10/05/2026
🎉 МОНГОЛ УЛСАД ХҮҮХДИЙН БАЙГУУЛЛАГА, ХӨДӨЛГӨӨН ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 101 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ.
Хүүхдийн байгууллагын үндэс суурийг тавьж, хөгжлийг бүтээлцэхэд чин сэтгэл зүрхнээсээ ажиллаж, Монголын 1,3 сая хүүхэд, 997 мянган гэр бүлийн сайн сайхны төлөө зүтгэж, хүүхдийн байгууллагын залгамж халаа болсон нийт албан хаагчид, ахмад буурлууд та бүхэндээ эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе. 👏🏻👏🏻👏🏻
Хүүхэд бүхэн аз жаргалтай байг
Гэр бүл бүхэн амар амгалан байг
2026-05-08
01/04/2026
😅 Инээдмийн баярын мэнд хүргэе! 🤣
Сайн байцгаана уу? 👋
Од сургуулийн Сурагчдын Зөвлөлөөс мэндчилж байна. 💐
Өнөөдөр инээд хөөр, хөгжилтэй дурсамж, эерэг энерги түгээх өдөр шүү. 🌷
Найз нөхөд, анги хамт олноороо нэгнээ инээлгэж, сургуулийнхаа уур амьсгалыг илүү гэрэлтэй, аз жаргалтай болгоорой. ✨
😊 Инээмсэглэл бол хамгийн сайхан бэлэг.
Тиймээс энэ өдрийг хөгжилтэй, дурсамжтай,
инээд хөөрөөр дүүрэн өнгөрүүлээрэй!
Хүндэтгэсэн,
Од сургуулийн Сурагчдын Зөвлөл
11/03/2026
💙 “Анхлан Мэтгэлцэгч”💙 мэтгэлцээний тэмцээн ✨
Сайн байцгаана уу? 👋
💜 Од сургуулийн Сурагчдын Зөвлөлөөс мэндчилж байна. 💐
Од мэтгэлцээний клубээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг 💬 “Анхлан Мэтгэлцэгч” мэтгэлцээний тэмцээн амжилттай явагдаж өндөрлөлөө. 👏
Энэхүү тэмцээний зорилго нь сурагчдыг нийгмийн олон талт асуудлыг танин мэдэх, шинжлэн судлах арга барилд суралцуулах, мөн бусдын үзэл бодлыг хүндэтгэн мэтгэлцэх чадварыг төлөвшүүлэхэд оршдог билээ.
🏆 Тэмцээний дүн:
🥇 Тэргүүн байр: Оюуны дайчид баг
🥈 Дэд байр: Ишигнүүд баг
🥉 Гутгаар байр: Nexus баг
ТАЛАРХАЛ
Од мэтгэлцээний клуб байгуулагдсанаас хойш 10 жилийн хугацаанд өмнөх үеийн мэтгэлцэгчид энэхүү тэмцээнийг шүүн явуулж, өөрсдийн мэдлэг туршлагыг анхлан мэтгэлцэгчдэд хуваалцсаар ирсэн сайхан уламжлалтай билээ.
2026 онд зохион байгуулагдсан “Анхлан Мэтгэлцэгч” тэмцээнд шүүгчээр ажиллаж, цаг хугацаа, мэдлэг чадвар, хичээл зүтгэлээ зориулсан дараах сурагчдад чин сэтгэлийн гүн талархал илэрхийлье.
🔹 12-4 ангийн сурагч Б.Оюунтүлхүүр
🔹 12-3 ангийн сурагч Х.Баясгалан
🔹 12-3 ангийн сурагч Н.Сүх-Эрдэнэ
Та бүхний хүүхдийн оролцооны байгууллагад оруулсан бодит хувь нэмэр, хичээл зүтгэл нь өмнөх үеийн шилдэг мэтгэлцэгчдийн үргэлжлэл болж, дараагийн үеийн мэтгэлцэгч нарын амжилтад том түлхэц болсныг онцлон тэмдэглэх байна. Та бүхэнд хичээл сурлагын өндөр амжилт хүсье.
⚜️Мэтгэлцээн бол өрсөлдөөн бус, соёл юм.⚜️
Хүндэтгэсэн,
Од мэтгэлцээний клуб
Од сургуулийн Сурагчдын Зөвлөл
11/03/2026
📣 Сонгуульт гишүүнд нэр дэвшүүлэх тухай
Сайн байцгаана уу? 👋
💜 Од сургуулийн Сурагчдын Зөвлөлөөс мэндчилж байна. 💐
Од сургуулийн Сурагчдын Зөвлөлөөс 2026 оны 1 дүгээр сард ээлжит “Өвлийн үндсэн элсэлт”-ийг зарлаж, нийт 5 гишүүн 30 хоногийн дадлагын хугацаанд ажилласан билээ.
Үүнээс дараах сурагчдыг дадлагажсан 30 хоногийн хугацаанд гаргасан идэвх санаачилга, хариуцлага, хүсэл эрмэлзэл, ёс зүй зэргийг үндэслэн, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар Од сургуулийн Сурагчдын Зөвлөлийн сонгуульт гишүүнд нэр дэвшүүлж байна.
🔹 Урлаг, спортын дэд хорооны гишүүн — И.Ариунбаяр
🔹 Урлаг, спортын дэд хорооны гишүүн — М.Оюун-Эрдэнэ
🔹 Боловсролын дэд хорооны гишүүн — Х.Номун
🔹 Цахим орчны дэд хорооны гишүүн — О.Дүүрэнжаргал
🎉 Үндсэн гишүүнээр сонгогдсон нийт сурагчдад сурлага, хөдөлмөрийн цаашдын үйлсэд нь өндөр амжилт хүсье.
💜 Од сургуулийн Сурагчдын Зөвлөл 💜
06/03/2026
💙"Анхлан Мэтгэлцэгч"💙 мэтгэлцээний тэмцээн✨️
Сайн байцгаана уу?👋 Од сургуулийн Сурагчдын Зөвлөлөөс мэндчилж байна. 💐
Од мэтгэлцээний клубээс жил бүр уламжлал болгон явуулдаг 💬"Анхлан Мэтгэлцэгч" мэтгэлцээний тэмцээн тэмцээний бүртгэл хаагдлаа.💐
✅️Бүртгэл баталгаажсан багууд:
• Оюуны хүч
• Eclipse
• Ишигнүүд
• Nexus
• Оюуны дайчид
• Genesis
• Stars
• Оюун Монгол
• Нотолгоо
• Esylium
• Vishion
Нийт баг тамирчдадаа амжилт хүсье.🥇
💜Од Сургуулийн Сурагчдын Зөвлөл💜
05/03/2026
💙"Анхлан Мэтгэлцэгч"💙 мэтгэлцээний тэмцээн✨️
Сайн байцгаана уу?👋 Од сургуулийн Сурагчдын Зөвлөлөөс мэндчилж байна. 💐
Од мэтгэлцээний клубээс жил бүр уламжлал болгон явуулдаг 💬"Анхлан Мэтгэлцэгч" мэтгэлцээний тэмцээн эхлэхэд 1 хоног үлдээ!
💜Од Сургуулийн Сурагчдын Зөвлөл💜
05/03/2026
💙"Анхлан Мэтгэлцэгч"💙 мэтгэлцээний тэмцээн✨️
Сайн байцгаана уу?👋 Од сургуулийн Сурагчдын Зөвлөлөөс мэндчилж байна. 💐
Од мэтгэлцээний клубээс жил бүр уламжлал болгон явуулдаг 💬"Анхлан Мэтгэлцэгч" мэтгэлцээний тэмцээн эхлэхэд 2 хоног үлдээ!
💜Од Сургуулийн Сурагчдын Зөвлөл💜
04/03/2026
💙"Анхлан Мэтгэлцэгч"💙 мэтгэлцээний тэмцээн✨️
Сайн байцгаана уу?👋 Од сургуулийн Сурагчдын Зөвлөлөөс мэндчилж байна. 💐
Од мэтгэлцээний клубээс жил бүр уламжлал болгон явуулдаг 💬"Анхлан Мэтгэлцэгч" мэтгэлцээний тэмцээн эхлэхэд 3 хоног үлдээ!
💜Од Сургуулийн Сурагчдын Зөвлөл💜
04/03/2026
🇲🇳"Дээлтэй Монгол" өдөрлөгийн үйл явц🎉
Сайн байцгаана уу?👋 Од сургуулийн Сурагчдын Зөвлөлөөс мэндчилж байна. 💐
Энэхүү үйл ажиллагаагаар сурагчдад үндэсний хувцас, соёл, ёс заншлын үнэ цэнийг таниулж, эх оронч үзэл үндэсний бахархлыг төлөвшүүлэх, монгол бичиг, уламжлалт мэдлэг, оюуны чадварыг хөгжүүлэх, хамт олны эерэг уур амьсгалыг бүрдүүлэхэд оршсон билээ.🇲🇳
💜Од Сургуулийн Сурагчдын Зөвлөл💜
04/03/2026
🍏 Хүнсний “E” тэмдэглэгээ гэж юу вэ?
Сайн байцгаана уу?👋 Од сургуулийн Сурагчдын Зөвлөлөөс мэндчилж байна. 💐
Бидний өдөр тутам хэрэглэдэг олон төрлийн хүнсний бүтээгдэхүүний шошгон дээр “E” гэсэн тэмдэглэгээ байдгийг та анзаарч байсан уу? 🤔
Энэ нь тухайн хүнсэнд ямар нэмэлт бодис агуулагдаж байгааг илтгэдэг олон улсын стандарт код юм.
🔍 "Е" тэмдэглэгээний утга
"E" нь Europe (Европ)-оос гаралтай нэршил бөгөөд хүнсэнд хэрэглэдэг нэмэлт бодисуудыг кодчилсон хэлбэрээр илэрхийлдэг. Эдгээр бодисууд нь:
• 🧂 Амт, үнэрийг сайжруулах
• 🎨 Өнгө, хэлбэрийг хадгалах
• ⏳ Хадгалалтын хугацааг уртасгах зорилготой.
Анхаарах зүйлс❗️
Бүх “E” тэмдэглэгээтэй бодис хортой биш
Зарим нь байгалийн гаралтай (жишээ нь: витамин C – E300)
❗ Харин хэт их, тогтмол хэрэглэх нь эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай
✅️Тиймээс бүтээгдэхүүний шошгыг уншиж хэвших, ухаалгаар сонголт хийх нь чухал юм.
💜 Од Сургуулийн Сурагчдын Зөвлөл 💜
04/03/2026
💙"Анхлан Мэтгэлцэгч"💙 мэтгэлцээний тэмцээн✨️
Сайн байцгаана уу?👋 Од сургуулийн Сурагчдын Зөвлөлөөс мэндчилж байна. 💐
Од мэтгэлцээний клубээс жил бүр уламжлал болгон явуулдаг 💬"Анхлан Мэтгэлцэгч" мэтгэлцээний тэмцээн эхлэхэд 4 хоног үлдээ!
💜Од Сургуулийн Сурагчдын Зөвлөл💜