Хүүхдийн эрүүл мэнд чухал School doctor

Хүүхдийн эрүүл мэнд чухал School doctor 🦷 Эрүүл дадлыг хамтдаа хэвшүүлье.

🧠📱 Дэлгэц их хэрэглэдэг хүүхдийн тархинд юу өөрчлөгддөг вэ?АНУ-ын хүүхдийн эмч, судлаач Доктор Жон Хаттон бага насны хүү...
19/05/2026

🧠📱 Дэлгэц их хэрэглэдэг хүүхдийн тархинд юу өөрчлөгддөг вэ?

АНУ-ын хүүхдийн эмч, судлаач Доктор Жон Хаттон бага насны хүүхдийн өдөр тутмын зуршил тархины хөгжилтэй хэрхэн холбоотойг MRI дүрслэл ашиглан судалжээ.

📖 Ном уншиж, харилцаа ихтэй орчинд өссөн хүүхдүүд
MRI шинжилгээнд тархины хэл яриа, унших чадвар болон сэтгэхүйг зохицуулдаг хэсгүүдийг холбосон цагаан эдийн мэдрэлийн холбоосууд илүү нягт, зохион байгуулалттай харагдсан.
👉 Энэ нь тархины мэдээлэл боловсруулах болон хэл ярианы хөгжлийн замууд идэвхтэй бүрэлдэж байгааг илтгэнэ.

📱 Дэлгэцийн хэрэглээ өндөртэй хүүхдүүд
Харьцуулсан бүлэгт тархины цагаан эдийн холбоосууд харьцангуй сийрэг, зохион байгуулалт багатай харагдсан бөгөөд хэл ярианы өдөөлтийг боловсруулахтай холбоотой тархины хөгжлийн ялгаа ажиглагдсан.
⚠️ Энэ нь дэлгэц тархийг “гэмтээсэн” гэсэн үг биш.
Харин дэлгэцийн цаг нэмэгдэх тусам хүүхдийн яриа, харилцаа, ном унших бодит өдөөлт багасах хандлагатай холбоотой гэж судлаачид тайлбарласан.

📉 Ялангуяа өдөрт 1 цагаас дээш дэлгэц хэрэглэдэг хүүхдүүдэд энэ ялгаа илүү ажиглагдсан.

❗ Хамгийн чухал ойлгох зүйл
👉 дэлгэцийн цаг ихсэх тусам
👉 хүүхэдтэй ярилцах, хамт ном унших, тоглох цаг багасдаг
мөн тархины хөгжлийг дэмждэг бодит өдөөлтүүд цөөрдөг болохыг харуулсан.

Өөрөөр хэлбэл асуудал нь дэлгэц өөрөө биш дэлгэц үзэж буй хугацаа юм.

👨‍👩‍👧 Эцэг эхчүүд юуг анхаарах вэ?
✔ 0–2 нас — дэлгэц аль болох хэрэглэхгүй
✔ 2–5 нас — өдөрт ~1 цагаас ихгүй
✔ Хүүхэд ганцаараа биш, хамт үзэж ярилцах
✔ Өдөр бүр ном унших, асуулт-хариулт хийх
✔ Чөлөөт тоглоом = тархины хамгийн сайн дасгал

🧠 Тархийг хөгжүүлдэг №1 зүйл
Хүүхдийн тархи дэлгэцээр биш,
👉 хүний дуу хоолой
👉 нүүрний илэрхийлэл
👉 хамтдаа тоглох
👉 харилцаанаас хөгждөг.

📌 Дэлгэцийг хориглох шаардлагагүй.
Харин хүүхдийн бодит харилцааг орлуулах хэмжээнд хүргэхгүй байх нь хамгийн чухал.

Манай сургууль хүүхдүүдэд зориулсан шүд угаах булантай боллоо 🦷✨Өдрийн хоолны дараа шүдээ угаах энгийн дадал нь шүд цоор...
08/05/2026

Манай сургууль хүүхдүүдэд зориулсан шүд угаах булантай боллоо 🦷✨
Өдрийн хоолны дараа шүдээ угаах энгийн дадал нь шүд цоорлоос сэргийлэхэд маш чухал.
Бага сургууль мөн дунд, ахлахын сургууль тус тус байрлуулсан байгаа.
Эцэг, эх та бүхэн оо, сойзын бэлдээд явуулаарай.🦷👍
Эрүүл дадал багаас эхэлдэг 🤍

08/05/2026

Сайн байцгаана уу 😊
Би сургуулийн эмчийн зүгээс энэ хуудсаараа дамжуулан эцэг, эхчүүдэд хүүхдийн эрүүл мэндтэй холбоотой хэрэгтэй, ойлгомжтой мэдээлэл хүргэх болно.
🩺 Өдөр тутмын эрүүл дадал
🦷 Шүдний эрүүл мэнд
🍎 Хооллолт
🚑 Анхны тусламж
👧 Сургуулийн насны хүүхдийн эрүүл мэнд
Хамтдаа хүүхдүүддээ эрүүл дадал хэвшүүлье 🤍

Address

Hanbogd So
Dalandzadgad
0801

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Хүүхдийн эрүүл мэнд чухал School doctor posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category