17/05/2026
ЗОЧИН ИЛТГЭГЧИЙН ИЛТГЭЛД УРЬЖ БАЙНА
Хүнс Хөнгөн Үйлдвэр, Дизайны их сургуулийн ахлах багш Д.Пүрэвмагнай нь " Механик мехатроникийн ирээдүйн чиг хандлага" сэдвээр зочин илтгэгч илтгэл тавих учраас та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
15/05/2026
👏🥳 МӨНГӨН ХОНХНЫ БАЯР
🎉 2026 оны 05-р сарын 16-ны өдөр Дархан-Уул аймаг дахь ХААИС-ийн магистр, бакалаврын зэрэг хамгаалсан төгсөгчид болон КООСЭН хөтөлбөрийн 3-р курсын суралцагчид мөнгөн хонхны эрдмийн баяраа тэмдэглэлээ.
💯Шилдэг суралцагч Д.Ариунгэрэл
🏅 Спортын шилдэг суралцагч: Т.Чингүүн
⭐ Шилдэг идэвхтэн суралцагч: Н.Номинхаш нартаа, ерөнхий боловсролын түвшний сургалтаа амжилттай дүүргэсэн Коосэн хөтөлбөрийн нийт төгсөгчдөдөө халуун баяр хүргэж, цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөе.
14/05/2026
🇯🇵 NAT-TEST ОЛОН УЛСЫН ЯПОН ХЭЛНИЙ ШАЛГАЛТ
🔖 NAT-TEST (Nihongo Ability Test) нь Япон хэл суралцагчдын хэлний түвшин, чадварыг тогтоодог олон улсын стандарт шалгалт юм. Энэхүү шалгалт нь унших, сонсох, үгсийн сан болон дүрмийн мэдлэгийг цогцоор нь үнэлдэг бөгөөд Японд суралцах, ажиллах хүсэлтэй хүмүүсийн хэлний мэдлэгийг баталгаажуулах чухал үзүүлэлт болдог. Шалгалт нь түвшнээсээ хамааран 5-аас 1-р түвшин (N5-N1) хүртэл ангилагддаг бөгөөд жилд хэд хэдэн удаа зохион байгуулдаг онцлогтой.
👏 2026 оны 4-р сарын 5-нд зохион байгуулагдсан NAT-TEST-д хэлний мэдлэгээ бататган, амжилтаа ахиулсан оюутнууддаа бэлтгэсэн багш Б.Билгүүдэйдээ халуун баяр хүргэе.
🎓 3-р курс
• А. Төгөлдөр
• Ө. Баяр
🎓 2-р курс
• Б. Ванчинсүрэн
• З. Золбаяр
• Ц. Чинзориг
• Т. Амар
13/05/2026
👏🥳 ОЮУТНЫ ХӨГЖИЛ
Төвийн бүсийн 15-18 насны залуусыг нэгтгэн "Эко системийг хамгаалахад залуусын оролцоо" сэдвийн дор зохион байгуулсан "Youth Power ST" байгальд ээлтэй залуусын чуулганд шалгарч, амжилттай оролцсон Коосэн хөтөлбөрийн 2-р курсын оюутан Б. Зулзаяагаараа бид бахархаж байна.
✅ Өөрийгөө сорьж, 2 эсээг бичин хүсэлтээ илгээсэн нь "энэхүү хариуг авах" гүүр болсон юм. Оюутныг маань чиглүүлсэн Англи хэлний багш
Ц. Баасанхүү танд баярлалаа.
13/05/2026
🦘“КЕНГУРУ-2026” ОЛОН УЛСЫН МАТЕМАТИКИЙН УРАЛДААН
“Кенгуру-2026” олон улсын математикийн уралдаан нь Монгол Улсад 2009 оноос хойш зохион байгуулагдаж ирсэн.
👏Тус уралдаанд амжилттай оролцож, өндөр амжилт үзүүлсэн оюутнууддаа, бэлтгэсэн Б.Билгүүдэй багшдаа халуун баяр хүргэж, цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөе!
🏆 1-р зэрэг
• Н. Уранзаяа
🥉 3-р зэрэг
• Б. Зулзаяа
• Б. Өсөх-Ирээдүй
• Б. Жанчивдорж
12/05/2026
📚 2026 оны 05 сарын 08-ны өдөр Дархан Коосэн хөтөлбөрийн 1–3 дугаар ангийн оюутнуудын дунд зохион байгуулсан оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай болж өндөрлөлөө.
👏 Тус хуралд идэвх санаачилгатай оролцож, судалгаа шинжилгээний ажлаараа манлайлан амжилт гаргасан нийт оюутнууддаа халуун баяр хүргэж, цаашдын сурлага, судалгаа, бүтээлч үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе.
🏆 Тэргүүн байр
3-р ангийн оюутан Д. Ариунгэрэл
Удирдсан багш: Д. Лхагвабат
Сэдэв: “Боловсролын салбарт OPENLAW автоном хиймэл оюунт системийг үр өгөөжтэй, аюулгүй ашиглах судалгаа”
🥈 Дэд байр
3-р ангийн оюутан Н. Энхлэн
Удирдсан багш: Д. Эрдэнэсувд
Сэдэв: “Вэб хэрэглэгчийн үйлдэл, зан төлөвт нийцүүлэн бодит хугацаанд өөрчлөгдөх адаптив микро анимэйшний төвлөрөлд үзүүлэх нөлөө”
🥉Гутгаар байр
2-р ангийн оюутан Т. Тэмүүжин
Удирдсан багш Б. Энхжаргал
Сэдэв: “Суралцах орчны дуу чимээ болон гэрэлтүүлэгийн түвшин суралцагчдын анхаарал төвлөрөлтөнд үзүүлэх нөлөө “
🤗 Эрдэм мэдлэг, инновац, судалгааны ажлаар үе тэнгийнхнээ манлайлан оролцсон та бүхэндээ дахин баяр хүргэе.