Өмнөговь 35 дугаар цэцэрлэг

Өмнөговь 35 дугаар цэцэрлэг Даланзадгад сумын 35 дугаар цэцэрлэг

29/09/2026

🌷 ЭРХЭМ ХҮНДЭТ БАГШ, АЖИЛЧИД, ХАМТ ОЛОНДОО 🌷

🌎 Дэлхийн багш нарын 32 дахь өдөр, 🇲🇳 Монголын багш нарын 60 дахь өдрийн баярын мэндийг өргөн дэвшүүлье! 🥰

📚 Хүүхэд бүрийн инээмсэглэл, хөгжил дэвшил, ирээдүйн төлөө сэтгэл зүрх, мэдлэг оюун, хөдөлмөр зүтгэлээ зориулан ажилладаг эрхэм багш, ажилтан, албан хаагч та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

✨ Та бүхний ажил үйлс өөдрөг бүтэмжтэй,
🌸 сэтгэл тань үргэлж баяр хөөрөөр дүүрэн,
🌿 гэр бүл тань аз жаргал, эрүүл энхээр бялхаж,
🌟 хийсэн бүхэн тань үр шимтэй байх болтугай!

Багш хүний сайхан сэтгэл
Бяцхан зүрхэнд үлдэх хамгийн том бэлэг. 💚

🎉 Багш нарынхаа баярын өдрийн мэндийг хүргэе!
Хүүхдийн төлөө нэгэн зүрхээр, нэгэн зорилгоор хамтдаа! 🌷🥰 #Багшнарынбаяр

28/09/2026

✅ 🎈 БЭЛТГЭЛ “Б” БҮЛЭГ Өнөөдөр бяцхан суралцагчид маань “Хөгжилтэй бөмбөлөг” үйл ажиллагаагаар дамжуулан нүүрний хувирал, сэтгэл хөдлөлөө таньж, өөрийн мэдрэмжээ бүтээлчээр илэрхийллээ. 🎈😊

Хүүхэд бүр өөрийн төсөөллөөр бөмбөлөг дээр нүд, хамар, ам зурж, баярласан, гунисан, гайхсан, гомдсон зэрэг өөр өөр сэтгэл хөдлөлийг дүрслэн бүтээлээ.

✨ Бид юу сурсан бэ?
😊 Сэтгэл хөдлөлөө нүүрний хувиралаар илэрхийлэх
👀 Өөрийн болон бусдын сэтгэл мэдрэмжийг ажиглах
🎨 Өөрийн санаа, төсөөллөөр бүтээл хийх
🖐️ Гар хурууны жижиг булчингийн хөдөлгөөнөө хөгжүүлэх
💬 Өөрийн бүтээлээ тайлбарлаж, мэдрэмжээ үгээр илэрхийлэх

💚 Бяцхан бүтээл бүр — өөрийн мэдрэмжээ таньж, илэрхийлэх нэгэн алхам.
🎈 Өнгө, инээд, бүтээлээр дүүрэн хөгжилтэй бөмбөлгүүд! #сургалтүйлажиллагаа

28/09/2026

✅ “Өнгөөр тоглож, бүтээлээ урлая” 🌈Ахлах “Б” бүлэг

🎨 Өнгийг таньж, ялган нэрлэж сурах
🖌️ Будаг, бийрийг зөв барьж, зориулалтын дагуу хэрэглэх
✋ Гар хурууны жижиг булчингийн хөдөлгөөнийг хөгжүүлэх
👀 Анхаарлаа төвлөрүүлж, өгсөн зааврыг даган ажиллах
🌈 Өнгийг зөв хослуулан, бүтээлчээр сэтгэх
💡 Өөрийн санаа, сонголтоо чөлөөтэй илэрхийлэх
🤝 Найз нөхөдтэйгөө хамтран ажиллах, бусдын бүтээлийг хүндэтгэх
❤️ Өөрийн бүтээлээ үнэлж, хийж бүтээснийхээ баяр баяслыг мэдрэх

🌟 Бяцхан гарын хөдөлгөөн бүр — бүтээлч сэтгэлгээний нэгэн том алхам! #сургалтүйлажиллагаа

27/09/2026

🌿 “12 ЖИЛИЙН АМЬТАД” 🐭🐮🐯

✅12 жилийн сургалт, үйл ажиллагааны хүрээнд Ахлах “Б” бүлгийн бяцхан суралцагчид маань өөрсдийн төсөөлөл, бүтээлч сэтгэлгээгээр 12 жилийн амьтдыг зурж, бүтээлээ. 🎨✨

💫 Харин бид хүүхдүүдийнхээ зурсан бүтээлийг технологийн тусламжтайгаар “амилуулж”, зурсан амьтад нь хөдөлж, яг л амь орсон мэт гайхалтай мэдрэмжийг хүүхдүүддээ хүргэлээ. 🥰

👧🏻👦🏻 Хүүхэд бүрийн бүтээл — өөрийн гэсэн ертөнц.
🎨 Хүүхэд бүрийн зураг — өөрийн гэсэн төсөөлөл.
✨ Харин өнөөдөр тэр төсөөлөл нь амиллаа!

🌟 Бяцхан зураачдынхаа бүтээлийг технологитой хослуулан, сонирхолтой, хөгжилтэй, дурсамж дүүрэн нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүллээ. ❤️

Бяцхан гарын бүтээл — гайхалтай төсөөллийн эхлэл. 🌈🎨🐾 #арванхоёржил

25/09/2026

🌿🏃‍♀️✅БЭЛТГЭЛ “А” БҮЛГИЙН ХӨДӨЛГӨӨН, ЭРҮҮЛ МЭНДИЙН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНААС 🥰

Өнөөдрийн сургалтаар бяцханууд маань хөдөлгөөний эв дүй, тэнцвэр, хурд, орон зайн баримжаа болон хамтран ажиллах чадвараа хөгжүүллээ. 🌈

🥁 Бөмбөрийн хэмнэлээр хурдан, удаан алхаж, 2 ба 3 эгнээгээр алхах, хэмнэлээ мэдрэн хөдөллөө.
🚶‍♀️ Эгнээнд зөв байрлах, хоорондын зайгаа зөв авах, зэрэгцэх дадалд суралцлаа.
⛓️ “Гинж таслах” хөдөлгөөнт тоглоомоор хурд, авхаалж самбаа, багаар ажиллах чадвараа хөгжүүлэв.
🏀 Бөмбөгийг хананд шидэж, гар–нүдний зохицол, хөдөлгөөний нарийвчлалаа сайжрууллаа.
🦶 Нэг хөл дээрээ тэнцвэрээ хадгалан зогсож, биеийн тэнцвэр, тогтвортой байдлаа сорилоо.

👩‍🏫 Мөн ахмад багшийн арга туршлагаас суралцаж, хөдөлгөөн, эрүүл мэндийн сургалтыг үр дүнтэй зохион байгуулах шинэ санаа, туршлагаар баяжлаа. 💚

✨ Хөдөлгөөн бүр — эрүүл мэнд, хөгжил, өөртөө итгэх итгэлийн нэг алхам! 🌟

22/09/2026

✅ Ахлах “Б” бүлгийн бяцхануудын мэндчилгээ хүргэж байна 🌷⭐️ #Цэцэрлэгийн

Address

Оюут 7 баг
Dalandzadgad

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Өмнөговь 35 дугаар цэцэрлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share