Дархан-Уул аймаг дахь ИДМСК

Дархан-Уул аймаг дахь ИДМСК

Share

Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулж байгаа Их, Дээд

Photos from Medical School in Darkhan's post 03/11/2021
02/11/2021

"ДУСАЛ ЦУС – ДҮҮРЭН АМЬДРАЛ" 🩸 АЯНД НЭГДЭЦГЭЭЕ
📣 Монголын их, дээд сургуулийн нийт оюутан залуучууд та бүхэндээ дараах уриалгыг сонордуулж байна.
🩸 Цус бол юугаар ч орлуулашгүй, мөнгөөр үнэлэх боломжгүй зүйл билээ. Энэхүү үнэлэгдэшгүй зүйл яаралтай хэрэг болсон хүнд амьдрал бэлэглэж цусаа өгч чадах хүн бол “Та цусны донор” юм.
18-50 насны
45 кг-аас дээш жинтэй
Архаг өвчингvй
Аль ч бүлгийн цустай, эрүүл хүн “ТА ЦУСНЫ ДОНОР” болж болно.
Насанд хүрсэн хүн
Дунджаар 4-5 л цустай
Эрүүл хүн нэг удаа 350-400 мл цус өгөхөд 24 цагийн дотор
нөхөгдөж,
21 хоногт эсийн төвшинд бүрэн төлждөг
Жилд 4-6 удаа цусаа өгөхөд ямар ч аюулгүй.
🩸 Хvний цус амархан төлждөг учраас таны цус 24 цагийн дотор эзэлхүүнийхээ хувьд бүрэн нөхөгдсөн байдаг.
Цус авахад хэрэглэгдэж байгаа бүх багаж тоног төхөөрөмж ариутгагдаж, халдваргүйжүүлэгдсэн зөвхөн нэг удаа хэрэглэгддэг. Иймд та цус өгснөөр ДОХ болон бусад халдвар авах эрсдэлгүй.
Цусаа өгөхөд дунджаар 10 минут орчим хугацаа зарцуулагддаг боловч бүртгүүлэхээс эхлэн цусаа өгсний дараа түр амрах хугацааг оруулан нийтдээ 30 орчим минут болдог. Таны цусаа бэлэглэхэд зарцуулсан хугацаа бол хамгийн үр ашигтай өнгөрөөсөн мөч байдаг.
🩸 Та нэг удаа цусаа өгөхөд 3 хүнд амьдрал бэлэглэдэг.
Эрүүл мэндийн салбарт цусны нөөц бүрдүүлэх нь үндэсний аюулгүй байдлын асуудал төдийгүй иргэн таны хүний амь нас аврахад оруулж буй чухал хувь нэмэр билээ.
Аянд нэгдсэн анги хамт олондоо баярлалаа

02/11/2021

🩸ДУСАЛ ЦУС-ДҮҮРЭН АМЬДРАЛ🩸
цусаа хандивлаж, цусны нөөц бүрдүүлэх аянд нэгдэцгээе
👩‍🔬Таны нэг удаа өгсөн цус 3 хүнд амьдрал бэлэглэдэг

Want your school to be the top-listed School/college in Darkhan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Address

Монгол улс, Дархан-Уул аймаг, Дархан сум, 13-р баг, 30 хороолол, Жаргалантын 1 дүгээр гудамж, 130
Darkhan
45040