25/09/2026
🌍💚 “ЭХ ДЭЛХИЙ – ЭКО ЭЛЧ” ♻️ ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА!
📈Хүүхдүүдэдээ багаасаа дахивар хог хаягдлыг зөв ялгаж, байгальд ээлтэй зөв дадал суулгах боломжийг олгож,
💚 Амьдарч буй орчноо цэвэрхэн байлгахад гар бие оролцож, сайн дурын ажил хийцгээе!
💵Мөн сургалтын төлбөрийн хөнгөлөлт авах эрхтэй боллоо.
🤝 Хамтран ажиллагч: Өмнөговь аймгийн Байгаль орчны газар
📌 Оролцох заавар:
1. Хуванцар сав, лааз, цаас зэрэг дахивар материалыг ангилан цуглуулна.
2. Бүртгэлтэй цэгт тушааж, “DZ English School”багшаас авсан дэвтэр дээр бүртгэл хийлгэн баримтаа багшид өгнө.
🎁 Урамшуулал:
Сар бүр хамгийн их дахивар бүтээгдэхүүн цуглуулсан эхний 25 хүүхэд тус бүр тухайн сарын сургалтын төлбөрөөс 100,000₮-ийн урамшуулал хүртэнэ!🤩🤩🤩
📅 Хугацаа: 2026.09.21 – 2027.05 сар хүртэл
💚 Байгальд ээлтэй ирээдүйг хамтдаа бүтээцгээе!
💚 Ээж, аавууд минь, хүүхдүүддээ дэмжиж, уг хөтөлбөрт хамруулаарай!
📝 Хөтөлбөрт хамрагдах сонирхолтой сурагчид “DZ English”-ийн багш нартаа бүртгүүлж, бүртгэл хийлгэх дэвтэрээ авна уу.
#ЭхДэлхий #ЭкоЭлч #Өмнөговь #БайгальОрчин #ХогооАнгилъя
“DZ English School”-н сургагч багш нар