09/01/2024
"ДАРХАН КОМФОРТ ЦОГЦОЛБОР" ХХК хамт олон "ИД ШИДТЭЙ АХ, ЭГЧ " нар боллоо...
"Ид шидийн орон Дархан" төслийг ард иргэдэд сурталчлах, таниулах, хандив босгох ажлын хүрээнд Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулж байгаа ААНБ-д дээр хандивын "ШИДЭТ ХАЙРЦАГ" аялуулж байгаа билээ.
Хандивын "ШИДЭТ ХАЙРЦАГ" санаачилгыг Н.Ариунсэлэнгэ захиралтай "Дархан комфорт цогцолбор" ХХК-ны хамт олон дэмжин өөрийн байгууллагаар үйлчлүүлсэн зочид, ард иргэдээс нийт 95,490₮ хандив цугларсныг Ид шидийн орон Дархан төслийн дансанд шилжүүлжээ.
Мөн тус компаний зүгээс "Ид шидийн орон Дархан" төслийн бүтээн байгуулалт, тохижилтын ажилд хамт олноороо гар бие оролцон 3,000,000₮ үнэ бүхий мод тарьж өгөхөөр боллоо. Та бүхэнд талархлаа. Комфорт Цогцолбор Comfort Complex
#ИдШидҮргэлжилсээр
#ХүүхэдБүхэнИнээнэ
31/12/2023
ДАЛАЙД ДУСАЛ НЭМЭР...
Дархан-Уул аймгийн Орон нутгийн өмчийн газрын хамт олон Ид шидийн орон Дархан төсөлд нэгдэж "ИД ШИДТЭЙ ХАМТ ОЛОН" боллоо.
Хүүхдийн ирээдүйн сайн сайхны төлөө бодит хувь нэмэр оруулж хандив илгээсэн та бүхний цаашдын ажил үйлсэд өндрөөс өндөр амжилт хүсье.
Баярлалаа та бүхэнд.
#ХүүхэдБүхэнИнээнэ
#ИдШидҮргэлжилсээр
31/12/2023
ДАЛАЙД ДУСАЛ НЭМЭР...
Л.Баярням даргатай Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс-ийн хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдийн төлөөх сайн үйлсийн аянд нэгдэж "ИД ШИДТЭЙ ХАМТ ОЛОН" боллоо.
Тэд Ид шидийн орон Дархан төслийг хурдан ашиглалтанд оруулахын төлөө бусад ААНБ, иргэдийг хандивын арга хэмжээнд нэгдэхийг уриалж байна.
Баярлалаа та бүхэндээ. Та бүхний цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсье ээ.
#ХүүхэдБүхэнИнээнэ
#ИдШидҮргэлжилсээр
28/12/2023
Дархан-Уул аймгийн
Санхүүгийн хяналт дотоод аудитын албаны хамт олон хандивын үйл ажиллагаанд нэгдэж
ИД ШИДТЭЙ ХАМТ ОЛОН боллоо🤩
Та бүхэнд талархал илэрхийлж амжилт хүсье👏👏👏
28/12/2023
Дархан-Уул аймгийн Татварын хэлтэс
ИД ШИДТЭЙ АХ ЭГЧ боллоо. 👏👏
Ид шидийн орныг маань хурдан ашиглалтад оруулахын төлөө итгэл сэтгэлийн хандиваа өргөж Дархан-Уул аймгийнхаа бусад байгууллага хамт олныг ХАНДИВЫН АЯНД нэгдэхийг уриаллаа🤩
Та бүхэндээ талархал илэрхийлж, амжилт хүсье 👏👏🥰 Дархан-Уул аймгийн Татварын Хэлтэс
27/12/2023
“ЁЛТ СҮРВЭЙ” ххк-ны хамт олон манай
Ид шидийн орны байр зүйн дэвсгэр зураг, барилга улаан шугам, барилга гүйцэтгэлийн зураг, геодези холбоотой бүхийл л ажлыг үнэ төлбөргүй хийж гүйцэтгэж өгөхөөр болж
ИД ШИДТЭЙ АХ ЭГЧ боллоо. 🤩
Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсэн ерөөж талархлаа илэрхийлье ээ👏👏👏
#идшидийнорондархан
#ХүүхэдБүхэнИнээнэ
#ИдШидҮргэлжилсээр
23/12/2023
МОНГОЛ-2 загварын агентлагийн сурагчид Ид шидийн орон Дархан хандив өргөлөө.🤩🤩🤩
Дэмжиж ажилласан агентлагийн тэргүүн, хатагтай Золзаяа болон эцэг эх, асран хамгаалагчдадаа баярлалаа.
Хандивын аянд нэгдсэнд БАЯРЛАЛАА🥰
#ХүүхэдБүхэнИнээнэ
#ИдШидҮргэлжилсээр
#идшидийнорондархан
21/12/2023
Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн мэдээллийн технологийн сонгох 12-р ангийнхан маань🥰🥰
Ид шидтэй хамт олон боллоо.🤩
Талархал дэвшүүлж сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье ээ👏
Хүүхэд хүүхдийнхээ төлөө нэгдэж байна
Та ч бас нэгдээрэй ☺️
18/12/2023
15-р сургуулийн Энхбаяр багштай 11г ангийнхан санаачлан Ид шидийн орон Дархан хандивын үйл ажиллагаанд нэгдлээ.
Ид шидтэй хамт олонд талархал илэрхийлье ээ🥰🥰🥰
16/12/2023
Ид шидтэй хүнсний дэлгүүр☺️
Ширээ нуруунд үйл ажиллагаагаа явуулдаг ХАЙРХАН дэлгүүр ид шидтэй хамт олон боллоо👏👏👏
Тэд өөрийн дэлгүүр дээрээ хандивын хайрцаг байршуулан ажлынхаа хажуугаар манай "Ид шидийн орон" төслийн талаар үйлчлүүлэгч, худалдан авагч нартаа танилцуулж хандивын хайрцагт цугларсан хандиваа шилжүүллээ.
Та бүхний цаашдын ажил үйлс, бизнест өндөр амжилт хүсье ээ. БАЯРЛАЛАА.
14/12/2023
Ид шидтэй хүнсний дэлгүүрүүд....
Дархан сумын 1 болон 3-р багт үйл ажиллагаа явуулж байгаа "Дархан Илч" болон "Угалз" хүнсний дэлгүүрийн хамт олон Ид шидийн орон Дархан төслийг дэмжиж "Ид шидтэй хамт олон" боллоо.
Тэд өөрийн дэлгүүр дээрээ хандивын хайрцаг байршуулан ажлынхаа хажуугаар манай "Ид шидийн орон" төслийн талаар үйлчлүүлэгч, худалдан авагч нартаа танилцуулж хандивын хайрцагт цугларсан хандиваа шилжүүлжээ.
Та бүхний цаашдын ажил үйлс, бизнест өндөр амжилт хүсье ээ. БАЯРЛАЛАА.