Дархан-ХААИС

Дархан-ХААИС ХААИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Агроэкологи бизнесийн сургууль

23/09/2026

🍁 НАМРЫН УРГАЦ ХУРААЛТ – ОЮУТНЫ ОРОЛЦОО, ХАМТЫН АЖИЛЛАГАА 🌾🤝

🗓 2026–2027 оны хичээлийн жилийн намрын ургац хураалт

🏫 Дархан ХААИС-ийн оюутнууд жил бүр намрын ургац хураалтын ажилд идэвх санаачилгатай оролцож, онолын мэдлэгээ үйлдвэрлэлийн бодит дадлагаар бататган ажилладаг уламжлалтай. 🚜🇲🇳

🌱 Суралцана
🌾 Хөдөлмөрлөнө
🤝 Хамтран ажиллана
🎓 Мэргэжлийн ур чадвараа хөгжүүлнэ

#ДарханХААИС #УргацХураалт2026 #НамрынУргац #ХААИС #ОюутныДадлага

23/09/2026

💬 УГТЭШХүрээлэнгийн хамт олон бидэнд сэтгэгдэлээ хуваалцав:

“Оюутнуудын идэвх, хөдөлмөрч чанар, хамтын ажиллагаа нь ургац хураалтын ажлын чухал дэмжлэг болдог” 🌾🚜

Оюутны оролцоо бол зөвхөн хөдөлмөрийн дэмжлэг бус — эх орны эрүүл хүнсний хөгжүүлэлт 🥗, мэргэжлийн дадлага 🎓, хариуцлага, хамтын ажиллагааг төлөвшүүлэх бодит боломж юм. 🤝✨

#УГТЭШХүрээлэн #ОюутныДадлага #УргацХураалт #ЭхОрныХүнс

English belowИтали улсын Катаниагийн их сургуульд зохион байгуулагдаж буй ДОМАНИ төслийн удирдах зөвлөлийн хуралд багш, ...
18/09/2026

English below
Итали улсын Катаниагийн их сургуульд зохион байгуулагдаж буй ДОМАНИ төслийн удирдах зөвлөлийн хуралд багш, мэргэжилтнүүд оролцлоо.

Европын Холбооны Эразмус+ хөтөлбөрийн санхүүжилттэй ДОМАНИ төслийн Удирдах зөвлөлийн хурал 2026 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Итали улсын Катаниа хотод зохион байгуулагдлаа.

ДОМАНИ төслийн Удирдах зөвлөлийн хурал танхим болон цахим хэлбэрийг хослуулан зохион байгуулагдагдсан бөгөөд хурлаар төслийн үйл ажиллагааны хэрэгжилтийн өнөөгийн байдал, ажлын багцуудын хүрээнд хэрэгжүүлсэн болон цаашид хийгдэх үйл ажиллагаа, зэргийн бус сургалтын хөтөлбөрийн материал, үнэлгээ, магадлан итгэмжлэлийн талаар хэлэлцлээ.

Түүнчлэн DO_Learn цахим сургалтын платформд хичээлийн агуулга байршуулах, зэргийн бус сургалтын хөтөлбөрүүдийг олон нийтэд танилцуулах, төслийн санхүүгийн тайлагнал, эрсдэлийн удирдлага болон 2026-2027 онд зохион байгуулах хамтарсан үйл ажиллагааны талаар санал солилцов.

Төслийн удирдах зөвлөлийн хуралд Агроэкологи, бизнесийн сургуулийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны мэргэжилтэн Б.Дагиннас цахимаар, Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч, доктор П.Содгэрэл болон КОСЭН хөтөлбөрийн эрхлэгч Х.Ариунсанаа нар биечлэн оролцов. Тэд 2027 онд Дархан хотод, Агроэкологи, бизнесийн сургуулийн дээр зохион байгуулагдахаар төлөвлөж буй ДОМАНИ төслийн олон улсын хакатоны зорилго, үндсэн чиглэл, хөтөлбөр болон зохион байгуулалтын бэлтгэл ажлыг консорциумын гишүүдэд амжилттай танилцууллаа.

English version
# SAEB Faculty Members Participate in the DOMANI Steering Committee meeting at the University of Catania, Italy
On 17 September 2026, the DOMANI Project Steering Committee held a hybrid meeting, with participants attending both in person and online.

The meeting reviewed the current status of project implementation, activities completed under the project’s work packages, and the tasks planned for the next stage. The partners also discussed teaching and learning materials for the micro-credential programmes, evaluation procedures, and accreditation.

Further discussions covered the uploading of course content to the DO_Learn digital learning platform, public promotion of the micro-credential programmes, financial reporting, risk management, and joint activities planned for 2026 and 2027.

B. Daginnas, Coordinator for Science and International Cooperation at SAEB, joined the Steering Committee meeting online. Dr P. Sodgerel, Head of the Department of Environmental Studies, and Kh. Ariunsanaa, Head of the KOSEN Programme, attended the meeting in person. They successfully presented the objectives, thematic areas, proposed programme, and organisational preparations for the DOMANI International Hackathon, which is planned to take place at the School of Agroecology and Business in Darkhan in 2027.

English belowИтали улсын Катаниагийн их сургуульд зохион байгуулагдаж буй ДОМАНИ төслийн олон улсын зуны сургалтанд багш...
18/09/2026

English below
Итали улсын Катаниагийн их сургуульд зохион байгуулагдаж буй ДОМАНИ төслийн олон улсын зуны сургалтанд багш, оюутнууд оролцож байна.

Европын Холбооны Эразмус+ хөтөлбөрийн санхүүжилттэй ДОМАНИ төслийн “NATURATION: Nature-Based Urban Regeneration” олон улсын зуны сургалт 2026 оны 9 дүгээр сарын 14-27-ны өдрүүдэд Итали улсын Катаниа хотод зохион байгуулагдаж байна.

Тус зуны сургалтанд ХААИС-ийн Агроэкологи, бизнесийн сургуулийг төлөөлөн Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч, доктор П.Содгэрэл, багш Ю. Ариунтунгалаг болон КОСЭН хөтөлбөрийн эрхлэгч Х.Ариунсанаа, Хүрээлэн буй орчны хяналт үнэлгээ-3 ангийн оюутан Ч.Энхсанаа, Хүрээлэн буй орчны хяналт үнэлгээ-4 ангийн оюутан Ж.Мягмар, Коосэн хөтөлбөрийн оюутан Н.Энхлэн нар оролцож байна.

Зуны сургалт нь байгальд суурилсан хотын шийдэл, биологийн олон янз байдал, экосистемийн менежмент, хүрээлэн буй орчны засаглал болон тогтвортой хөгжлийн асуудалд чиглэж байна. Оролцогчид төслийн Европ, Монгол, Украин, Япон улсын түнш их сургуулиудын багш, судлаачдын лекц, практик сургалт болон мэргэжлийн зөвлөгөөнд хамрагдаж байна. Мөн Катаниа хотын жишээн дээр талбайн сургалтанд хамрагдаж бодит нөхцөлд тулгуурласан кейс судалгаа, багийн ажил, хэлэлцүүлэгт оролцож, боловсруулсан шийдлүүдээ танилцуулан суралцаж байна.

Олон улсын зуны сургалт нь багш, оюутнуудын тогтвортой хөгжил болон байгальд суурилсан шийдлийн талаарх мэдлэг, практик ур чадварыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ түнш их сургуулиудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, цаашдын хамтарсан сургалт, судалгааны ажлын үндэс суурийг бэхжүүлэх чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байна.

English version
# SAEB Faculty Members and Students Participate in the DOMANI International Summer School at the University of Catania, Italy

The international summer school “NATURATION: Nature-Based Urban Regeneration,” organised within the framework of the DOMANI project and funded by the European Union’s Erasmus+ Programme, is taking place in Catania, Italy, from 14 to 27 September 2026.

Representing the School of Agroecology and Business (SAEB) of the Mongolian University of Life Sciences (MULS), three faculty members and three students are participating in the summer school: Dr P. Sodgerel, Head of the Department of Environmental Engineering; Yu. Ariuntungalag, Lecturer; Kh. Ariunsanaa, Coordinator of the KOSEN Programme; Ch. Enkhsanaa, a third-year student in Environmental Monitoring and Assessment; J. Myagmar, a fourth-year student in Environmental Monitoring and Assessment; and N. Enkhlen, a student in the KOSEN Programme.

The summer school focuses on nature-based urban solutions, biodiversity, ecosystem management, environmental governance, and sustainable development. Participants are attending lectures, practical sessions, and expert consultations delivered by academics and researchers from the project’s partner universities in Europe, Mongolia, Ukraine, and Japan. Using Catania as a case study, they are also taking part in field-based learning, case studies, teamwork, and group discussions. Through these activities, the participants are developing and presenting solutions based on real-world environmental and urban challenges.

The international summer school provides an important opportunity for faculty members and students to strengthen their knowledge and practical skills in sustainable development and nature-based solutions. It also contributes to closer cooperation among the partner universities and lays a strong foundation for future joint teaching and research activities.

🎓 МАГИСТР, ДОКТОРЫН ХӨТӨЛБӨРТ ЭЛСЭЛТ АВЧ БАЙНА3 дахь удаагаа магадлан итгэмжлэгдсэн төрийн өмчит их сургууль — Дархан ХА...
17/09/2026

🎓 МАГИСТР, ДОКТОРЫН ХӨТӨЛБӨРТ ЭЛСЭЛТ АВЧ БАЙНА

3 дахь удаагаа магадлан итгэмжлэгдсэн төрийн өмчит их сургууль — Дархан ХААИС магистр, докторын хөтөлбөрийн элсэлтээ авч байна.

🎓 МАГИСТРЫН ХӨТӨЛБӨР

📌 Бизнес удирдлага
📌 Хүрээлэн буй орчны инженерчлэл
📌 Газар зохион байгуулалт
📌 Агрономи
📌 Цаг уурын инженер
📌 Усны ай савын менежмент
📌 Хүрээлэн буй орчин судлал

🎓 ДОКТОРЫН ХӨТӨЛБӨР

📌 Селекци, үрийн аж ахуй

✨ СУРАЛЦАХ НӨХЦӨЛ

⏳ Суралцах хугацаа: 1.5–2 жил
💻 Сургалтын хэлбэр: 100% цахим
💰 6 жилд хуваан, хүүгүй зээлээр суралцах боломжтой

📅 Бүртгэл: 2026.10.01 хүртэл

📞 Холбоо барих: 99070043

🌱 Ирээдүйдээ хөрөнгө оруулж, мэдлэг чадвараа ахиулаарай!

#ДарханХААИС #Магистр #Доктор #Элсэлт2026 #ЦахимСургалт #Мэргэжил #ДээдБоловсрол

Сургуулийн захиргаа болон Ахмадын зөвлөлөөс ахмад багш, ажилчдаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.💐😊Тус сургуулийн түүхийг ...
15/09/2026

Сургуулийн захиргаа болон Ахмадын зөвлөлөөс ахмад багш, ажилчдаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.💐😊

Тус сургуулийн түүхийг бичилцэж, эрдмийн их өргөөг бэхжүүлсэн ахмадуудтайгаа нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүлж, сайхан дурсамжуудаа сэргээлээ.

Ахмадуудын маань буян заян өөдөө, нас буян нь урт байх болтугай! 🌺✨

#ДарханХААИС #АхмадынЗөвлөл #СургуулийнЗахиргаа #Хүндэтгэл #ЭрдмийнӨргөө

14/09/2026

Хөдөлмөрч оюутнуудаараа бахархая!

Дархан-Уул аймаг дахь Хөдөө аж ахуйн их сургуулийн (ХААИС) оюутнууд "Намрын ажил, ургац хураалт-2026" ажлын аянд идэвхтэй хамрагдаж, орон нутгийн тариаланчид, аж ахуйн нэгжүүдтэй хамтран төмс, хүнсний ногоо, тариалангийн ургац хураахад гар бие оролцож байна. 🌾🥔

Оюутнууд талбайд ажиллан, ургац хураах машин механизмтай ажиллах дадалтай болсоноос гадна, хамт олноороо зохион байгуулалттай ажиллах, бие биедээ туслах, цагийг үр дүнтэй ашиглах чадвараа хөгжүүлэх боломж бүрдсэн юм. Ингэснээр онолын мэдлэгээ практикт хэрэгжүүлэх, мэргэжлийн ур чадвараа гүнзгийрүүлэх өвөрмөц туршлага болсон хэмээн оюутнууд онцлов. 💪✨

Тус ажлыг зохион байгуулагчид "Ийм төрлийн ажил нь зөвхөн ургац хураалтад оролцоод зогсохгүй оюутнуудын хөдөлмөрч зан чанар, хамт олны дунд манлайлах чадвар, нийгмийн хариуцлагыг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой" гэдгийг тэмдэглэлээ. ✨😎

#ДарханХААИС #ХөдөлмөрчЗалуус #УргацХураалт #ХамтынХүч #ОюутныАмьдрал

ХААИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар сургууль хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ. 🔔✨Нээлтийн үеэр тус сургууль ирэх ...
07/09/2026

ХААИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар сургууль хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ. 🔔✨

Нээлтийн үеэр тус сургууль ирэх хичээлийн жилд хэрэгжүүлэх өөрчлөлт, шинэчлэл болон бусад зорилтуудаа танилцууллаа. 📚💡

Мөн Дархан-Уул аймгийн Засаг даргын шагнал:
🏅 “Найрамдлын Дархан” тэмдгээр ахлах багш Ч.Амармэнд, Т.Азжаргал,
🥇 “Тэргүүний ажилтан” тэмдгээр эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Ц.Бурмаа, багш Т.Байгальцэцэг, үйлчлэгч Ё.Чанцалдаарий,
📜 “Жуух бичиг”-ээр багш Т.Энхзаяа нар шагнагдлаа. 👏✨

Нийт багш, ажилтан, оюутнууддаа сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! 💐👏

#ХААИС #ДарханСалбар #ХичээлийнШинэЖил #ШинэХичээлийнЖил #ДарханУул #Шагнал #Амжилт

04/09/2026

Address

Дархан-Уул аймаг, Дархан сум, 14-р баг, Их сургуулийн гудамж, 45051
Darkhan
45000

Alerts

Be the first to know and let us send you an email when Дархан-ХААИС posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Дархан-ХААИС:

Shortcuts

Share

Category