👌АМЖИЛТЫН НУУЦ ЭХЛЭХЭД ОРШИНО.
✅Хувь хүний хөгжилдөө анхаарал хандуулах, хандуулдаг хүн бүхэнд зориулсан онлайн сургалт маань зарлагдлаа.
Super Jump- Зүрх сэтгэлийн боловсрол.
Эерэг зөв хандлагыг нийгэмд түгээцгээе.
1. Байшинтай болъё гэвэл газар авахаас эхэлдэг
2. Галбиржихыг хүсвэл эрүүл хооллолтоос эхэлдэг
3. Ухаан сууя гэвэл ном уншихаас эхэлнэ
4. Дэлхийгээр аялахыг хүсвэл мөнгөө хэмнэхээс эхэлдэг
5. Аз жаргалтай байхыг хүсвэл талархахаас эхэлдэг
6. Хөрөнгөтэй байя гэвэл санхүүгээ удирдахаас эхэлдэг
7. Сайн удирдагч байхыг хүсвэл эхлээд өөрийгөө удирдахаас эхэлнэ
8. Сайн эцэг эх байхыг хүсвэл зөв үлгэр дуурайлал болохоос эхэлнэ
9. Амжилтад хүрье гэвэл жижиг алхам хийхээс эхэлдэг
10. Өөртөө итгэлтэй байхыг хүсвэл өөртөө итгэхээс эхэлнэ
11. Шинэ ур чадварт суралцъя гэвэл өдөр бүр хичээллэж эхэлдэг
12. Бүтээлч байхыг хүсвэл шинэ зүйл туршиж үзэхээс эхэлдэг
13. Хүндлүүлэхийг хүсвэл бусдыг хүндлэхээс эхэлдэг
14. Бат бөх харилцааг бүтээе гэвэл итгэл даахаас эхэлдэг
15. Зорилгодоо хүрье гэвэл түүнийгээ тодорхой тавихаас эхэлдэг
16. Эрх чөлөөтэй байхыг хүсвэл айдсаа орхихоос эхэлдэг
17. Өөрчлөлт хийхийг хүсэж байвал эхлээд өөрийгөө өөрчлөхөөс эхэлнэ
18. Марафонд гүймээр байвал өдөр бүр алхахаас эхэлдэг
19. Бусдад туслахыг хүсвэл өөртөө эхлээд туслахаас эхэлдэг
20. Хэл сурах гэж байгаа бол өдөр бүр тасралтгүй хичээллэ
21. Үр бүтээлтэй байя гэвэл цагаа зөв зохицуулахаас эхэлдэг
22. Мэдлэгтэй болъё гэвэл асуулт асууж эхэлдэг
23. Эрүүл байхыг хүсвэл дасгал хөдөлгөөн тогтмол хийхээс эхэлдэг
24. Амар тайван байя гэвэл өс хонзон тээхгүй байхаас эхэлдэг
25. Хүчтэй байя гэвэл сорилтыг итгэлээр тэвчиж эхэлдэг
26. Эелдэг байхыг хүсвэл эхлээд өөртөө эелдэг хандахаас эхэлдэг
27. Нөлөөлөхийг хүсвэл жинхэнэ байхаас эхэлдэг
Амжилт нэг шөнийн дотор тохиолддоггүй бөгөөд ямар нэгэн чухал зүйлд хүрэхэд тууштай хичээл зүтгэл хэрэгтэй. Урдах зорилгынхоо төлөө бүү сэтгэлээр уна. Эхний алхам, дараа дараагийн алхмаа хийхэд анхаарлаа төвлөрүүл. Гол нь бага гэлтгүй эхлэх, тууштай байх хэрэгтэй. Итгэсээр л бай, тэгвэл ахиц дэвшил гарна.💪🏻💯🔥
#Сору
17/11/2024
Аз жаргалын дааврууд 😍
1. Допамин 🤩
Шагналын даавар-Допамин нь сайхан мэдрэмж авахад үүсдэг даавар юм. Жишээлбэл, хэн нэгэнд магтуулах, эсвэл хэн нэгнээс гэнэтийн бэлэг авахад допамин ялгардаг.
Допамин нь мөн баяр хөөр хайдаг. Өөртөө бага зэрэг зорилго тавьж (ширээгээ цэвэрлэх, дасгал хийх), биелүүлэхэд допаминыг боловсруулна.
2. Серотонин 😉☺️
Ааш зан тогтворжуулагч даавар
Сайхан зан хөдөлгөгч нейротрансмиттер серотининыг өдөр тутам дасгал хийж боловсруулна. Өдөрт багадаа 1 минут хийхэд л серотонин ялгарч сайхан зантай байх нь ээ.
3. Окситоцин 😍
Хайрын даавар🥰, нейротрансмиттер окситоциныг ихэнхдээ “хайрын даавар” гэж нэрлэдэг.
Кларемонтын их сургуулийн судалгаагаар нь энэ даавар нь эмэгтэйчүүдэд илүү нөлөө үзүүлдэг бөгөөд амьдралаас авах таашаалын түвшинг нэмэгдүүлдэг гэжээ.
Энэ нь эмэгтэйчүүдийн физиологи, аз жаргалд илүүтэй үүрэг гүйцэтгэдэг байна. Хайртай хүнтэйгээ хамт байх, бусадтай эелдэг найрсаг харилцаатай байснаар окситоциин ялгардаг байна.
4. Эстроген 🥴
Энэ даавар нь серотонин ялгаруулахад тусалж, уур уцаараас хамгаалж, ааш занг тогтвортой болгодог байна.
Эстроген нь менопауз, архи тамхи хэрэглэх, дасгал хийхгүй байх зэрэг амьдрах хэмнэлээс болж буурдаг байна.
Эстрогений тэнцвэргүй байдал нь эмэгтэйчүүдэд цэвэршилтийг түргэсгэж, ааш занд сөргөөр нөлөөлдөг байна.
Стрессийн даавар болох кортизол зэрэг нь аз жаргалын дааврын функцэд нөлөөлдөг учраас стрессээ удирдах хэрэгтэй.
5. Проегестерон 😴
Сайн унтаж амарснаар уур уцаар, ааш зан өөрчлөгдөх байдлаас сэргийлж болно. Энэ дааврын түвшин эмэгтэйчүүдэд 35-40 наснаас эхлэн буурч эхлэдэг байна. Дааврын түвшин буурах бас нэг шалтгаан нь эрүүл бус хооллолт, хэт их стресс байдаг байна.
Аз жаргалын даавраа нэмэгдүүлэх зарим аргаас дурдвал👇
Хөгжим 🎼🎻
Хөгжим сонсох нь 🎧допамины түвшнийг нэмэгдүүлдэг байна.
Нүүрс ус 🥗🍇🍒🍋
Нүүрс ус нь серотинины түвшнийг нэмэгдүүлдэг.
Бид стресстэхдээ чихэр, амттан идэх дуртай байдаг нь үүнтэй холбоотой юм.
Гэхдээ чихэр амттан хэтрүүлж идэх нь эрүүл бус хооллолт юм.
Харин жимс, хүнсний ногоо нь нүүрс ус ихтэй байдаг учраас энэ төрлийн дэглэмийг илүүтэй сонгох хэрэгтэй.
Ойр дотны хүмүүстэйгээ цаг өнгөрүүлэх 👨👩👧👦👫
Хайртай хүнтэйгээ цаг өнгөрүүлэхэд окситоцин ялгардаг.
Стресс тайлах 🧘🏻♀️🏊🏻♀️💃🏃🏻♂️
Йога, бясалгал, халуун ваннтай усанд хэвтэх зэрэг өөрт тохирсон стресс тайлах аргаа хэрэглээрэй. Ингэснээр эстрогений түвшин нэмэгддэг байна.
Эрүүл хооллож, өөх, чихэрлэг зүйлсээс татгалзаж, тогтмол дасгал хийж, стрессээ удирдсанаар прогестероны түвшингээ зохистой хэмжээнд барьж чадах юм👍
03/11/2024
Японы “ХҮНИЙГ ҮЙЛДВЭРЛЭХ” сургуулийн боловсролын 6 жилийн аргаас:
1. ЦАГ БАРИХ
Цаг барих нь хэлэхэд амархан боловч хийхэд хэцүү. Эдний хувьд хоцрох бол дэлхийн сүйрэл гэсэн үг. Зөвхөн хоцрох биш, эртдэх нь ч байж боломгүй зүйл юм. Тэгвэл хүүхдийг яаж цаг барьдаг болгодог вэ?
Цаг барьдаг сурагчийг өндрөөр үнэлдэг.
Сургууль төгсөхөд алтан 5-ын эзэн олны өмнө сургуулийн захирлаас баярын бичиг гардаж авдагтай адил суралцах хугацаандаа нэг ч тас, хоцролтгүй сурагч Kaikinsho буюу “бүтэн цагийн шагнал” гардана. Энэ нь их дээд сургуульд элсэхээс илүүтэйгээр ажил олоход сайнаар нөлөөлнө. Ярилцлага дээр бүтэн цагийн шагналаа бариад очвол “энэ нөхөр манайд орвол ажилдаа хэзээ ч хоцрохгүй, таслахгүй юм байна” гэсэн баталгаа болно. Зарим сургууль тас, хоцролт нь 3-с бага бол дэд шагнал өгдөг.
***МИНУТЫН ӨМНӨ ДҮРЭМ.
Энэ дүрмийг 12-с дээш настай ямар ч Япон чандлан сахина. Аливаа арга хэмжээ эхлэхээс 5 минутын өмнө бэлэн байна гэсэн үг юм. Өдөр тутмын ажил сургуулиас авахуулаад, хурал цуглаан, тоглолт үзвэр бүр цаашлаад найзуудаараа нийлж архи уухдаа хүртэл 5 минутын өмнө цуглана. 5 биш 2 минутын өмнө очсон нэгэн “хоцорсонд уучлаарай” гэж заавал хэлнэ. Ямар ч арга хэмжээ цагтаа эхлэхгүй бол амжилттай болохгүй гэж яс махнаасаа бодно. Сурагч гэлтгүй хоцорвол багш хүртэл уучлалт гуйна.
2. ТУУШТАЙ БАЙХ
Япончуудын хоёр дахь туйлын зорилго бол тууштай байх явдал юм. Үзэл бодолдоо, гэр бүлдээ, ажилдаа, хичээллэдэг спортдоо гэх мэт бүхий л тал дээр тууштай байх нь жинхэнэ Япон хүний шинж чанар гэдэг. Энэ нь самурайн үеэс улбаатай гэсэн. Мэдээж бүх зүйлд тууштай төгс хүн байхгүй. Гэвч ядаж нэг зүйлд өөрийгөө бүрэн дүүрэн зориулж чаддаг ард түмэн юм. Тэр нь юу ч байж болно. 12 наснаасаа эхлээд тэтгэвэрт гарсан ч марафонд гүйсээр байгаа эмээ байхад чөлөөт цагаараа өдөр шөнөгүй анимэ үздэг залуу хүртэл байна. Тэгвэл хүүхдийг яаж тууштай болгон хүмүүжүүлдэг вэ?
***СПОРТООР ХИЧЭЭЛЛҮҮЛ
Сурагчдыг ямар нэг спортоор 6 жилийн турш тууштай хичээллэхийг шаарддаг. Дуу хөгжим, бүжиг, уран зураг гэх мэт урлаг байсан ч болно. Бүх сурагч өдөр бүр хичээл тарсаны дараа 2 цаг секцэнд явна. Дугуйлан хольж солихыг хориглоно. Жишээ нь 2 жил сагс тоглочоод 3 дахь жилдээ хөл бөмбөгийн багт орьё гэвэл хүлээж авахгүй. Буцаад сагсандаа орсон ч багынхан дундаа аль хэдийнэ нэр нүүргүй болсон байдаг. Сургуулиуд олон төрлийн дугуйлан, секцтэй. “Туйлбаргүй хүн бол хүний адаг” гэж үзнэ.
Ямар ч хүн аливаа зүйлд өдөр бүр 2 цагийг 6 жилийн турш зарцуулвал тодорхой хэмжээнд мэргэшинэ. Анхнаасаа авьяастай, шууд амжилт гаргадаг нь байх ч тийм хүүхэд ховор бөгөөд тэр бүр сайшаагддаггүй. Харин жирийн хүүхэд 6 жил яс хичээллээд үр дүн гаргах үед багш хамт олныхоо хүндлэлийг хүртэнэ.
3.АХ ЗАХЫН ЁСОН
Ангидаа нас чацуу хүүхдүүдтэй сурдаг бол дугуйланд орсноор дээд доод ангийнхантайгаа харьцаж, ах захын ёсонд суралцдаг. Үүнийг Jouge Kankei буюу махчилж орчуулвал “дээд доодын хамаарал” гэнэ. Ах хүнийг сэмпай, дүүгээ коохай гэнэ. Хааяа кинон дээр гардаг “номын ах аа, номын дүү минь ээ” гэдэг чинь энэ шүү дээ. Хал цэрэг, шиноков гэдэг шиг энд ч бас адил эрэмбэ дараалалтай. Эхний жилдээ бэлтгэл дуусаад заалны шалыг байнга угаана. Нэг дэвшээд арай цэвэр ажил хийнэ. Харин том ангийнхан бол бэлтгэлээ дуусаад шууд харина. Гэхдээ ах нар дүүдээ олон юм зааж сургадаг болохоор их хүндлэгдэнэ.
Хүүхдийг спортоор хичээллүүлж эрүүл чийрэг болгохын хажуугаар тууштай байдал, ах захын ёсонд сургах нь Японы ерөнхий боловсролын бодлого юм. Нэг сумаар хоёр биш бүр гурван туулай буудаж байна. Энд амжилтын үндэс бол “тууштай, тэвчээртэй байдал” юм.
4.ХҮНД ТӨВӨГ УДАХГҮЙ БАЙХ
Япон хүний эцсийн чанар бол аливаа хүнд гай болж, төвөг удахгүй байх явдал юм. Таньдаг ч бай, танихгүй ч бай хамт олондоо эсвэл нийгэмд гай болно гэдэг нүгэл. Мэдээжийн боловч хүүхэд битгий хэл том хүнд ч ойлгуулахад бэрх. Япон сургуульд маш энгийн ганц аргаар, гурван зүйлд сургаснаар энэ чанарыг хүүхдүүдэд олгодог.
Ганц арга нь сургуулийг цэвэрлэгчгүй байлгах. Гурван зүйл нь “хариуцлагатай_байдал”, “хамтын_ажиллагаа”, “хүн_ганцаараа_амьдардаггүй”-г ойлгуулах юм.
Сургуулиудад цэвэрлэгч байдаггүй. Сурагчид хичээл тарсны дараа дугуйландаа явахын өмнө өөрсдөө 30 минут цэвэрлэгээ хийнэ. Монголд жижүүр анги 7 хоногт нэг удаа их цэвэрлэгээ хийдэг бол энд бүх анги өдөр бүр их цэвэрлэгээ хийдэг гэсэн үг. Багшийн өрөө, анги танхим, коридор, 00, шат, заал, гадна талбай гээд бүх хэсгийг цэвэрлэнэ. Өдөр бүр цэвэрлэдэг болохоор сургуулийн байр байнга цэмцгэр. Хэн аль хэсгийг цэвэрлэхийг бүгдэд ил тод байлгаж, хариуцлага тооцох тогтолцоог бүрдүүлж, өөрт ноогдсон үүргээ биелүүлэх хариуцлагатай байдалд сургаж буй хэрэг. Жишээ нь 2 давхрын шат бохир байвал хариуцсан сурагчдыг дугуйлангаас нь дуудаж авчраад дахин цэвэрлүүлнэ. 10 хүнтэй сагсны секц 5-ын эсрэг 5 хийж байхад нэг нь цэвэрлэгээгээ дутуу хийснээс болж бэлтгэлээ дундаас нь орхивол үлдсэн 9 хүндээ төвөг удна гэсэн үг. Дахиж ингэхгүйн тулд цаашид шатыг мөлчийтөл нь цэвэрлэдэг болох юм.
Заал гэх мэт том талбайг хоёр гурван ангийн сурагчид хамтарч цэвэрлэнэ. Нэг хэсэг нь шаргуу цэвэрлээд үлдсэн нь залхуурч суугаад цагтаа амжиж дуусахгүй бол бүгд дугуйландаа явахгүй. Ингэж хамтдаа цэвэрлэж, хамтдаа дуусч, хамтдаа дугуйландаа явж, хариуцлага алдвал хамтдаа үүрнэ гэсэн зарчмыг баримталснаар хамтын ажиллагаанд сургадаг.
Эцэст нь сургуулийн байр цэвэр цэмцгэр байж, таатай орчинд сурах нь сурагч бүрээс хамаарч буйг хүнээр хэлүүлж бус, хүүхдүүд өөрсдөө ойлгосоноор нийгэмд хүн ганцаараа амьдардаггүйг цаашлаад хүн бүрийн оролцоо, хариуцлагатай байдал ямар чухал болохыг 6 жилийн турш өдөр бүр мэдэрснээр “жинхэнэ Япон хүн” төлөвшдөг байна. Сургуульд эрдэм мэдлэг, авьяас чадварыг олж авах нь чухал боловч нийтээрээ нэгдсэн ойлголттой болж төлөвших нь илүү чухал.
08/10/2024
Хүний сэтгэл хөдлөлийг удирддаг жижиг боловч хүчтэй үүрэгтэй Амигдала гэж тархи бий. Тэгвэл бидний сэтгэл хөдлөлийн илрэх байдал нь юунаас хамаардаг вэ?
Бага насасндаа хэр хайр халамж, байгаагаар нь хүлээж авсан эсэх, эсхүл багадаа хэр их үл тоогдож, сэтгэл зүйн болон биеийн хүчирхийлэлд өртөж байсан нь шууд нөлөөлдөг. Үүнд мөн цэцэрлэгтээ хэр их номхон суу, томоотой суу гэж загнауулсан нь хамаарна.
Тэгвэл бид сэтгэл хөдлөлийг эдгээртэй холбож ойлгох ямар ач холбогдолтой вэ?:
Багадаа сөрөг нийгмийн хандлага (гэр бүл, багш, найзууд) үзсэн хүүхдүүдийн Амигдала нь сэтгэл хөдлөлийг тэнцвэртэй удирдах чадамж суухгүй бөгөөд, эрүүл харилцаан дунд өссөн хүнийг бодвол ижил мэдээлэлд илүү ихээр гутрах, хүндээр хүлээж авах, эсхүл баярт мэдээнд хэт их хөөрөх г.м ялгаатай том хүн бүтээдэг.
Бага насны үл тоомсорлолт, сэтгэл зүйн хүчирхийлэл нь насанд хүрсэн хойно үүсэх психопаталоги, сэтгэл зүйн эмгэгийн эрсдэлийг 30%-иар нэмэгдүүлдэг. Сэтгэл хөдлөлөө удирдаж чадахгүй байгаа нэгнээ хараад бид "өвчтэй" гэж ангилдаг даа. Тэгвэл тийм том хүн болоход таны хүүхдэд бага насанд нь ирж байгаа бусдын хандлага, ойлгомжгүй байдал чухал үүрэг гүйцэтгэдэг байх нь. Өдөр тутам яагаад гэдгээ ойлгохгүй загнуулаад байгаа хүүхэд эрсдэлд орж байгаа л гэсэн үг. Тэр хүүхэд багш нь нэг улсын НОРМ гүйцээх гээд нохойтоод байгаа гэдгийг насанд хүрсэн хойноо л ойлгох байх. Гэхдээ аль хэдийн амигдала л хэвийн бус ажилладаг болчихсон байна.
Сэтгэцийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй манай Сургуулийн өмнөх боловсролын (СӨБ) арга зүйгээ үнэхээр эргэж хармаар байгаа.
*** цэцэрлэг дээр нэг хүүг "чи дуу зааж байхад гутлаа оролдлоо" гэж нэг минутын дотор 3 удаа хэмлэж байсан, улсын цэцэрлэгт "хоцорлоо" гэж жижүүр загнах яг ижил хэмлэлтийн харилцаа. Эрэгтэй хүүхэд бага насандаа (5-8) маш их тестостерон ялгаруулж, том эрэгтэй хүн шиг хоол идэж, даавар ялгаруулж байдаг. Хүний хөгжлийн физиологи нь ийм байхад томоотой суух боломжгүй. Таны гэдэс өвдөөд яг өмдөндөө баах гэж байхад нэг хүн томоотой суу гээд байгаа юм шиг мэдрэмж юм уу даа.
Хүүхдүүдээ зүгээр байгаагаар нь насанд нь тохирсон аргаар хөгжүүлэе, угаасаа нас нь болоход тэр дуу шүлэг, Үсгийн симболыг минутын дотор цээжлэх тархи нь идэвхжинэ.
🔔🔔🔔ОЮУНЛАГ АМРАЛТЫН ӨДӨР-ОЮУНЫ ЦЭНЭГЛЭЛТ- СУПЕР ЖАМП🌎🌎🌎 ҮЙЛ АЖИЛЛАГАА 2024.10.12-нд БОЛНО.
❤❤❤ӨӨРИЙГӨӨ ХӨГЖҮҮЛЭХ, БАГШЛАХ СОНИРХОЛТОЙ ХҮН БҮХЭНД НЭЭЛТТЭЙ🤗🤗🤗Super Jump- Зүрх сэтгэлийн боловсрол.
🤔Та аз жаргал, урам зориг, эрч хүч, өөртөө итгэх итгэлийг хаа нэгтэйгээс хайсаар л байна уу?
🤔Та өөрийгөө хөгжүүлэх ямар нэгэн шинэ, шинэлэг зүйлийг эрэлхийлсээр л байна уу?
📣📣📣Тэгвэл таныг Дэлхийн хамгийн анхны ТАРХИ-БИЕ СЭТГЭЛ гурвыг холбосон, оюуны дархлааг дэмжиж, сэтгэлийн боловсрол олгодог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тархины фитнесс- фрайнчайз сургалт Super Jump- Зүрх сэтгэлийн боловсрол.Super Jump-ын оюуны дасгалжуулалтын энэхүү сургалт, үйл ажиллагаанд урьж байна.
👩🦰👨🦰👸Та амжилт, аз жаргалыг хайсаар байгаа бол энэ зүйлсийг бүтээж, бий болгож буй хүмүүсээс суралцаарай.
Суудлын тоо хязгаартай тул эртхэн суудлаа баталгаажуулаарай.
😊Такс : 20,000 төг.
🔖Хүлээн авах данс : ХААН банк- 5093092011 Л. Энхцэцэг
Гүйлгээний утга : Нэр, утасны дугаар
📣📣Холбоо барих утасны дугаар : 99036095
Super Jump- Зүрх сэтгэлийн боловсрол.
@дагагч
#оюуныдасгалжуулалт
#эерэгзөвхандлага
#багшлахэрх
#онлайнажлынбайр
23/09/2024
Батуми хотод болсон Суперүүдийн уулзалтын талаар орой 20 цагаас хамтдаа сонин сайхан сонсоцгооё. ❤️
Доорх линк дээр дарж ZOOM-дээ орно 🤩
Уулзалт эхлэхээс 3 минутын өмнө Zoom-дээ орсон баина уу!
⬇️⬇️⬇️⬇️⬇️⬇️⬇️⬇️⬇️⬇️⬇️
Join Zoom Meeting
https://us02web.zoom.us/j/2772297577?pwd=K2M3SDd3TGZXL3pkRHJaVGpqSlA0Zz09
Meeting ID: 277 229 7577
Passcode: 12345
16/08/2024
Харизмтай хүний 3 том давуу тал
1. Хүмүүстэй амархан найзалж нөхөрлөх чадвар
✅ Харизмтай хүн бусад хүмүүстэй хурдан найз болж, тэдний итгэлийг олж авдаг. Энэ нь мэдээж бусадтай амархан дотно харилцаа үүсгэхэд тус болдог.
2. Бусдыг урамшуулах чадвар
✅Харизмтай хүмүүс бусдад урам зориг өгч, тэднийг зоригжуулж чаддаг. Тэдний үг, үйлдэл бусдад итгэл төрүүлдэг.
3. Бусдыг байлдан дагуулах чадвар
✅Харизмтай хүмүүс бусдыг уриалан дуудаж байлдан дагуулах чадвартай байдаг. Ийм хүмүүсийн эргэн тойронд хүмүүс илүү эрч хүчтэй, итгэлтэй болдог.
Дээрх чадваруудыг та оюуны дасгалжуулалт хийснээр өөртөө бүрэн дүүрэн эзэмших боломжтой байдаг юм шүү.
14/08/2024
😊Харизмтай байх аргуудаас...
Бусдыг хэрхэн соронзон мэт татах вэ? 🔥 Харизмтай байх аргуудаас сураад аваарай!
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the school
Telephone
Website
Address
Darkhan
45059
24/09/2024