11/06/2026
🚨 ЖОЛООЧ ТА ХУРДАА ХАСНА УУ! 🛑
Зам тээврийн осол, хурд хэтрүүлэлтээс шалтгаалж энхрий бяцхан үрс, хайртай гэр бүл чинь эрсдэлд орсоор байх уу? 😢 Сүүлийн үед явган хүний гарц дээр явж байгаа иргэдийг мөргөх, аюулгүй байдлыг нь зөрчих тохиолдол буурахгүй байна.
Хурд биш, Хүний амь чухал! ❤️
Жолооч та явган хүний гарц руу дөхөхдөө хурдаа заавал хасаж, гарцаар гарч буй явган зорчигчдод зам тавьж өгөх нь хуулиар хүлээсэн үүрэг төдийгүй ХҮНЛЭГ СЭТГЭЛ юм. ✨
👥 Хамтдаа хэрэгжүүлэх замын хөдөлгөөний соёл:
🚶♂️ Явган хүнд зам тавьж өгье: Гарц руу дөхөж ирэхдээ үргэлж анхааралтай байж, явган зорчигчийг урьдчилан өнгөрүүлж хэвшье.
📉 Хурдаа хасъя!: Суурин газарт болон явган хүний хөдөлгөөн ихтэй хэсэгт хурдны хязгаарыг чанд баримтлаарай.
👧 Хүүхдийн аюулгүй байдлыг хангая: Хичээл сургууль тарах, цуглах үеэр хүүхдүүд замын хөдөлгөөнд оролцох нь ихэсдэг тул онцгой анхааралтай байхыг уриалж байна.
🛴 Дугуй, скүүтертэй иргэдэд: Та явган хүний гарцаар гарахдаа ЗААВАЛ дугуй, скүүтерээсээ бууж, явган алхаж гарна уу! 🚲
Амьдрал бэлэглэдэггүй ч, амь насыг нь аварч чадах "Хурдаа хасах" алхмыг яг одооноос хэвшил болгоцгооё! Жолооны ард суугаа таны хариуцлагаас бусдын амь нас, эрүүл мэнд шууд хамааралтай. 🙏✨
#ХайрлаяХамгаалъя #ХурдааХас #ХүүхэдХайрИрээдүй #АюулгүйЗам #ЯвганХүнийГарц
11/06/2026
🚸 ХҮҮХДИЙН ЗУНЫ АМРАЛТ ЭХЭЛЛЭЭ
Эцэг эх, асран хамгаалагчид та бүхэнд сэрэмжлүүлж байна.
Хүүхдийн зуны амралт эхэлсэнтэй холбогдуулан Дарханы Дулааны Сүлжээ ТӨХК-иас эцэг эх, асран хамгаалагчид болон орон сууцны иргэдэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
Дулааны худаг, дулааны шугам, дулаан хуваарилах төв (ДХТ), насос станц болон бусад инженерийн байгууламж нь өндөр температур, өндөр даралт, цахилгааны эрсдэл бүхий аюултай бүс тул хүүхэд болон зөвшөөрөлгүй хүн нэвтрэхийг хориглодог.
Эдгээр байгууламжийн ойролцоо тоглох, худгийн таг дээр гишгэх, хамгаалалтын хашаа, хаалт давж орох зэрэг нь унах, түлэгдэх, цахилгаанд цохиулах, хүнд гэмтэл авах зэрэг ноцтой эрсдэл дагуулж болзошгүй юм.
👨👩👧 Эцэг эхчүүдэд зөвлөж байна
✅ Хүүхдээ хараа хяналтгүйгээр тоглуулахгүй байх
✅ Дулааны байгууламжийн ойролцоо тоглохгүй байхыг хүүхдэдээ сануулах
✅ Аюулгүй байдлын талаар хүүхэдтэйгээ тогтмол ярилцаж хэвших
✅ Анхааруулах тэмдэг, хамгаалалтын хашаа, хаалтыг гэмтээхгүй, дайрахгүй байх
✅ Хүүхдэд эрсдэлтэй нөхцөл байдал ажиглагдвал том хүнд мэдэгдэхийг зөвлөх
📷 Эрсдэл, зөрчил илэрвэл мэдээлнэ үү
Дараах нөхцөл байдал илэрвэл зураг авч, байршил болон нөхцөл байдлыг тодорхой бичиж бидэнд мэдээлнэ үү.
📌 Худгийн таг онгорхой, хазайсан эсвэл хөдөлсөн
📌 Дулааны шугам, тоног төхөөрөмж гэмтсэн
📌 Ус, уур алдаж байгаа
📌 Хашаа хамгаалалт эвдэрсэн
📌 Анхааруулах тэмдэг байхгүй болсон
📌 Хүүхэд аюултай байгууламжид тоглож байгаа
☎️ Яаралтай мэдээлэх утас- 77377700
11/06/2026
🏠 ОРОН СУУЦНЫ ИРГЭДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ
🚸 Хүүхдийн зуны амралт эхэлсэнтэй холбоотойгоор эцэг эх, асран хамгаалагчид та бүхэн хүүхдийнхээ аюулгүй байдалд онцгой анхаарна уу.
Та дараах зүйлсийг тогтмол шалгаж хэвшээрэй.
🔍 Халуун усны крант, холигч хэвийн ажиллаж байгаа эсэх
🔍 Халуун усны температур хэт өндөр байгаа эсэх
🔍 Шугам хоолой, холболтод ус алдалт, гоожилт байгаа эсэх
🔍 Радиатор, алчуур хатаагч болон халаалтын хэрэгслийн бүрэн бүтэн байдал
🔍 Подвал болон сантехникийн босоо шугамд ус алдалт байгаа эсэх
⚠️ Ус алдалт илэрвэл хүүхэд ойртуулахгүй байх
⚠️ Ус алдалттай үед цахилгаан хэрэгсэл ашиглахгүй байх
⚠️ Уртасгагч, залгуурыг хүүхдийн гар хүрэхгүй өндөрт байрлуулах
⚠️ Дулааны худаг, дулааны шугам, ДХТ, насос станцын орчимд хүүхэд тоглуулахгүй байх
📞 Гэмтэл, зөрчил илэрвэл Дарханы Дулааны Сүлжээ ТӨХК-д яаралтай мэдэгдэнэ үү.
☎️ 77377700
ХҮҮХДЭЭ ХАМГААЛЪЯ — АЮУЛГҮЙ ИРЭЭДҮЙГ БҮТЭЭЕ.
11/06/2026
🇻🇳Вьетнам Улсын Да Нанг хотноо болсон 🤼Чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний U17 насны ангилалд 🇲🇳 Эх орноо төлөөлж Дархан Эрхэт клубын тамирчин, Дархан 4-р сургуулийн 11а ангийн суралцагчид амжилттай оролцлоо.
55кг Пүрэвбаатарын Хүсэл-Эрдэнэ
51кг Бэхбатын Анартулга Ази тивийн аваргаас🥉хүрэл медаль хүртэж Эх орон, Аймаг, Сургуулийнхаа нэрийг өндөр өргөлөө.
Багш, суралцагчдыг сургуулийн захирал Д.Дэлгэрбаяр хүлээн авч баяр хүргэлээ. 🤝👏👍
Хичээл зүтгэл, авьяас чадвараа дайчлан амжилт гаргасан нийт тамирчид, дасгалжуулагч багш болон дэмжин тусалсан эцэг эхчүүддээ халуун баяр хүргэе💪🤼♂️
Та бүхний цаашдын спортын замналд улам их амжилт хүсье 🤝👏👍
27/05/2026
👉Ном унших дадлыг хэрхэн хэвшүүлэх вэ?
☝ХҮҮХДИЙНХЭЭ СОНИРХЛЫГ ОЙЛГОЖ, ТОХИРСОН НОМ СОНГОХ
🔹Хүүхэд өөрийн сонирхдог сэдвээр ном уншихдаа илүү идэвхтэй, дуртай байдаг. Иймд хүүхэдтэйгээ ярилцаж, түүний дуртай сэдвийг олж мэдэх нь чухал. Үүний дараа сонирхол болон насанд нь тохирсон ном санал болгоорой.
27/05/2026
👉Ном унших дадлыг хэрхэн хэвшүүлэх вэ?
☝ӨДӨР БҮР ТОГТМОЛ ЦАГТ ХАМТДАА НОМ УНШИХ
🔹Хүүхдийг номд дуртай болгохын тулд тэдний сонирхлыг ойлгож, дэмжих нь чухал. Мөн өдөр бүр тогтмол цагт эцэг эх, асран хамгаалагчийн хамт ном унших нь хамгийн үр дүнтэй арга юм.
27/05/2026
👉Ном унших дадлыг хэрхэн хэвшүүлэх вэ?
☝НОМ УНШИХ ТААТАЙ ОРЧНЫГ БИЙ БОЛГОХ
🔹Гэрийнхээ аль нэг хэсэгт ном уншихад тохиромжтой, тухтай орчин бүрдүүлэх нь аливаа зүйлд сатаарахгүйгээр тайван төвлөрөхөд тусална. Номын булантай болсноор хүүхэд дуртай номоо тайван, тухтай орчинд унших боломжтой болно.
22/05/2026
2026.05.22
Сурагчид 🏞️ байгаль орчноо хайрлах, шувуу хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулж “Шувууны үүр” 🐦хийх санаачлага дэвшүүлж багш нарын хамтаар 🔨🪚 40 ширхэг хийжээ. Үүнээсээ сургуулийн гадна орчинд 12 ширхэгийг байршуулахаар болжээ. Ийнхүү сурагчдынхаа 🗃️санаачлагыг дэмжиж хамтран ажилласан:
✏️Техник, технологийн Д.Дэлгэржаргал багштай 👩🏫 VII ангийн хөвгүүд 👬
✏️Техник, технологийн Ж.Уянгатамир багштай 👩🏫 “Уран гар” клуб охид 👭
✏️Хүүхдүүдээ дэмжиж ажилласан эцэг эх, асран хамгаалагч нартаа талархлаа. 🫶🫰👏🥰