2022-2023 оны хичээлийн жилд 13 бүлэг 40 багш ажилчидтай ажиллаж байна.
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН 15-Р ЦЭЦЭРЛЭГИЙН
АЛСЫН ХАРАА, ЭРХЭМ ЗОРИЛГО
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН 15-Р цэцэрлэгийн алсын хараа, эрхэм зорилго, зорилт, зорилтыг хэрэгжүүлэх стратегийг тодорхойлохдоо орчин үед менежментийн болон стратеги төлөвлөлтийн онол шинжлэх ухаанд гарч байгаа суурь ойлголт хандлага прадигмийг судлаж тусгахыг зорьсон болно.
АЛСЫН ХАРАА (Vision)
Байгууллагын соёлын өвөрмөц дүр төрхийг
бүрэлдүүлж, удирдлагын менежментийн баг – багш – хүүхэд - эцэг эхчүүд - олон нийтийн оролцоо, хамтын ажиллагааг боловсролын үйл ажиллагаанд нэгтгэн зангидаж, үйл ажиллагаа нь тогтворжсон, байнга шинэчлэгдэн чадваржиж байдаг иргэд олон нийтэд нээлттэй, хүртээмжтэй, хүүхдийн хөгжил, байгальд ээлтэй байгууллага хамт олон болж хөгжихөд чиглэсэн сургалт, үйл ажиллагаа явуулж түүнд тохирсон орчин нөхцлийг бүрдүүлнэ.
Алсын хараа – бидний ирээдүй.
ЭРХЭМ ЗОРИЛГО (Mission statement)
Эрүүл чийрэг, эерэг хандлагатай, эх оронч Монгол иргэн төлөвшүүлнэ
Чанартай сургалтыг эрхэмлэн ахиц дэвшил гаргаж, ирээдүйгээ бодитой харж хөгжинө.
Эрхэм зорилго - бидний үндсэн үүрэг.
ҮНЭТ ЗҮЙЛС (Values)
• Бид хүүхэд бүрт “Зөв Монгол хүн” байхын итгэл үнэмшлийг багаас нь төлөвшүүлэхийг зорилгоо болгон ажиллана.
• “Бид сургалтынхаа чанарт тасралтгүй сайжруулалт хийж, хүлээн зөвшөөрөгдсөн тогтолцоог” бүрэн төлөвшүүлэх, төгөлдөржүүлэхийг эрхэмлэн ажиллана.
• “Бид цаг ямагт манлайлагч байж чанартай сургалтыг тэгш олгох” хариуцлагыг хэрэгжүүлэгч цэцэрлэг байна.
• Бид хүүхдийг “Эрүүл аюулгүй орчинд” хөгжиж, төлөвших бүхий л бололцоог хангаж ажиллана.
• “Шилдэг үзүүлэлтээрээ” манлайлагч хамт олон байна.
• “Бид үр нөлөөтэй баг бүрдүүлэн хамтран ” ажилласнаар хамгийн сайн үр дүн ололт амжилтанд хүрдэг гэдгийг илтгэн харуулна.