Bb43

Bb43 Эрэлттэй ажил мэргэжил
Чанартай сургалт
Чадварлаг мэргэжилтэн

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАРХАН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН 2024-2025 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЭЛСЭЛТИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА.Д...
17/06/2024

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАРХАН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН 2024-2025 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЭЛСЭЛТИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА.

Дархан-Уул аймаг дахь Дархан Политехник коллежийн 2024-2025 оны хичээлийн элсэлтээ авч байна. Манай сургууль нь дараах мэргэжлийн чиглэл, суралцах хугацаагаар 9-р анги төгсөгч болон насанд хүрэгчдийг бүртгэж байна.

Элсэлт авч буй мэргэжлийн чиглэл:
- БАРИЛГА, АВТО ЗАМ
- УУЛ УУРХАЙ, ЭРЧИМ ХҮЧ
- ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭ-ний мэргэжлүүд.

Суралцах хугацаа:
- Мэргэжлийн боловсролын 1 жил болон 3 жил сургалт,
- Техникийн боловсрол олгох 1.5 жил болон 3 жилийн сургалт.

Дэлгэрэнгүй мэдээлэл болон дараах холбоос линкээр орж бүртгүүлнэ үү.

Мэргэжлийн боловсрол 1 жил Мэргэжлийн боловсрол 3 жил Техникийн боловсрол 1.5 жил Техникийн боловсрол 3 жил

Дархан-Уул аймаг дахь Дархан политехник коллежийн хичээлийн III байрны “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”  2024 оны 03-р сарын ...
26/03/2024

Дархан-Уул аймаг дахь Дархан политехник коллежийн хичээлийн III байрны “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” 2024 оны 03-р сарын 26-ны өдөр боллоо.
Өдөрлөгийн хүрээнд хичээлийн I, II байрны багш, ажилтнууд хичээлийн III байрны сургалтын үйл ажиллагаа, орчин нөхцөлтэй танилцаж, хамтын ажилагааг дэмжин харилцан туршлага солилцлоо.

22/03/2024

Сайн байцгаана уу.
Дархан-Уул аймаг дахь Политехник Коллеж - ДПК, Дархан-Өргөө Политехник Коллеж, Уул уурхайн Политехник коллежиуд 2024.02.01 нээс нэгдэж Дархан-Уул аймаг дахь Дархан Политехник коллеж болж бүтэц өөрчлөгдсөн тул та бүхэн доорх пейж хуудсанд нэгдэж орж мэдээ мэдээллийг аваарай. 😀🤗👍
/Дархан ПК лого удахгүй пейжид солигдож орно/

https://www.facebook.com/profile.php?id=100048928733194

Дархан Политехник коллежийн АЛБАН ЁСНЫ цахим хуудас

Дархан-Уул аймаг дахь Дархан политехник коллежийн  “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”-ийн хүрээнд 2024 оны 03-р сарын 19-ний өд...
20/03/2024

Дархан-Уул аймаг дахь Дархан политехник коллежийн “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”-ийн хүрээнд 2024 оны 03-р сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын ерөнхий боловсролын 4-р сургуулийн 9-р ангийн 98 сурагчдад техникийн болон мэргэжлийн боловсролын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Сурагчдад хөдөлмөрийн зах зээлийн сүүлийн үеийн чиг хандлага, бодит нөхцөлд байдалд үндэслэсэн ухаалаг шийдвэр гарган мэргэжлээ зөв сонгоход нь дэм болж мэргэжлийн чиг баримжаа олгох ажил зохион байгууллаа.

Өргөн монголын хатан гооӨнөр бүлийн эзэн гооБүүвэй аялах уян гооБүхнийг шаглах уран гооЭрийг чимэх саран гооЭнхрий аальт...
08/03/2024

Өргөн монголын хатан гоо
Өнөр бүлийн эзэн гоо
Бүүвэй аялах уян гоо
Бүхнийг шаглах уран гоо
Эрийг чимэх саран гоо
Энхрий аальтай бүсгүй гоо
Эрхэмсэг тансаг хатан гоо
Энгүй орчлонгийн эрхэм бүсгүй танд олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе. Сайхан баярлаарай.

07/03/2024
Дархан-Уул аймаг дахь Дархан Политехник коллежийн ахмадын хүндэтгэлийн уулзалт 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 14...
28/02/2024

Дархан-Уул аймаг дахь Дархан Политехник коллежийн ахмадын хүндэтгэлийн уулзалт 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 14 цагт “Эрхэс” клубт болно.
Үе, үеийн ахмад багш, ажилтнууд та бүхнийг хүндэтгэлийн уулзалтдаа хүрэлцэн ирэхийг урьж байна.

“НҮҮДЛИЙН СОЁЛЫН БОЛОВСРОЛ” ХӨТӨЛБӨР ТӨСЛИЙГ ДАРХАН СУМАНД ХЭРЭГЖҮҮЛНЭ.2024 оны 02-р сарын 15-ны өдөр “Нүүдлийн соёлын б...
16/02/2024

“НҮҮДЛИЙН СОЁЛЫН БОЛОВСРОЛ” ХӨТӨЛБӨР ТӨСЛИЙГ ДАРХАН СУМАНД ХЭРЭГЖҮҮЛНЭ.
2024 оны 02-р сарын 15-ны өдөр “Нүүдлийн соёлын боловсрол” хөтөлбөрийн хүрээнд хүнс үйлдвэрлэлийн чиглэл, байгаль экологийн чиглэлээр суралцаж байгаа залуучуудыг энэхүү хөтөлбөрт хамруулахаар Дархан сумын Засаг дарга, “Дэлхийн Мөрөөдлийн сургууль” ТББ-тай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
“Нүүдлийн соёлын боловсрол” хөтөлбөрийн танилцуулга уулзалтанд Дархан-Уул аймаг дахь Политехникийн коллежийн оюутнууд оролцон өөр өөрсдийн хүсэл мөрөөдлөө илэрхийлсэн бөгөөд тэдний дундаас чин хүсэл эрмэлзэлтэй Хоол үйлдвэрлэлийн техник технологич мэргэжлийн 2а-ангийн оюутан О.Булганбаярыг сонгож түүний ментороор “Дэлхийн Мөрөөдлийн сургууль” ТББ-ын тэргүүн Б.Мөнхдэлгэр ажиллахаар боллоо.
Оюутан О.Булганбаяртаа сурлага, цаашдын том зорилгод нь өндөр амжилт хүсье.

Есөн товчтой дээлээ эвхээсийг нь гаргаж өмсөөдНарны өнгөтэй дурданг зөв эргүүлж бүслээдСаран хэлбэртэй малгайгаар тэргүү...
09/02/2024

Есөн товчтой дээлээ эвхээсийг нь гаргаж өмсөөд
Нарны өнгөтэй дурданг зөв эргүүлж бүслээд
Саран хэлбэртэй малгайгаар тэргүүн юугаан гоёод
Сайхан жилийн өглөөг амар мэнд угтаад
Аагтай шаргал цайг нарны туяатай самарч
Алтан төрийн сүлдтэй хойморын бурхандаа дээжлээд
Ирэх жилийн төөргийг итгэлийн өнгөөр сүлж
Идээ шүүснийхээ дэргэд эрхэмсэг залрах аав ээждээ
Тэнгэрийн өнгөтэй хадгаар ерөөл золгож үнсүүлээрэй
Тэргүүн сарын шинийн нэгэндээ энх мэнд золгоорой

Битүүний өдрийн мэнд хүргэе!Ширээ дүүрэн идээтэйСэтгэл дүүрэн баяртайӨрх бүлээрээ сайхан битүүлжӨргөн олноороо САР ШИНЭД...
09/02/2024

Битүүний өдрийн мэнд хүргэе!
Ширээ дүүрэн идээтэй
Сэтгэл дүүрэн баяртай
Өрх бүлээрээ сайхан битүүлж
Өргөн олноороо САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ.

Үйлдвэр урлалын политехник коллежийн багш нар 2024 оны 01-р сарын 24-ний өдөр манай сургуулийн сургалтын үйл ажиллагаа, ...
24/01/2024

Үйлдвэр урлалын политехник коллежийн багш нар 2024 оны 01-р сарын 24-ний өдөр манай сургуулийн сургалтын үйл ажиллагаа, орчин нөхцөлтэй танилцаж, харилцан туршлага солилцлоо.

МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ДУНДАХ ТӨВИЙН БҮСИЙН СПОРТЫН ТЭМЦЭЭНД МАНАЙ БАГ ТАМИРЧИ...
22/01/2024

МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ДУНДАХ ТӨВИЙН БҮСИЙН СПОРТЫН ТЭМЦЭЭНД МАНАЙ БАГ ТАМИРЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

Тус тэмцээн нь 1 сарын 19-өөс 21-ний өдрүүдэд Төв аймгийн Баянчандмань сум дахь Политехник коллеж, Заамар сум дахь Политехник коллеж, Төв Политехник коллеж, Эрдэнэ сум дахь Мэргэжлийн боловсролын сургууль, Дархан-Уул аймаг дахь Политехник коллеж, Дархан өргөө Политехник коллеж, Уул уурхай эрчим хүчний Политехник коллеж, Сэлэнгэ аймаг дахь Политехник коллежийн найман багийн 200 гаруй тамирчид Спортын 5 төрөлд өрсөлдлөө.

- Бадминтон эмэгтэй төрөлд багш Р.Бум-Аюуш 1-р байр, алтан медаль
- Бадминтон эрэгтэй төрөлд багш Т.Батбаяр 2-р байр, мөнгөн медаль
- Шатар эмэгтэй төрөлд НТҮСХАЗ Ш.Болормаа 2-р байр мөнгөн медаль
- Шатар эрэгтэй төрөлд багш Т.Нямсүрэн 4-р байр
- Сагсан бөмбөгийн эмэгтэй төрөлд 4-р байр
- Корнхол эрэгтэй төрөлд жижүүр Ч.Батмөнх 4-р байр
- Багийн дүнгээр ГУТГААР БАЙР эзэлсэн амжилт үзүүллээ.
СПОРТЫН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН БАГ ТАМИРЧДАДАА БАЯР ХҮРГЭЕ.

Address

Darkhan
Darkhan
976

Opening Hours

Monday 07:45 - 20:30
Tuesday 07:45 - 20:30
Wednesday 07:45 - 20:30
Thursday 07:45 - 20:30
Friday 07:45 - 20:30

Telephone

+97670375106

Alerts

Be the first to know and let us send you an email when Bb43 posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Bb43:

Shortcuts

Share