм, Хүмүүнлэгийн сургуулийн Нийгмийн ухааны тэнхимийн Нийгмийн ажлын хөтөлбөрийн ахлах багш, доктор Т.Оюунбилэг https://youtu.be/82rJQLxz87g

14.МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Социологи,нийгмийн ажлын тэнхимийн эрхлэгч, дэд профессор, доктор Г.Түмэннаст https://youtu.be/UU5VplkxGEg

15. АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн Эрүүл мэндийн нийгмийн ажил, нийгмийн ухааны тэнхимийн эрхлэгч, АУ-ны доктор, дэд профессор М.Сугармаа https://youtu.be/IUJADszJR20

16. Нийгмийн ажлын багш сургагчдын холбооны тэргүүн, МУБИС-ийн Нийгмийн ажил, арга зүйн тэнхимийн ахлах багш Х.Өлзийтунгалаг https://youtu.be/LXb1f8nV4Fw

17.НҮБ-ын Хүүхдийн сангийн Хүүхэд хамгааллын ахлах мэргэжилтэн, нийгмийн ажлын магистр, эрх зүйч Д.Амараа https://youtu.be/Ty6HT1ubXOA

18.МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн харъяа Нийгмийн ажлын инновац, туршилт судалгааны төвийн захирал, Социологи,нийгмийн ажлын тэнхимийн дэд профессор, доктор А.Батхишиг https://youtu.be/Zy6c2IfTBIg

19. Нийгэм, Хүмүүнлэгийн сургуулийн Ний
гмийн ухааны тэнхимийн Нийгмийн ажлын хөтөлбөрийн ахлах багш, Монголын мэргэжлийн нийгмийн ажилтны нийгэмлэгийн тэргүүн, доктор Н.Нямдорж https://youtu.be/97N7WUyRm1A

20. МУБИС-ийн Нийгмийн ажил, арга зүйн тэнхимийн ахлах багш М.Нямдорж https://youtu.be/X0AiaZrSCUo

21.АШҮУИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн Эрүүл мэндийн нийгмийн ажил_ нийгмийн ухааны тэнхим багш, нийгмийн эрүүл мэнд, сэтгэл судлалын магистр Х.Нансалмаа /ЭМНА-ийн хөтөлбөрийн анхны төгсөгч/ https://youtu.be/rlYjriv09tc

Nansalmaa. Kh, Social Work Lecturer, MNUMS: Social workers must have a clear path for career growth. This video was produced in 2025 by the Social Work Innovation, Experiment and Research Centre of the School of Arts and Science in the National University of...

14/01/2026

✅ Би яагаад нийгмийн ажилтан байхдаа бахархдаг вэ?
Нийгмийн ажил бол урьдчилан таамаглахын аргагүй, өдөр бүр өөр байдаг онцгой мэргэжил. Хүүхдүүдээс ирээдүйд ямар ажил хийхийг асуухад нийгмийн ажилтан гэх нь ч ховор байдаг байсан бол харин одоо хүүхдүүд зорьж сонгодог, хүсэж сурдаг болжээ.

📍Нийгмийн ажилтан юу хийдэг вэ?
Би хүмүүсийн амьдралд эерэг нөлөө үзүүлэх боломжтой гэдгээрээ бахархдаг. Нийгмийн ажил гэдэг бол зөвхөн дэмжлэг үзүүлэх бус, хүмүүстэй харилцаа үүсгэж, тэднийг хүчирхэгжүүлэх тухай ойлголт юм. Заримдаа хүмүүс залуу нийгмийн ажилтнуудад "хүүхэдтэй болоогүй байж, гэр бүл зохиогоогүй байж, өөрөө ийм асуудалтай тулгарч үзээгүй байж яаж асуудал шийдэх гэж байгаа юм" гэж хэлэхийг сонсож л байсан. Хэдий залуу нийгмийн ажилтан нар дээрх шиг, ээж болоогүй, гэр бүл зохиоогоогүй, үйлчлүүлэгчийн тулгамдсан нөхцөл байдалд орж байгаагүй хэдий ч (гэр бүлд өсөж, өөрсдөө ч хүүхдүүд байж тэдэнд тулгамддаг асуудлуудтай нүүр тулж байсан учир) дээрээс нь нийгмийн ажил мэргэжлийг сурч төгссөн онолыг нь үзсэн учир нийгмийн ажлын мэргэжлийн үйлчилгээг төлөвлөн хүргэхэд асуудал үгүй билээ, мөн бидэнд энэ ажлыг хийхэд зайлшгүй шаардлагатай энэрэл, халуун сэтгэл, бусдыг ойлгох, энэрэх, шүүмжлэхгүйгээр хүлээн авах ойлголтыг өөртөө бий болгосон.

📚Нийгмийн ажилтны үүрэг хариуцлага
Нийгмийн ажилтнууд нийгмийн шударга бус байдлын эсрэг тэмцэж, гэр бүлийн асуудал, өөртөө итгэлгүй байдал, сэтгэцийн өвчин, хөгжлийн бэрхшээл, орон гэргүй байдал, мансууруулах бодисын хэрэглээ зэрэг асуудлуудтай тэмцэж буй хүмүүст тусалдаг. Гэхдээ энэ ажилд хүн бүр баяртайгаар хүлээн авахгүй байх нь бий. Зарим хүмүүс үйлчилгээ тусламжийг нээлттэйгээр хүлээн авч хамтран ажилладаг бол дуртай бол зарим хүмүүс нь бусдын асуудалд хөндлөнгөөс оролцож байна гэх нь ч бий.
Миний ажлын гол хэсэг бол эрсдэлийг үнэлэх, удирдах явдал. Энэ нь маш хариуцлагатай бөгөөд алдаа гаргавал ноцтой үр дагаварт хүргэж болзошгүй. Гэвч хамгийн чухал зүйл бол бидний үйлчлүүлж буй хүмүүс өөрсдийн давуу талаа нээх, түүнийгээ цаашид өөрийн амьдралдаа хэрэгжүүлэн, хадгалан үлдэх явдал юм.

💪Нийгмийн ажилтанд юу урам зориг өгдөг вэ?
Бидний ажлын өдрүүд заримдаа хүнд байдаг ч ихэнхдээ эерэг өнгөрдөг. Бид хүмүүсийг сонсож, тэдэнд тулгамдаж гэртээ тав тухтай амьдрахад нь тусалж, хэцүү үед нь дэмжлэг үзүүлдэг.
Нийгмийн ажилтан байх гэдэг нь зүгээр нэг ажил биш. Энэ бол өглөө өмсөөд, орой тайлдаг дүрэмт хувцас шиг зүйл биш. Энэ бол миний зан чанар, үнэт зүйлд гүн суусан ухамсар. Нийгмийн ажилтан бид хүмүүсийн амьдралд эерэг өөрчлөлт авчрах боломжтой азтай хүн.
Хүмүүс нийгмийн ажилтан нарын ажлыг гаднаас нь хараад амархан, ялангуяа идэвхтэй хэн нэгэн хийж чадах ажил гэж боддог, харин бидний өдөр тутмын ажилтай танилцаж, магадгүй зарим тохиодлуудыг сонсвол тиймээ энэ ажлыг мэргэжлийн хүмүүс, ялангуяа нийгмийн ажлын онолыг өдөр тутам хэрэгжүүлэх, нарийн дарааллын дагуу асуудалд хандах ёстой гэдгийг хүлээн зөвшөөрөх бизээ.
Бидний урам зориг бол ердөө л жижиг гэлтгүй үр дүн, өөрчлөлт билээ.
#дархануулаймаг
#нийгмийнажил

Want your school to be the top-listed School/college in Darkhan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Website

Address

Darkhan College
Darkhan
DARKHAN

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00