Боловсрол Өмнөговь хөтөлбөр

Боловсрол Өмнөговь хөтөлбөр "Говийн оюу хөгжлийг дэмжих сан"-ийн санхүүжилтээр 2024-2028 онд Өмнөговь аймагт хэрэгжих "Боловсрол Өмнөговь" хөтөлбөрийн албан ёсны мэдээллийн хуудас

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА📣📣📣2026-2027 оны хичээлийн жилд Өмнөговь аймгийн боловсролын байгууллагуудад дутагдалта...
24/07/2026

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА

📣📣📣2026-2027 оны хичээлийн жилд Өмнөговь аймгийн боловсролын байгууллагуудад дутагдалтай байгаа багш, ажилтны ажлын байранд таныг урьж байна 💻💻💻

27/06/2026

🎓 АНХНЫ ИНЖЕНЕР ТӨГСӨГЧДӨД АМЖИЛТ ХҮСЛЭЭ
Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир ШУТИС-ийн харьяа Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургуулийн анхны төгсөлтийн баярын үйл ажиллагаанд оролцлоо.
Тэрээр говь нутгийн хөгжлийг түүчээлэн, ажил хөдөлмөрийн гараагаа эхлүүлж буй шинэ үеийн анхны инженер төгсөгчдөд баяр хүргэж, цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэв.

26/06/2026
🎉 ГОВЬ НУТГИЙН БОЛОВСРОЛЫН ТҮҮХЭНД НЭГЭН ШИНЭ ХУУДАС БИЧИГДЛЭЭ! 🇲🇳🏭Өмнөговь аймаг төдийгүй Монгол улсын хөгжлийн түүчээ ...
26/06/2026

🎉 ГОВЬ НУТГИЙН БОЛОВСРОЛЫН ТҮҮХЭНД НЭГЭН ШИНЭ ХУУДАС БИЧИГДЛЭЭ! 🇲🇳🏭
Өмнөговь аймаг төдийгүй Монгол улсын хөгжлийн түүчээ болсон говь нутгаас маань төрөн гарч буй ИНЖЕНЕРҮҮД дипломоо гардан авлаа! 📜⚙️

ШУТИС-ийн харьяа Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургууль анхны төгсөгчдөө өлгийдөн авч, эрдмийн баяраа тэмдэглэлээ. Энэхүү түүхэн үйл явдал нь говь нутагт дээд боловсролтой, өндөр ур чадвартай үндэсний инженер техникийн ажилтнуудыг бэлтгэх их үйлсийн маш том эхлэл юм. 🙌✨

👷‍♂️👷‍♀️ Говийн хөгжлийг бүтээх инженерүүд бэлэн боллоо!

Хичээл зүтгэл, нөр их хөдөлмөрийнхөө үр шимийг үзэж, дээд боловсролын баримт бичгээ гардан авсан анхны төгсөгчдөдөө халуун баяр хүргэе. Та бүхний маань мэдлэг, чадвар говь нутгийнхаа үйлдвэржилт, бүтээн байгуулалтын түүхийг алтан үсгээр бичих болно гэдэгт итгэлтэй байна. 🚀🛠️

🎓 Нийт төгсөгчиддөө ажил хөдөлмөрийн гараагаа амжилттай эхлүүлж, эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахыг хүсэн ерөөе!

26/06/2026
Элсэлтийн шалгалтын хуваарь
26/06/2026

Элсэлтийн шалгалтын хуваарь

🔥 Элсэлтийн шалгалт эхэллээ! 🔥
​Ирээдүйн эзэд, залуустаа амжилтын дээдийг хүсье! 🙌✨
Мэдлэгээ уралдуулж, хүссэн сургуулийнхаа босгыг итгэл төгс алхаарай. Өнөөдрийн хичээл зүтгэл тань маргаашийн Чадварлаг мэргэжилтэн болох эхлэл юм. 💼🚀
​Өөртөө итгэ, та чадна! 💪🎯
​ #ЭлсэлтийнШалгалт

26/06/2026

🎙️ “ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ-2026”: ОРОН НУТАГТ АЖИЛЛАЖ БУЙ КОМИСС МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ 🏫
Өмнөговь аймагт зохион байгуулагдаж буй Элсэлтийн шалгалтын явц, бэлтгэл ажил болон зохион байгуулалтын талаар албаны хүмүүс мэдээлэл хийлээ.

Мэдээллийг:

👤 Д.Баасанхүү /Өмнөговь аймгийн Боловсролын газрын дарга/

👤 Г.Хүрэлбаатар /Боловсролын үнэлгээний төв (БҮТ)-өөс орон нутагт ажиллаж байгаа комиссын ахлагч, Боловсролын ерөнхий газар (БЕГ)-ын Монгол хэлний багшийн хөгжил хариуцсан ахлах мэргэжилтэн/ нар өгч, шалгалтын үйл ажиллагаа хууль журмын дагуу, хэвийн үргэлжилж байгааг онцлов.

📝 “ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ-2026” ЭХНИЙ ӨДРИЙН ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА 🏫2026 оны Элсэлтийн шалгалт энэ сарын 25-наас 28-ны...
25/06/2026

📝 “ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ-2026” ЭХНИЙ ӨДРИЙН ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА 🏫
2026 оны Элсэлтийн шалгалт энэ сарын 25-наас 28-ны өдрүүдэд Даланзадгад сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль дээр албан ёсоор зохион байгуулагдаж байна.

Шалгалтын эхний өдөр буюу 2026 оны 06 дугаар сарын 25-нд Монголын түүх болон Англи хэлний хичээлүүдээр шалгуулагчид мэдлэг чадвараа сорилоо.

📊 Шалгалтын эхний өдрийн ирцийн мэдээлэл:

🇲🇳 Монголын түүх: Нийт 16 шалгуулагчаас 13 нь оролцож, ирц 81.2%-тай байлаа.

🇬🇧 Англи хэл: Нийт 589 шалгуулагчаас 575 нь оролцож, ирц 97.6%-тай байлаа.

✨ Ирээдүйнхээ төлөө мэдлэг чадвараа сорьж буй нийт шалгуулагчдадаа амжилт хүсье! Хичээл зүтгэл бүхэн нь үр дүнтэй байх болтугай. 🎯🏆

25/06/2026

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА

📣📣📣2026-2027 оны хичээлийн жилд Өмнөговь аймгийн боловсролын байгууллагуудад дутагдалтай байгаа багш, ажилтны ажлын байранд таныг урьж байна 💻💻💻
Ажлын байрны бүртгэлийн холбоос:

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfrDFfnUJ_aAY-YfL7EC46tG_u4kaasbrY3bYmcGnldVJe49Q/viewform

Address

Багш хөгжлийн ордон
Dalandzadgad

Alerts

Be the first to know and let us send you an email when Боловсрол Өмнөговь хөтөлбөр posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share