22/09/2021
Газар хөдлөлтийн үед юу хийх вэ? Бяцхан үрсээ хэрхэн хамгаалах вэ? ‼️‼️
🛑Газар хөдлөх үед байшин дотор байгаа бол:
➡️Тайван бай, үймж сандрах хэрэггүй.
➡️Аюулгүй газар хорогдох /нуугдах/ дотор хана, булан, даацын багана гэх мэт.
➡️Газар хөдлөлт эхлэх үед Та хаана байна, тэндээ л газар сууж, өөрийгөө халхлах, хүлээх.
➡️Бат бөх ширээн доогуур орох.
➡️Цонхноос хол байх.
➡️Цаг, таазны гэрэл зэрэг дээрээс унах зүйлсийн доор зогсохгүй байх.
➡️Хаалга онгойлгоод доор нь зогсвол дээрээс унасан зүйл цохих аюул харьцангуй бага.
🛑Газар хөдлөх үед гадна байгаа бол:
➡️Байшин, барилга, мод, гэрэл болон цахилгааны шонгоос хол, аюулгүй газар олох.
➡️Хэрвээ машин дотор байгаа бол чичирхийлэлт зогстол машинаасаа гарах хэрэгггүй.
➡️Машинаар явж байгаа бол замаас гарч зогсох, гүүр, тунелээс холдох, ил задгай талбай олох.
➡️Олон нийтийн газар байвал хаалга, үүд рүү хамаагүй бүү зүтгэ. Дээрээс унаж болзошгүй зүйлээс холдохыг хичээх.
➡️Театр, цэнгэлдэх хүрээлэнд байсан бол суудалдаа суугаад толгойгоо хамгаалах.
➡️Ойр орчимд тэсэрч, дэлбэрэх бодис байгаа бол лаа асаах юм уу, гал гаргаж болохгүй.
➡️Хэрэв уулархаг газар амьдардаг бол хад чулуу нурж унахаас болгоомжлох.
Газар хөдлөлтийн дараа юу хийх вэ❓❓
➡️Өөрийн сэтгэл санааг бүрэн эзэмдэж, эрүүл ухаанаар эргэн тойрноо харах.
➡️Эхлээд өөрийгөө бэртсэн эсэхийг шалгах.
➡️Хэрвээ цус алдаж байвал цэвэрхэн материал ашиглан цус тогтоох арга хэмжээ авах.
➡️Хүнд гэмтэлтэй хүнийг хамаагүй хөдөлгөж, тээвэрлэж болохгүй.
➡️Эмнэлгийн анхны тусламж үзүүлэх
Хүүхэд, өндөр настан, өвчтэй хүмүүсийг тайвшруулах.
➡️Нурангид дарагдсан хүмүүсийг өөрийн бололцооны хэрээр аврах.
➡️Онцгой чухал шаардлагагүй бол байшинд орох хэрэггүй.
➡️Нурангин доор байгаа бол тайван байх, боломжтой бол өөртөө анхны тусламж үзүүлэх.
➡️Гадна байгаа хүмүүст дохио өгөх /хашгирах, ямар нэгэн юм нүдэх/.
➡️Гал гаргаж болохгүй.
➡️Өөрийн тамир, тэнхээгээ гамнах.
➡️Шилний хагархай байх тул гутлаа өмсөх.
➡️Ямар нэг эвгүй үнэр байвал цонх, салхивчаа нээх.