08/05/2026
11–12-р ангийн сурагчдад зориулан Xiamen University Malaysia-ийн төлөөлөгч хатагтай Лайла Нематулаева манай сургуульд хүрэлцэн ирж, Малайз улсад суралцах боломж, тэтгэлэгт хөтөлбөрүүд болон тус сургуулийн талаар мэдээлэл өгөх уулзалт, семинарыг амжилттай зохион байгууллаа.
Сурагчид маань гадаадад суралцах боломжийн талаар үнэ цэнтэй мэдээлэл авч, сонирхсон асуултууддаа хариулт авсан үр дүнтэй арга хэмжээ боллоо.