Булган аймгийн Насан туршийн суралцахуйн төв

  • Home
  • Mongolia
  • Bulgan
  • Булган аймгийн Насан туршийн суралцахуйн төв

Булган аймгийн Насан туршийн суралцахуйн төв Насан туршдаа суралцахуй

01/09/2026

АХЛАХ АНГИЙН ХИЧЭЭЛ СОНГОЛТ ЭХЭЛЛЭЭ

📍 2026.08.24–09.09-ний өдрүүдэд сонгон судлах хичээлийн сонголтыг сургууль тус бүрийн системээр зохион байгуулна. Сурагчид эцэг эх, асран хамгаалагчтайгаа зөвлөлдөн, 2026–2027 оны хичээлийн жилийн турш судлах сонгон хичээлээ сонгоно уу.

✅ Нийт 16 сонгон судлах хичээлээс:
• 10 дугаар анги – 4 хичээл
• 11 дүгээр анги – 3 хичээл
• 12 дугаар анги – 3 хичээл сонгоно.

📍 Системд сонголтоо баталгаажуулсан тохиолдолд хичээлийн жилийн турш сонгосон хичээлээ солих боломжгүйг анхаарна уу!

📒 Дараах 16 хичээлээс сонголтоо хийнэ:

1.Англи хэл
2.Биологи
3.Бизнес судлал
4.Газар зүй
5.Дизайн зураг зүй
6.Математик
7.Механик ба электроник
8.Монгол хэл, бичиг
9.Мэдээллийн технологи
10.Нийгэм судлал
11.Орос хэл
12.Түүх
13.Уран зохиол
14.Физик
15.Хими
16.Хувцасны загвар зохион бүтээлт

Medle цахим сургууль

31/08/2026

"АНХДАГЧДЫН ӨЛГИЙ БУЛГАН АЙМГИЙН ТҮҮХ" СОНСДОГ НОМ ЦУВРАЛ № 2-12
Амар сайдыг цагаатгасан нь

28/08/2026

"АНХДАГЧДЫН ӨЛГИЙ БУЛГАН АЙМГИЙН ТҮҮХ" СОНСДОГ НОМ ЦУВРАЛ № 2-11
Амар сайдыг хэлмэгдүүлсэн нь

21/08/2026

📚СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН 2026–2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЗОРИЛГО, ЗОРИЛТ

“Монгол хүүхдийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлөх” үндэсний санаачилгын хүрээнд 2026–2027 оны хичээлийн жилд “Суралцагч бүрийн онцлог, хэрэгцээнд нийцсэн чанартай, үр дүнтэй хичээл, сургалтын үйл ажиллагаагаар суралцахуйн тэгш, идэвхтэй оролцоо, суралцахуйн ахиц, сайн сайхан байдлыг дэмжиж, мэдлэг, чадвар, хандлагад бодит ахиц гаргах” зорилгыг дэвшүүлж байна.

🎯 15 ЗОРИЛТ

Зорилт 1. Суралцагч бүрийн мэдлэг, чадварын хоцрогдлыг оношлон тодорхойлж, дутуу эзэмшсэн сургалтын агуулгыг нөхөн эзэмшүүлэх зорилтот сургалт, дэмжлэгийг үр дүнтэй хэрэгжүүлж, суралцахуйн хоцрогдлыг бууруулах;

Зорилт 2. Сургуулийн өмнөх боловсролын шинэчилсэн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн чанар, үр нөлөөг сайжруулж, суралцагч бүрийн тэгш оролцоо, сурч болон ерөнхий чадамжийн хөгжлийг дэмжих;

Зорилт 3. Чадамжид суурилсан сургалтын шинэчилсэн хөтөлбөрийг нэгдүгээр ангиас эхлэн үндэсний хэмжээнд чанартай хэрэгжүүлж, суралцагчийн оролцоо, идэвхтэй суралцахуйг дэмжин ерөнхий чадвар, сурах арга барилыг хөгжүүлэх;

Зорилт 4. Суралцагчийн авьяас, сонирхол, хэрэгцээ, ирээдүйн мэргэжлийн чиг баримжаанд нийцсэн төрөлжсөн ахлах сургуулийг хөгжүүлж, сургалтын сонголт, чанарыг сайжруулах;

Зорилт 5. Суралцагчийн уншиж ойлгох, мэдээлэл ашиглах, шүүн тунгаах, асуудал шийдвэрлэх чадварыг бүх хичээл, сургалтын үйл ажиллагаанд хөгжүүлж, бие даан суралцах арга барилыг төлөвшүүлэх;

Зорилт 6. Бага ангид шатрын сургалтыг хөгжүүлж, суралцагчийн анхаарал төвлөрөл, асуудал шийдвэрлэх, бүтээлчээр сэтгэх болон оновчтой шийдэл гаргах чадварыг хөгжүүлэх;

Зорилт 7. Суралцагчийн мэдлэг, чадвар, хандлагын ахицыг боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага цахим систем ашиглан тогтмол хянаж, үр дүнд үндэслэн сургалтын чанарыг сайжруулах хариу арга хэмжээг хэрэгжүүлэх;

Зорилт 8. Багшийн чадамжид суурилсан мэргэжлийн хөгжил, сургалтын тогтолцоог нэвтрүүлж, орчин үеийн арга зүй, дижитал технологи, хиймэл оюунд суурилсан сургалт, үнэлгээний чиглэлээр багшийн чадавхыг бэхжүүлж, шинээр төгссөн болон залуу багшийн ажлын байран дахь мэргэжлийн хамтран суралцахуйг дэмжих;

Зорилт 9. Ялгаатай хэрэгцээтэй суралцагч бүрийн онцлогт тохирсон боловсролын дэмжлэг, үйлчилгээг өргөжүүлж, чанартай боловсрол эзэмших боломж, хүртээмжийг нэмэгдүүлэх;

Зорилт 10. Суралцагчдын нийгэм, сэтгэл хөдлөлийн чадвар (өөрийгөө ойлгох, бусдыг ойлгох, сэтгэл хөдлөлөө зохицуулах, эерэг харилцаа, хамтын ажиллагаа), сайн сайхан байдлыг дэмжих арга зүйг багшлах, цэцэрлэг, сургуулийн өдөр тутмын үйл ажиллагаа, соёлд нэвтрүүлэн хэвшүүлж, харилцан хүндэтгэл, аюулгүй байдлыг эрхэмлэсэн хүүхэд хамгааллын ээлтэй орчныг бүрдүүлэх;

Зорилт 11. Цэцэрлэг, сургуульд суурилсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг холбогдох эрүүл мэндийн байгууллагатай хамтран зохион байгуулж, товлолт насны хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг илрүүлэх, шаардлагатай дэмжлэг, үйлчилгээнд холбон ажиллах;

Зорилт 12. Эцэг эх, асран хамгаалагчийн хүүхдийнхээ суралцахуйг нь дэмжих, хөгжүүлэх чадавхыг бэхжүүлж, гэр бүл, цэцэрлэг, сургуулийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хүүхдийн боловсрол, хөгжилд гэр бүлийн оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэх;

Зорилт 13. Эцэг эх, асран хамгаалагчдад бүтээлч уншлагын арга зүйн дэмжлэг үзүүлж, хүүхдэдээ тогтмол ном уншиж өгөх дадал хэвшлийг төлөвшүүлэн сургуулийн өмнөх насны хүүхдийн хэл яриа, танин мэдэхүйн хөгжлийг дэмжих;

Зорилт 14. Цэцэрлэг, сургуулийн удирдлага, менежментийн үр нөлөө, бие даасан байдлыг бэхжүүлж, итгэлцэл, хамтын хариуцлагад суурилсан сургалтын чанарын удирдлага, арга зүйн дэмжлэгийг сайжруулах;

Зорилт 15. “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй сургууль” үндэсний санаачилгыг үе шаттай хэрэгжүүлж, цэцэрлэг, сургуулийн орчин, үйл ажиллагаанд эрчим хүч, усны хэмнэлт, хог хаягдлын менежмент, эрүүл ахуй, аюулгүй байдал, дижитал хэрэглээний зөв дадал, сайн туршлагыг нэвтрүүлэн хэвшүүлэх.

📎 Зорилго, зорилтыг бүрэн эхээр нь PDF хэлбэрээр үзэх:
👉 [https://drive.google.com/file/d/1AzoeS6oh7a_MMmnWqUzgLjfML57oWRNx/view?usp=sharing]

21/08/2026

БУЛГАН АЙМГИЙН НАСАН ТУРШИЙН СУРАЛЦАХУЙН ТӨВ

Булган аймгийн Насан туршийн суралцахуйн төв 2026 оны байдлаар 9 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.

Тус төвд захирал 1, сургалтын менежер 3, багш 2, аймгийн 16 сум, 1 тосгоны ЕБС-ийг түшиглэн албан бус боловсролын 17 багш үндсэн, нягтлан бодогч 1 хавсарсан орон тоогоор ажиллаж, Булган аймгийн 60 гаруй мянган иргэний сурах хэрэгцээнд тулгуурлан сургалт, нөлөөллийн ажлыг үр дүнтэй зохион байгуулж байна.

Энэ жилийн хувьд боловсрол нөхөн олгох сургалт, бичиг үсгийн боловсрол олгох анхан, дунд, ахисан шатны сургалт, амьдрах ухааны сургалтын агуулгаар 4,415 иргэнд сургалт явуулаад байна. Мөн стратегийн төлөвлөгөөгөө шинэчлэх, аймгийн жишиг сургалтын хөтөлбөрүүдтэй болохоор зорьж, “Насан туршдаа суралцахуйн соёлыг хамтдаа бүтээцгээе” уриатайгаар ажиллаж байна.



19/08/2026

"АНХДАГЧДЫН ӨЛГИЙ БУЛГАН АЙМГИЙН ТҮҮХ" СОНСДОГ НОМ ЦУВРАЛ № 2-10
Амар сайд үндэсний ардчилсан үзэл, улс орныхоо бие даасан байдлыг хамгаалан зүтгэсэн нь

09/07/2026

"АНХДАГЧДЫН ӨЛГИЙ БУЛГАН АЙМГИЙН ТҮҮХ" СОНСДОГ НОМ ЦУВРАЛ № 2-9
Амар сайдын бага залуу нас

02/07/2026

"АНХДАГЧДЫН ӨЛГИЙ БУЛГАН АЙМГИЙН ТҮҮХ" СОНСДОГ НОМ ЦУВРАЛ № 2-8
Агданбуугийн Амар

29/06/2026

ЭШ сэтгэгдэл

Address

Булган аймаг 5-р баг Ахмадын өргөө
Bulgan

Alerts

Be the first to know and let us send you an email when Булган аймгийн Насан туршийн суралцахуйн төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category