Polyglot Center Darkhan

Polyglot Center Darkhan

Share

Дархан-Уул аймаг, Дархан сум, 10-р баг, 2б байр

Photos from Polyglot Center Darkhan's post 30/06/2025

Полиглот төвд 2025.07.07-ны өдрөөс эхлэх Хятад хэл болон, Компютерийн анхан шатны сургалтандаа цөөн тооны суралцагч бүртгэж байна. Хичээлийг IT инженер болон, Мэргэжлийн хятад хэлний багш орно.
Утас: 76092026, 99706372
Манай хаяг: хээтэй хороолол 2б байр, Полиглот төв

23/06/2025

2025.06.24-ний өдрийн 13:30 цагт эхлэх Англи хэлний анхан шатны сургалтанд цөөн хүүхэд бүртгэж авна.
Утас: 99706372, 99798550
Полиглот Боловсролын төв

Photos from Polyglot Center Darkhan's post 16/06/2025

Манай төвийн "Зуны сургалтууд" эхэллээ, хүүхэд багачууд та бүхэн
- 🖥Компютер /анхан шат/
- 🇰🇷Солонгос хэл
- 🇨🇳Хятад хэл
- 🇱🇷Англи хэл /суурьгүй анхан болон түвшин ахиулах, хоцрогдол арилгах/
- 🔢Математик зэрэг хичээлүүдээс сонгон суралцаж, зуны амралтаа үр бүтээлтэй өнгөрүүлээрэй 🤗
Манай хаяг: хээтэй хороолын 2б байр, Полиглот төв
Утас: 76092026, 99706372, 99378536, 99798550

01/06/2025

Эрхэм хүндэт сурагч, хөөрхөн шавь нартаа Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг дэвшүүлье ээ.
Хүүхэд бүхэн жаргалтай
Үрс бүхэн инээдээр цалгих болтугай 🥰

27/05/2025

Мундаг багшийн ухаалаг хөөрхөн шавь багшдаа: Та надад бүтэн жил зөндөө их хичээл зааж өгсөнд баярлалаа гээд гэнэтийн бэлэг барилаа 😍😍🥰
Хөөрхөн шавьд нь сурлагын өндөр амжилт хүсье...

14/03/2025
17/02/2025

Манай төв Англи хэл, Орос хэл, Бага ангийн сургалтандаа байнга элсэлт авч байна.
Утас: 76092026, 99798550, 99706372

17/02/2025

Сурагч бүр өөрт тохирсон үр дүнтэй суралцах арга барилтай байх нь чухал. Тэгвэл бид энэ удаад сурагч та бүхэндээ хэрхэн үр дүнтэй суралцаж амжилт гаргах талаар бяцхан нууцыг хүргэж байна.
1.Хичээлийн хуваарь гаргах

Яг л өдөр бүр унтаж, өдөр бүр иддэг шиг өдөр бүр зөвхөн хичээлээ хийх цаг гаргаж, төлөвлөж, төлөвлөгөөнийхөө дагуу хичээлээ хийгээрэй. Тухайн хичээл болон сэдвээс хамааран ямар хичээлд, хэр их цаг гаргах нь ялгаатай байна. Ойролцоогоор өдөрт 2 цагийг хичээл хийхэд зарцуулаарай.

2. Өдөр бүр тогтсон газартаа, тогтсон цагтаа

Анхаарлаа төвлөрүүлэхэд бэрхшээлтэй, хэцүү байвал хичээл хийх орчноо тохируулах хэрэгтэй.
Хичээл хийх орчин нь дуу чимээ багатай, сатааруулагч зүйлсээс аль болох хол байх хэрэгтэй. Мөн өдөр бүр нэгэн адил газартаа, нэг цагт сууж хичээлээ хийх нь анхаарал төвлөрөлтөд чухал нөлөөтэйгөөс гадна хичээл хийхийг дадал болгоход онцгой үүрэгтэй.

3. Хичээлээ хийхдээ өөрт хэрэгтэй бүх хэрэглэгдэхүүнийг ойр тавих

Хичээлээ “тогтвортой”, ямар нэг завсарлагагүйгээр, анхаарлаа бүрэн төвлөрүүлж хийхийн тулд ширээн дээрээ хэрэг болж магадгүй бүх зүйлсээ бэлтгэ. Жишээ нь үзэг, харандаа, тооны машин, ус, хөнгөхөн идэх юм гэх мэт. Үүний давуу тал нь хичээлээ ямар нэг сатаарвал, завсарлагагүйгээр хийхэд тусална.

4. Ямар нэг урам зориг, шалтгаан бүү хүлээ

Даалгавар, хичээлээ хийхдээ хиймээр санагдах мэдрэмж төрүүлэх урам зориг, шалтгаан бүү хүлээ. Чи шүдээ угааж, хоолоо идэхдээ ямар нэг урам зориг, мотиваци хайдаггүй шүү дээ. Үүнтэй адил өдөр бүр “зөв” цаг мөчийг хүлээлгүй хичээлээ хий.

5. Чухал зүйлсийг тэмдэглэж авах дэвтэр

Эмх цэгцтэй байх нь дүнгээ сайжруулахтай мөн л холбоотой. Хэрэгтэй үед хичээлийн тухай чухал мэдээлэл, материалаа хаанаас олохоо мэдэж байх тусгай дэвтэртэй бай.

Давуу тал:

Хичээл бүрд тусгайлан бие даалт, даалгавар зэргийг бичих хэсэг гаргах
Чухал өдрүүдийг тэмдэглэх хэрэгтэй. Жишээ нь бие даалт хураалгах өдөр, календарь гаргах
Тухайн дэвтэртээ бие даалт, даалгавруудыг зарлагдмагц бичиж авч байх
6. Даалгавар бие даалтуудыг нэг бүрчлэн тэмдэглэх

Дэвтэрт даалгавар, бие даалтын жижиг гэлтгүй бүх шаардлагатай, деталь бүрийг хугацаатай нь хамт тэмдэглэх нь мартахаас сэргийлэх болон даалгавраа цагт нь хийхэд нэн хэрэгтэй.

7. Боломжит цагийг ашиглаж байх

Гэр лүүгээ харих, сургууль руу явах, оочирлох зэрэг заавал бүрэн анхаарал шаардахгүй цагуудыг флашкарт ашиглаж, хичээлээ хийхэд ашиглаарай.

8. Тэмдэглэл хөтлөх

Хичээл дундуур багшийн чухалчлан хэлсэн мэдээлэл эсвэл сурах бичгээ уншиж, даалгавраа хийж байхдаа олж авч буй мэдээллээ өөрт ойлгомжтой байдлаар тэмдэглэж авах хэрэгтэй. Үр дүнд нь шалгалтын өмнөх өдөр номоо уншиж суухын оронд өөрийн хялбарчилсан, ойлгомжтой мэдээллийг эргүүлэн харахад болно.

9. “Илүү сурах” нь ой тогтоолтыг сайжруулна

Удаан хугацааны туршид сурсан зүйлсээ мартахгүйн тулд “илүү их сурах” нь гол түлхүүр гэж судлаачид үздэг. Тухайн олж авсан мэдээллээ аль болох олон аргаар хувиргаж, бичиж, тэмдэглэж, давтах нь илүү үр дүнэтэй.

10. Тогтмол давтах

Шинээр сурсан зүйлээ ахин эргэж харж давтахгүй бол 14 хоногийн дотор тухайн мэдээллийн 80 хувийг мартдаг. Иймд сурсан зүйлээ тогтмол харж давтаж байх нь урт хугацааны ой санамжид нөлөөлнө.
Хөөрхөн сурагчиддаа амжилт хүсье🤗

Call now to connect with business.

Photos from Polyglot Center Darkhan's post 13/01/2025

ХЭЛ ЗАСАЛЧИЙН СУРГАЛТ
Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамны тусгай зөвшөөрөл бүхий Полиглот боловсролын төв, Хэл, согог засалчдын “ДАРАНАТ” холбооноос хамтран зохион байгуулах “ХЭЛ ЗАСАЛЧ” бэлтгэх 2 сарын хугацаатай мэргэжлийн үнэмлэхтэй сургалтандаа бүртгэж байна. Хичээлийг ОХУ-д бэлтгэгдсэн хэл засалч, согог судлаач, мэдрэлийн их эмч, сэтгэл зүйч мэргэжлийн Доктор (Ph.D) дэд профессор, Боловсрол судлалын магистр багш нар заана. Хаяг: Хээтэй хорооллын 2б байр
Утас: 76092026, 99378536, 99798550, 99706372

Want your school to be the top-listed School/college in Darkhan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Website

Address

Дархан-Уул аймаг, Дархан сум, 10-р баг, 2б байр
Darkhan

Opening Hours

Monday 09:00 - 20:00
Tuesday 09:00 - 20:00
Wednesday 09:00 - 20:00
Thursday 09:00 - 20:00
Friday 09:00 - 20:00
Saturday 10:00 - 16:00
Sunday 09:00 - 02:00