3 дугаар цэцэрлэг Дорнод аймаг Хэрлэн сум

3 дугаар цэцэрлэг Дорнод аймаг Хэрлэн сум Дэлхийн боловсролыг багаас нь . . .

🌸“БАГШ МЭРГЭЖЛЭЭРЭЭ БАХАРХАХ 7 ХОНОГ”🌟Хүүхдийн анхны асуултад хариулж, анхны мөрөөдлийг нь дэмжиж, анхны амжилтыг нь хам...
29/09/2026

🌸“БАГШ МЭРГЭЖЛЭЭРЭЭ БАХАРХАХ 7 ХОНОГ”

🌟Хүүхдийн анхны асуултад хариулж, анхны мөрөөдлийг нь дэмжиж, анхны амжилтыг нь хамтдаа баярлан угтдаг хүн бол БАГШ.

🥰Бяцхан зүрх бүрт итгэл,

😍Бяцхан алхам бүрт урам,

🫰Бяцхан амжилт бүрт бахархал нэмдэг эрхэм мэргэжилдээ бид хайртай.

💐Багш мэргэжлээрээ бахархъя!

👏Багш хүн бүрээрээ бахархъя!

🫰🌟Монголын хүүхэд бүрийн ирээдүйн төлөө хамтдаа!

https://www.facebook.com/share/1Euni5JCzN/
27/09/2026

https://www.facebook.com/share/1Euni5JCzN/

🌿 АМРАЛТЫН ӨДРӨӨ ГЭР БҮЛЭЭРЭЭ САЙХАН ӨНГӨРҮҮЛЭЭРЭЙ! 💙

Энэ амралтын өдөр гэр бүл, дотнын хүмүүстэйгээ хамтдаа цагийг өнгөрүүлж, аз жаргалтай дурсамж бүтээгээрэй. 👨‍👩‍👧‍👦✨

Багш, сурагч, эцэг эх, боловсролын салбарын нийт хамт олондоо амралтын өдрийн мэнд хүргэе! 🌱

https://www.facebook.com/share/19u9gd36ng/
26/09/2026

https://www.facebook.com/share/19u9gd36ng/

Намрын налгар өдрүүдээ
гэр бүлтэйгээ хамтдаа аз жаргалтай өнгөрүүлээрэй. 🍂
Хамтдаа өнгөрүүлсэн хором бүр хүүхдийн дурсамжийн хамгийн нандин хэсэг болдог.

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 60 ДАХЬ ӨДӨР, ДЭЛХИЙН БАГШ НАРЫН 32 ДАХЬ ӨДРИЙН БАЯРЫГ УГТАН ЗОХИОН БАЙГУУЛСАН ТАНИН МЭДЭХҮЙН УРАЛДА...
25/09/2026

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 60 ДАХЬ ӨДӨР, ДЭЛХИЙН БАГШ НАРЫН 32 ДАХЬ ӨДРИЙН БАЯРЫГ УГТАН ЗОХИОН БАЙГУУЛСАН ТАНИН МЭДЭХҮЙН УРАЛДААНТ ОНЬС QUIZ BATTLE ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.
Дорнод аймгийн Сургуулийн өмнөх боловсролын 16 цэцэрлэгийн 16 баг нийт 95 удирдах ажилтан, багш, ажилтны төлөөлөл оролцсоноос Хэрлэн сумын Хүүхдийн 3 дугаар цэцэрлэг 17 оноогоор 3-р байрт шалгарлаа. Амжилттай оролцсон багш, ажилтан нартаа баяр хүргэе. 👏👏👏👏
Мэргэжил нэгт багш нартаа удахгүй болох багш нарын баярын мэнд хүргэе.
2026.09.25

2026-09-24Эрхэм эцэг эх, асран хамгаалагч нартаа өнөөдрийн хүүхдийн хоолны цэсийг танилцуулж байна. Хоол зүйч О.Золбоо.
24/09/2026

2026-09-24
Эрхэм эцэг эх, асран хамгаалагч нартаа өнөөдрийн хүүхдийн хоолны цэсийг танилцуулж байна.
Хоол зүйч О.Золбоо.

Эцэг эх, асран хамгаалагч нарт хүргэх зар...Манай аймагт Олон улсын циркийн тоглолт ирлээ. Үүнд:Казахстан, Украин улсын ...
24/09/2026

Эцэг эх, асран хамгаалагч нарт хүргэх зар...
Манай аймагт Олон улсын циркийн тоглолт ирлээ. Үүнд:
Казахстан, Украин улсын урилгаар оролцож буй нийт 50 гаруй уран бүтээлч авьяас, ур чадвараа үзэгчдэд толилуулах юм.
Тоглолтын үеэр:
-Могойн гайхамшигт үзүүлбэр
-Морьтны гайхамшигт үзүүлбэр
-Шидэх банзнаас дүүлэгчдийн үзүүлбэр
-Уран нугараачдын гайхамшигт үзүүлбэр
-“Харизм” бүжгийн хамтлагийн үзүүлбэр
-Алиалагчдын хөгжилтэй, сонирхолтой үзүүлбэрүүдийг үзүүлэх юм байна.
Тоглолт 9 дүгээр сарын 26-ны Бямба гарагт өдөр 14.00 цагт Төв Цэнгэлдэх хүрээлэнд ганцхан удаа тоглогдох тул та бүхнийг дэлхийн олон орны уран бүтээлчдийн ур чадвар, циркийн гайхамшгийг нэг дороос мэдрэх “ЦИРК-21” олон улсын циркийн тоглолтыг хүүхдүүдтэйгээ хамт үзэхийг урьж байна.

2026.09.24Хэрлэн сумын 3 дугаар цэцэрлэгийн хамт олон бүх нийтийн цэвэрлэгээнд нэгдэж байгууллагын доторх болон гадна та...
24/09/2026

2026.09.24
Хэрлэн сумын 3 дугаар цэцэрлэгийн хамт олон бүх нийтийн цэвэрлэгээнд нэгдэж байгууллагын доторх болон гадна талбайн 50 метр хүртэлх талбайн хогийг цэвэрлэж орчны эрүүл, аюулгүй байдлыг хангаж цэмцгэр орчинг бүрдүүлж ажиллалаа...
Цэвэрлэгээнд нийт 13 ажилтан хамрагдсан байна.

2026.09.23  🍂🍁🍂Цэцэрлэгийн Бага, Дунд бүлгийн эцэг эх, асран хамгаалагчдын "НАМРЫН УУЛЗАЛТ"-ыг зохион байгуулав. Уг уулз...
24/09/2026

2026.09.23 🍂🍁🍂
Цэцэрлэгийн Бага, Дунд бүлгийн эцэг эх, асран хамгаалагчдын "НАМРЫН УУЛЗАЛТ"-ыг зохион байгуулав.
Уг уулзалтаар эрхлэгч Г.Алтантуяа байгууллагын танилцуулга, хүүхэд хамгааллын талаарх мэдээллийг хийв.
Арга зүйч Д.Болорчимэг Сургалтын шинэчилсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд сургалтын чиглэл тус бүрээр эцэг эх, асран хамгаалагчдын оролцоо дэмжлэгийг танилцуулж мэдээллээр хангав.
Бүлгийн багш нар эцэг эх, асран хамгаалагч нартай хамтын гэрээг танилцуулж гэрээгээ байгуулж цаг үеийн мэдээллийг хүргэж ажиллалаа.
Бидний үйл ажиллагааг дэмжин хүрэлцэн ирж, хамтран оролцсон эцэг эх, асран хамгаалагч нартаа баярлалаа...

Address

Https://maps. Apple. Com/?auid=5841532090127658450&ll=48. 083582, 114. 571625&lsp=7618&q=Marked%20Location&t=h
Choibalsan

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 17:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when 3 дугаар цэцэрлэг Дорнод аймаг Хэрлэн сум posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category