Гурвантэс сумын Насан туршийн суралцахуйн нэгж

Гурвантэс сумын Насан туршийн суралцахуйн нэгж Насан туршдаа суралцахуй

💰 ХУРИМТЛАЛ БОЛ ИРЭЭДҮЙН САНХҮҮГИЙН БАТАЛГААХуримтлал гэдэг нь их мөнгөтэй болсны дараа эхлэх зүйл биш. Бага багаар, тог...
23/09/2026

💰 ХУРИМТЛАЛ БОЛ ИРЭЭДҮЙН САНХҮҮГИЙН БАТАЛГАА
Хуримтлал гэдэг нь их мөнгөтэй болсны дараа эхлэх зүйл биш. Бага багаар, тогтмол хуримтлуулах дадал хамгийн чухал. 🌱
Хуримтлалаа үр дүнтэй бий болгохын тулд:
✅ Бага багаар, тогтмол хадгалах
✅ Хуримтлалын зорилгоо тодорхойлох
✅ Хуримтлалаа автоматжуулах
Өнөөдрийн багахан хуримтлал маргаашийн том боломжийн эхлэл байж чадна. 💵✨
#СанхүүгийнБоловсрол #Хуримтлал #ЗөвДадал #НасанТуршийнСуралцахуй

🖋️ “ДЭЛХИЙН БИЧИГ СОЁЛЫН ӨДӨР–2026” Дэлхийн бичиг үсгийн өдөр”-ийг тохиолдуулан цэргийн алба хаагчдын бичгийн соёл, эх х...
22/09/2026

🖋️ “ДЭЛХИЙН БИЧИГ СОЁЛЫН ӨДӨР–2026”
Дэлхийн бичиг үсгийн өдөр”-ийг тохиолдуулан цэргийн алба хаагчдын бичгийн соёл, эх хэлний зөв хэрэглээ, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор Хилийн цэргийн 0166-р ангийн хугацаат цэргийн албан хаагчдын дунд “Цэвэр бичигтэн цэрэг”, “Уран зохиолч цэрэг” уралдааныг зохион байгуулж, нийт 59 цэрэг оролцлоо.
✅Шалгарсан алба хаагчдын шагналыг Хилийн цэргийн 0166 дугаар ангийн Захирагчийн орлогч, Боомтын тасгийн дарга, хошууч Б.Дамдин-Ядам, Сэтгэл зүйн хангалтын тасгийн дарга, дэд хурандаа Б.Баттүвшин, Цэргийн албаны ахлах офицер ахмад Б.Ууганбаяр, Насан туршийн суралцахуйн нэгжийн багш Б.Батцэцэг нар гардуулан баяр хүргэлээ.
✅Энэхүү үйл ажиллагаа нь хугацаат цэргийн алба хаагчдын бичгийн соёл, эх хэлний боловсролыг дэмжихээс гадна эх орон, тусгаар тогтнол, хил хамгаалах албаны үнэ цэнэ, цэргийн албанаас олж авсан мэдлэг, төлөвшлөө өөрийн үзэл бодол, үг хэлээр илэрхийлэх боломжийг бүрдүүлсэн үр өгөөжтэй арга хэмжээ боллоо.
✅Уралдаанд идэвхтэй оролцсон нийт алба хаагчдадаа талархал илэрхийлж, шалгарсан оролцогчдодоо баяр хүргэе. 🇲🇳
✅Хамтран ажилласан Гурвантэс сумын ЗДТГ, Хилийн цэргийн 0166 дугаар ангийн хамт олонд талархал илэрхийлье.
Цэнд-Аюуш Сумъяа Уламбаяр Сүхбаатар Б. Батцэцэг

20/09/2026

2026.09.19
📚 БОЛОВСРОЛЫН БАРИМТ БИЧИГ НӨХӨН АВАХ БОЛОМЖИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮРГҮҮЛЛЭЭ
Гурвантэс сумын Насан туршийн суралцахуйн нэгжээс Гоёот багийн иргэдэд “Иргэний албан бус боловсрол болон амьдралын орчинд суралцаж эзэмшсэн мэдлэг, чадварыг албан боловсролын тогтолцоонд хүлээн зөвшөөрөх, баталгаажуулах журам”-ын талаарх мэдээллийг хүргэх зорилгоор мэдээллийн боршурыг иргэдэд хүргүүллээ.
Тус боршурт: Бүртгэлийн үйл явц болон холбогдох зөвлөгөө, мэдээллийг багтаасан болно.
📍Боловсролын баримт бичиг нөхөн авах хүсэлтэй иргэд Гурвантэс сумын Насан туршийн суралцахуйн нэгжид хандана уу.
📞 Холбоо барих утас: 99449379
📖 Хэн ч, хэзээ ч, хаанаас ч суралцах боломжтой.
Хамтран ажилласан Гоёот багийн засаг дарга М. Мэндбаяр Mendbayar Megmee болон Хурлын дарга Т. Эрхэмбаяр нарт талархал илэрхийлье👏
#НасанТуршийнСуралцахуй #ГоёотБаг #ГурвантэсСум #БүртгэлЭхэллээ

💰 САНХҮҮГИЙН СТРЕССЭЭ ЗӨВ УДИРДАЖ СУРЪЯСанхүүгийн асуудал нь зөвхөн мөнгөтэй холбоотой асуудал биш бөгөөд удаан хугацаан...
18/09/2026

💰 САНХҮҮГИЙН СТРЕССЭЭ ЗӨВ УДИРДАЖ СУРЪЯ
Санхүүгийн асуудал нь зөвхөн мөнгөтэй холбоотой асуудал биш бөгөөд удаан хугацаанд үргэлжилбэл сэтгэл зүйн эрүүл мэнд, өдөр тутмын амьдрал, харилцаанд сөргөөр нөлөөлж болдог.
📌 Санхүүгийн стресс гэж юу вэ?
📌 Сэтгэл зүйн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?
📌 Санхүүгийн стрессийг хэрхэн даван туулах вэ?
Өөрийн орлого, зарлагаа тооцож хэвших, санхүүгийн төлөвлөгөө гаргах, шаардлагагүй зардлаа багасгах, стрессээ зөв зохицуулах нь санхүүгийн дарамтыг бууруулахад тустай.
Мөн асуудлаа ганцаараа үүрэхээс илүүтэй итгэж болох хүнтэйгээ ярилцаж, шаардлагатай үед мэргэжлийн зөвлөгөө аваарай.

⚠️ ИРГЭДИЙН АНХААРАЛД — ЦАХИМ ЗАЛИЛАНГААС СЭРЭМЖИЛЬЕ!Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнтэй холбоотой “торгууль төлнө үү” гэ...
18/09/2026

⚠️ ИРГЭДИЙН АНХААРАЛД — ЦАХИМ ЗАЛИЛАНГААС СЭРЭМЖИЛЬЕ!
Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнтэй холбоотой “торгууль төлнө үү” гэсэн хуурамч мессеж, холбоос илгээж, иргэдийн банкны мэдээллийг авахыг оролдсон залилангаас сэрэмжлээрэй.
Сэжигтэй холбоосоор нэвтэрч торгууль төлөх оролдлого хийх үед банкны нэвтрэх нэр, нууц үг, нэг удаагийн баталгаажуулах код зэрэг мэдээллээ алдах эрсдэлтэй.
📌 Иймд:
Танихгүй, сэжигтэй холбоос дээр бүү дараарай.
Банкны нэвтрэх нэр, нууц үг, нэг удаагийн кодоо хэнд ч бүү өгөөрэй.
Торгууль, төлбөрийн мэдээллээ албан ёсны цахим сувгаар шалгаж хэвшээрэй.
Сэжигтэй мессежийг бусдад дамжуулахгүй, ойр дотнын хүмүүстээ сэрэмжлүүлээрэй.
#ЦахимЗалилан #Сэрэмжлүүлэг #ИргэнТандХэрэгтэйМэдээлэл #НасанТуршийнСуралцахуй

🏫 Сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүн 🚫Хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилд сөргөөр нөлөөлөх х...
17/09/2026

🏫 Сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүн 🚫
Хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилд сөргөөр нөлөөлөх хүнсний бүтээгдэхүүнийг сургуулийн эзэмшил газраас 150 метр хүртэлх зайд худалдаалахыг хориглодог.
Хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө зөв хооллолтын сонголтыг дэмжиж, эрсдэлтэй хүнснээс татгалзацгаая! 🥦🍎

11/09/2026

✅Насан туршийн суралцахуйн төв, нэгжийн багш нарын
Хувь хүний хөгжлийг дэмжсэн "ХУВААЛЦЪЯ" ЦУВРАЛ цахим сургалт бичлэгийг иргэд, олон нийтэд хүргэж байна.
✅Сэдэв: 🎓 МЭРГЭЖЛЭЭ ХЭРХЭН ЗӨВ СОНГОХ ВЭ?
✅Багш : Б.Батцэцэг

Мэргэжил сонголт бол ирээдүйн амьдралын чиглэлээ тодорхойлох чухал шийдвэрүүдийн нэг билээ.
Тэгвэл өөрт тохирох мэргэжлээ сонгохын тулд юуг анхаарах хэрэгтэй вэ? 🤔
📌 Мэргэжлийн талаар судалж, мэдээлэлтэй болох
📌 Өөрийн хүсэл, сонирхлоо тодорхойлох
📌 Авьяас, чадвараа таньж мэдэх
📌 Өөрийн чадварыг мэргэжлийн шаардлагатай харьцуулах
📌 Эцэг эх, багш, мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авах
📌 Өөрийн боломжоо бодитоор үнэлж, шийдвэрээ гаргах
Эдгээр энгийн алхам нь сурагчдад өөрийгөө илүү сайн таньж, ирээдүйн мэргэжлээ сонгоход дэмжлэг болно.
🎥 “Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ?” цахим сургалтыг хүлээн авч үзээрэй.
Б. Батцэцэг Өмнөговь аймгийн Насан Туршийн Суралцахуйн төв

🔊 #МЭДЭЭЛЭЛ : 📣"Иргэний амьдралын орчинд суралцаж эзэмшсэн мэдлэг, чадварыг албан боловсролын тогтолцоонд хүлээн зөвшөөр...
09/09/2026

🔊 #МЭДЭЭЛЭЛ : 📣
"Иргэний амьдралын орчинд суралцаж эзэмшсэн мэдлэг, чадварыг албан боловсролын тогтолцоонд хүлээн зөвшөөрөх, баталгаажуулах журам"-ын дагуу суурь болон бүрэн дунд боловсролын бичиг баримт олгох үнэлгээний шалгалтад хамрагдах хүсэлтэй иргэдийг бүртгэж байна.
📝Бүртгүүлэх иргэд дараах материалыг бүрдүүлнэ.
✅1. Өргөдөл
✅2. Төрсний гэрчилгээ эсхүл иргэний үнэмлэхний лавлагаа
✅3. Иргэн боловсролын сургалтын байгууллагад өмнө нь суралцаж байсан бол нотлох баримт бичиг (эх хувь эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хувь)-ийн хамт
✅4. Иргэн амьдралын орчноос сурсан мэдлэг, чадвар эзэмшсэнийг нотлох баримтууд (бүтээлийн сан, ажлын байрны тодорхойлолт, тухайн улсад ажилласныг тодорхойлох баримт, зураг, дүрс бичлэг, бусад)-ийн хамт
📲Холбоо барих : 99449379
📍Гурвантэс сумын Насан туршийн суралцахуйн нэгж

📚ОЛОН УЛСЫН БИЧИГ ҮСГИЙН ӨДӨР📝1965 оны 9 дүгээр сард болсон "Бичиг үсэг үл мэдэх явдлыг устгах дэлхийн боловсролын сайд ...
08/09/2026

📚ОЛОН УЛСЫН БИЧИГ ҮСГИЙН ӨДӨР📝
1965 оны 9 дүгээр сард болсон "Бичиг үсэг үл мэдэх явдлыг устгах дэлхийн боловсролын сайд нарын бага хурал"-ын зөвлөмжийн дагуу 1966 онд ЮНЕСКО-гоос жил бүрийн 9 дүгээр сарын 8-ны өдрийг Олон улсын бичиг үсгийн өдөр болгон зарласан юм. Ийнхүү олон улсын бичиг үсгийн өдөр бол НҮБ-ын тогтолцооны хүрээнд дэлхий даяар ёслон тэмдэглэдэг өдрүүдийн нэг болжээ.
📚Олон улсын бичиг үсгийн өдрийн гол зорилго нь ЮНЕСКО-гийн үйл ажиллагааны үндсэн чиглэлүүдийн нэг болох бичиг үсгийн боловсролыг хувь хүн, олон нийт, нийгмийг чадавхжуулах хэрэгсэл болгон хөгжүүлэх олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтыг идэвхжүүлэхэд чиглэдэг.

2026–2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ХҮРГЭЕ!Эрхэм хүндэт багш, ажилтан, суралцагчид, эцэг эх, асран хамгаалагч та бү...
03/09/2026

2026–2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ХҮРГЭЕ!

Эрхэм хүндэт багш, ажилтан, суралцагчид, эцэг эх, асран хамгаалагч та бүхэндээ шинэ хичээлийн жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Шинэ хичээлийн жилдээ эрдэм мэдлэг, хүсэл тэмүүллээр дүүрэн байж, сурч хөгжих их үйлсэд нь амжилт хүсье! 🇲🇳

Address

Гурвантэс
Dalandzadgad
0000

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Гурвантэс сумын Насан туршийн суралцахуйн нэгж posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share