BEST сургалтын төв

BEST сургалтын төв

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from BEST сургалтын төв, School, "Buudai Center" 205 тоот, Darkhan.

10/06/2025
03/07/2023

Шантардаггүй байсан уу? гэж үү.

Шал тэнэг санагдаад хийгээд байхад сайжирдаггүй хэл шиг санагддаг байсан.

Шар хуудастай япон хэлний номоо хана руу шидэж хаяад, яах гэж ийм тэнэг газар ирж ханз манз гэсэн тэнэг юм сураад байгаа юм бол гээд уйлж байсан удаа ч байсан.

Англи хэл бага зэрэг гадарлаж байсныгаа англи хэлтэй гэж эндүүрч, америкд л очсон байсан бол ингэж зовохгүй аятайхан сургууль соёлд орчих байсан юм гэсэн шүү юм бодоод уур хүрээд хичээлээ сөхөж ч харахгүй 3-4 хоног ч болж байсан удаа байгаа. Зайлуул одоо бодоход сэтгэл гутрал гэдэг нь байсан юм шиг байгаа юм. 😅

Тэгээд хийж хийж байгаад шалгалт өгөөд үр дүнгээ хараад баярлах тэр мэдрэмж бол нээрээ юугаар зүйрлэшгүй л дээ. Нөгөө хогийн санагддаг байсан япон хэл чинь ямар аятайхан хэл вэ гээд бодогдоод л ирдэг юм байна лээ.

Одоо би юунд хамгийн их талархдаг вэ гээч ?

Дэлхийн хамгийн гоё эмх цэгцтэй мэдээ мэдээлэл юуг ч хайсан үнэн зөвөөрөө хангалттай гараад ирдэг, ямарч гоё англи хэлний зохиолыг эх хувиас нь ч илүү гэлтэй орчуулга хийгээд тавьчихдаг япон хэлийг бүрэн төгс эзэмшиж чадсандаа. 

Үнэхээр япон хэл сурснаар бид дэлхийн маш олон мэдээлэлтэй ойр байж, мэргэжлийн олон гоё номнуудыг захын номын санд ороод л бариад авна.

Япон хэл бол гайхалтай нягт нямбай, гайхалтай төгс хэл шүү. Яг л японы ард түмний нягт нямбай, хариуцлагатай байдал нь энэ хэлнээсээ үүссэн байхдаа гэмээр.

Хичээнэ шүү залуусаа. 💪💪💪💪💪
Copy

14/04/2023

🇯🇵Япон хэлний анхан шатны ангидаа нэмэлт элсэлт авч байна.

Даваа-Баасан гаригуудад танхимаар хичээллэнэ.

📌Та манай сургалтын төвд хүрэлцэн ирж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай 🤗

ХААНА:
Дархан-Уул аймаг, Шинэ Дархан,
BUUDAI Center, 2 давхарт 204, 205 тоот

ХОЛБОО БАРИХ:
☎ 8694-6618

Photos from BEST сургалтын төв's post 25/03/2023

Япон хүнтэй хоолонд орох үед
日本人と食事する時

Япон хүмүүс хоолны өндөр соёлтой. Тиймээс та бүхэн тэр соёлоос нь бага зэрэг ч гэсэн мэддэг байвал зүгээр.
Юуны өмнө Япон хүнтэй хоолонд орохоор өдөр цаг болзсон л
бол гэнэтийн ямар нэг шалтгаан хэлж очихгүй байвал дараа дараагийн харилцаанд сэв сууж таныг дахин хоолонд урихгүй.
Бас тухайн хүнийг үл хүндэтгэсэн үйлдэл гэж үзэж дахин харьцахаас зайлсхийх магадлал өндөр. Монголчуудын хувьд гэнэт цаг болзоод уулзах болоход янз бүрийн шалтаг шалтгаан хэлээд хоцрох эсвэл ирэхгүй байх нь элбэг. Япончууд их завгүй хүмүүс учраас хэдэн сар, хэдэн долоо хоногийн өмнөөс хүнтэй уулзах цаг заваа төлөвлөдөг.
Ингэж их төлөвлөсөн уулзалт нь нурахад наанаа уурлахгүй ч дотроо маш их бухимддаг.
Уулзаад хоолонд орох тохиолдолд ямар газар сонгохоо харилцан ярилцаж шийдсэн нь дээр. Монголчууд махан хоол илүү сонирхдог бол Япон хүмүүс загас,тахианы махан хоолоо голлон сонирхдог.
Тиймээс аль аль нь идэж болох газраа сонгож орох нь зөв.
Хоолны газар ороод хаана суухыг бодох хэрэгтэй.
Өөрөөс ахмад хүнтэй, эсвэл эмэгтэй хүнтэй уулзах бол аль болох тав тухтай суудлыг сонгож суулгасан нь зүйтэй.
Хоол болон уух юмаа захиалахад ч гэсэн тухайн хамт хооллож байгаа хүнээ ажиглаж харж байгаад захиалсан дээр.
Архи пиво уудаггүй хүн таарвал хажууд нь уугаад байх нь зохисгүй байх.
Япончууд нийтлэг хоолон дээр вино эсвэл пиво уух нь элбэг.
Хооллох үед заавал "Итадакимасү" гэж хэлдэг, дуусгаад "Гочисосамадэшита" гэж хэлнэ. Монголчилбол сайхан хооллоорой, болон сайхан хооллолоо гэсэн утгыг илэрхийлдэг.
Хооллож дуусаад шүдээ чигчлэх хэрэгтэй бол заавал алгаараа хааж чигчилж байвал зүгээр.
Хувь хүний соёлыг илтгэдэг учраас мэдэхэд илүүдэхгүй.
Япон хүнтэй хоолонд орсон үед хоолоо болж өгвөл идэж дуусгах нь зүйтэй.
Учир нь Япончууд хоолоо үлдээж буй хүмүүст маш дургүй байдаг.
Маш их хүч хөдөлмөр зарцуулж хоол бэлтгэж хийсэн учраас тухайн тогоочийг хүндэтгэж дуустал нь идэж зооглох ёстой гэж үздэг.
Хооллож дуусаад тооцоо хийх үед кассан дээр хамт очиж 50%,50%-иар хийх эсвэл цаад Япон хүн тооцоо төлж өгвөл "Гочисосамадэшита" Аригатогозаймас гэж заавал хэлэх хэрэгтэй.
Ингэж хэлэхгүй бол Япон хүмүүс дайлуулчихаад талархаж мэддэггүй, соёлгүй бүдүүлэг гэж боддог шүү!
Та Япон хүнээр даалгаж дайлуулсан бол маргааш нь ярих эсвэл мессэж бичиж талархлаа илэрхийлсэн нь дээр.
Хэрвээ тэгвэл цаад Япон хүн таныг их соёлтой,ёс мэддэг гэж бодож бас баярлаж дараагийн удаа дайлахад бэлэн болно.
Далайд дусал нэмэр
Бага ч гэсэн мэдлэг болох байх.
"Дэлхийд тэргүүлэх Япон үйлчилгээ" номноос
ALL IN ONE Bookstore -т байна лээ энэ ном

Photos from BEST сургалтын төв's post 22/03/2023

🛒🛒🛒🛒🛒🛒🛒🛒🛒🛒🛒🛒
Японд хүнсний дэлгүүрт ортол 🤩

13/03/2023
Photos from BEST сургалтын төв's post 09/03/2023

💴💵💶💷
Төлбөр төлөхдөө анхаарах зүйлс:

🪙Японд дэлгүүр, ресторанд төлбөрөө төлөхдөө гарын мөнгө өгдөггүй. Бараа үйлчилгээний үнэд үйлчилгээний хөлс багтсан байдаг. Европ, Америк зэрэг гарын мөнгө цалингийн нэг чухал хэсэгт тооцогддог орнуудаас ялгаатай нь Японд дэлгүүр, рестораны ажилчдын цалин боломжийн баталгаатай байдаг.
🗳Ихэнх Япон хоолны газрууд хүргэлтийн үйлчилгээ үзүүлдэг тул та утсаар захиалга өгч, хоолоо гэртээ хүргүүлж болно. Энэхүү үйлчилгээг "дэмаэ" гэж нэрлэдэг бөгөөд зарим хоолны газрууд таныг хоолоо идсэний дараа, хоолтой ирсэн аяга тавгийг угаагаад үүдний хэсэгт гаргаж тавьсны дараа эргэн ирж авдаг. Энэхүү "дэмаэ" үйлчилгээнд ч гарын мөнгө төлөх шаардлагагүй. Өндөр зэрэглэлийн ресторан, зочид буудал, цайллагын танхим нь нэмэлт үйлчилгээний төлбөртэй байдаг. Тухайн газраас хамааран ялгаатай байх ч дунджаар хоолны үнийн дүнгийн 10-15% байдаг. Зарим ресторанд ширээн дээрээ төлөх журамтай. Төлбөрийг ширээн дээрээ эсвэл кассанд төлөхийн аль болохыг асуувал зохилтой.
🍢Японд зарим газарт "цүкидаши" юм уу "күчитори" гэж нэрлэдэг "отооши" буюу хөнгөн зуушаар үйлчилдэг заншилтай. Паб болон лоунжид эдгээр хөнгөн зуушаар захиалгагүйгээр үйлчилдэг. Үүнд нь гадныхан ихэд гайхдаг. Үнэндээ хүмүүс хоол захиалахаасаа өмнө алкоголийн төрлийн ундаа уунгаа хөнгөн зууш идэхийг илүүд үздэг тул "отооши"-г рестораны нэмэлт үйлчилгээ гэж хэлж болно. Үүнийг ихэнх ресторанд ширээний төлбөрт тооцдог тул татгалзах шаардлагагүй. Үнэ нь дунджаар 300-500 иен байдаг.
🍻Алкоголийн төрлийн уух юмаар үйлчилдэг "изакаяа" пабаар үйлчлүүлэхдээ зарим газар "отооши" юм уу үнэгүй зуушаар үйлчилдэггүй тул нэхэж болохгүй.

07/03/2023

💝💝💝Хайртай түүнийхээ

"Сурч хөгжих эрх"-д нь хувь нэмрээ оруулж
🇯🇵🇯🇵🇯🇵Япон хэлний сургалтын 180000 төгрөгийн үнэ бүхий эрхийн бичгийг бэлэглээрэй 🌹🌹🌹

🎁🎀🎁🎀🎁🎀🎁🎀🎁🎀🎁🎀🎁🎀🎁

Олон Улсын Эмэгтэйчүүдийн Эрхийг Хамгаалах өдрийг тохиолдуулан

💗💓💗💓💗💓💗💓💗💓💗💓💗💓💗

Хайртай дотны хэн нэгнээ баярлуулахаар
🎁🌹Оюунлаг, гэгээлэг, онцгой содон, үнэ цэнэтэй бэлгийг эрэлхийлж буй
🔶️Эрхэм танд зориулан энэхүү "Сургалтын эрхийн бичиг"-ээ санал болгож байна.

💐💐💐💐💐💐💐💐💐💐💐💐💐💐💐

Хайрт гэргий, элбэрэлт ээж, эгч, дүү, энхрий охин, найз бүсгүйдээ өгөх таны хамгийн сайхан, хамгийн зөв бэлэг байх болно.

👏👏👏👏👏👏👏👏👏👏👏👏👏👏👏

Танд хамгийн сайн сайхан бүхнийг хүсье

🚩Best сургалтын төв
Шинэ Дархан, Буудай Сентер 205 тоот
😄📞 9594-2788
💟(Та манай оффист өөрийн биеэр ирж эсвэл дээрх утсаар холбогдон эрхийн бичгээ хүргүүлэн авах боломжтой)

Photos from BEST сургалтын төв's post 06/03/2023

🔴🛒🔴🛒🔴🛒🔴🛒🔴🛒🔴🛒🔴🛒
Дэлгүүрээс худалдан авалт хийхдээ анхаарах зүйлс
(Үргэлжлэл)
😋Амталж үзэх
Зарим улс оронд үнэ тохиролцохоос өмнө амталж үзэх нь хэвийн үзэгдэл. Харин Япон дэлгүүрт худалдаж байгаа хүнсний бүтээгдэхүүнийг дураараа амсаж болохгүй. Зөвшөөрөлгүйгээр хоол хүнсийг амтлах нь Японд хулгайд тооцогддог. Үнэгүй амталгаа хийх боломжтой бүтээгдэхүүнийг бусад бараа бүтээгдэхүүнээс тусад нь тавьдаг. Амталгааны бүтээгдэхүүн нь зөвхөн ямар амттай болохыг үзэх зорилготой тул ихээр идэж болохгүй.

👕👖Хувцас өмсөж үзэх
Та хувцас худалдаж авахаасаа өмнө таарах эсэхийг нь шалгахыг хүсвэл дэлгүүрийн худалдагчаас хувцас солих өрөө хаана байгааг асуугаарай. Зарим дэлгүүрт хувцас солих өрөөнд авч орж болох хувцасны тоо хязгаартай байдаг.

❌️Төлбөр төлөхөөсөө өмнө бараа бүтээгдэхүүнийг огт задалж онгойлгож болохгүй.
Тухайн бараа бүтээгдэхүүнийг худалдан авахаар төлөвлөсөн байсан ч төлбөрийг нь төлөхөөсөө өмнө дур мэдэн задалж болохгүй. Хэрэв бараа бүтээгдэхүүний доторхыг шалгах эсвэл тайлбар авахыг хүсвэл дэлгүүрийн худалдагчаас асууна уу.

🛒Өөртөө үйлчлэх дэлгүүрт
Японд дөт дэлгүүр болон супермаркетууд ихэвчлэн өөртөө үйлчлэх хэлбэртэй. Зарим жижиг дэлгүүрт худалдагч танд бараа бүтээгдэхүүнийг авч өгөх ч ихэнх томоохон дэлгүүрүүд өөртөө үйлчлэх хэлбэртэй байдаг.
🛒Өөртөө үйлчлэх дэлгүүрт барааг лангуун дээрээс өөрөө авч сагсанд хийнэ. Сонголт хийж дуусаад касс дээр очиж сонгосон барааныхаа үнийг төлнө. Ихэнх дэлгүүрт кассын хэсгээс бусад хэсэгт дэлгүүрийн ажилтнууд бараг байдаггүй. Гэсэн хэдий ч дэлгүүрийг бүхэлд нь хяналтын камераар тогтмол хянаж байдаг. Хэрэв та бараа бүтээгдэхүүний үнийг мэдэхгүй, хүссэн бүтээгдэхүүнээ лангуун дээрээс хайгаад олохгүй юм уу танд ямар нэгэн туслалцаа хэрэгтэй бол кассын ажилтанд хандаарай.

03/03/2023

📕📗📘📙📓
Япон улсад амьдрах гарын авлага-5
🔴🛒🔴🛒🔴🛒🔴🛒🔴🛒🔴🛒🔴🛒
Дэлгүүр, ресторанаар үйлчлүүлэх үед баримтлах зарчим

💴💵💶💷Бүтээгдэхүүн, үйлчилгээ төлбөр тооцоо нь улс бүрт харилцан адилгүй байдаг. Зарим оронд баримталдаг ёс жаяг Японд үйлчлэхгүй эсрэгээрээ асуудалд орж болохыг анхаарна уу. Гадаадын үйлчлүүлэгчдийн өмнө гаргаж байсан гомдлуудыг дурдвал:
❌️Асуулгүйгээр хүнсний бүтээгдэхүүнээс амсаж үздэг.
❌️Сонгосон бараагаа дэлгүүрийн сагсанд хийлгүй шууд цүнхэндээ хийдэг.
❌️Худалдаж авалгүй бараа бүтээгдэхүүнийг оролдон эвдэж гэмтээдэг.
❌️Бараа бүтээгдэхүүнийг байранд нь буцааж тавьдаггүй.
❌️Үргэлж үнэ тохиролцох гэж оролддог.
Тухайн үйлчлүүлэгч Японд худалдан авалт хийх дадал заншлыг сайн мэдэхгүй ойлгоогүйгээс ийм гомдлын шалтгаан үүсгэдэг. Дэлгүүр ресторанаар хэрхэн зөв зохистойгоор үйлчлүүлэх дадал заншлыг зөв хэвшүүлэх нь нэн чухал соёл юм.

⚠️Дэлгүүрээс худалдан авалт хийхдээ анхаарах зүйлс
🔸️Японы жижиглэн худалдааны дэлгүүрт бүх бараа бүтээгдэхүүн дээр үнэ нь бичигдсэн байдаг. Мах, загас, хүнсний ногоо, жимс зэрэг тогтсон үнэ бичих боломжгүй зүйлс болон шошгон дээрх үнээсээ хямд зарагдах бүтээгдэхүүнүүдийн үнийг заавал тусад нь хадсан байдаг.
🔸️Японы хэрэглэгчид бараа бүтээгдэхүүнийг тогтоогдсон үнээс хямдруулах оролдлого хийлгүйгээр худалдан авдаг. Зарим дэлгүүрүүд ижил нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг арай өндөр эсвэл хямд үнээр зарж байж болох ч Японы жижиглэн худалдаа эрхлэгчид үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоодоггүй. Учир нь аль нэг дэлгүүр өндөр үнэтэй байвал үйлчлүүлэгчид өөр дэлгүүрт очиж үнийг нь харьцуулан харах боломжтой бөгөөд жижиглэн худалдаа эрхлэгчид хэрэглэгчийн итгэлийг алдах, бизнесээ дампуурахаас эмээдэг. Дэлгүүрт үнэ тохиролцох оролдлого хийх нь худалдагчийн дургүйцлийг төрүүлдэг. 🔺️🔻Хэрэв аль нэг дэлгүүрт хэт үнэтэй байвал өөр дэлгүүрт очиж үнэ болон чанарыг нь харьцуулж үзээд худалдан авалт хийх нь зүйтэй.

Want your school to be the top-listed School/college in Darkhan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Website

Address

"Buudai Center" 205 тоот
Darkhan
45000

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00