Урамтай багшийн учир

Урамтай багшийн учир Санаачилгатай багш амжилттай суралцахуйг урлаж чадна.

Зөрүүд хүүхдийн аргыг олоход туслах 4 арга.
28/03/2026

Зөрүүд хүүхдийн аргыг олоход туслах 4 арга.

26/03/2026

1. Зэрэгцүүлэн холбохын “-ж”-ийн оронд “-ч” бичиж алддаг үгсээс
1. АСАЖ(асч)
2. БАГАСАЖ(багасч)
3. БАЯСАЖ(баясч)
4. БОСОЖ(босч)
5. Дасаж(дасч)
6. ДУРСАЖ(дурсч)
7. ЗОГСОЖ(зогсч)
8. ЗАСАЖ(засч)
9. ИХСЭЖ(ихэсч)
10. НОЙРСОЖ(нойрсч)
11. ТОСОЖ(тосч)
12. ТУСАЖ (тусч)
13. ХАСАЖ(хасч)
14. ХҮСЭЖ(хүсч)
15. ҮҮСЭЖ(үүсч)... гэх мэт
* Томоор бичсэн нь зөв шүү.

2. “Ь”, “И”-ийг илүүдүүлж алддаг үгсээс
1. ДАРААХ(дараахь, дараахи)
2. ХОЙДОХ(хойдохь, хойтох)
3. ХОЙНОХ(хойнохь)
4. УРДАХ(урдахь)
5. АРДАХ(ардахь)
6. ДЭЭРХ(дээрхь, дээрхи)
7. ДООРХ(доорхь, доорхи)
8. ГАДНАХ(гаднахь, гаднахи)
9. ДУНДАХ(дундахь, дундахь) ... гэх мэт
*Томоор бичсэн нь зөв шүү, манайхаан!

3. Үгийн дунд л, м, н, в-ийн дараа “б” биш “в” бичиж алддаг үгсээс
1. БОЛБОЛ(болвол)
2. ОЛБОЛ(олвол)
3. ХЭЛБЭЛ(хэлвэл)
4. НЭМБЭЛ(нэмвэл)
5. ЧИМБЭЛ (чимвэл)... гэх мэт
*Том нь зөв, жижиг нь буруу шүү, хүмүүс ээ!

4. Нэгэнт гээсэн эгшгээ сэргээн бичиж алддаг үгсээс
1. НӨХДӨДӨӨ(нөхөддөө)
2. БУСДАДАА(бусаддаа)
3. БУТРАЛААР(бутарлаар)
4. СЭТГҮҮЛЧДЭДЭЭ(сэтгүүлчиддээ)
5. СУРАГЧДАДАА(сурагчиддаа)
6. ҮЗЭГЧДЭДЭЭ(үзэгчиддээ)
7. ХЭРЭГЛЭГЧДЭДЭЭ(хэрэглэгчиддээ)
8.УНШИГЧДАДАА
9.ХҮҮХДЭДЭЭ(хүүхэддээ)
*Том нь зөв шүү!

5. я, е, ё, ю-аар төгссөн үгэнд мөн “-я, -е, -ё, -ю” нөхцөлийг залгахдаа дунд нь “Ь, Ъ” бичиж аддаг үгсээс
1. ОЁЁ(оёъё)
2. ХАЯЯ(хаяъя)
3. УЯЯ(уяъя)
4. ГОЁЁ(гоёъё)
*Том нь зөв, жижиг нь буруу шүү, хүмүүс ээ!
Тайлбар: Ерөөс хүн хамгийн их харснаа зөв гэж боддог. Харин мэргэжлийн хүмүүсээс бусад нь дүрмээ бодож бичдэггүй. Үүнээс болж “Сонин харагдаад байна аа, гоё харагдсанаараа бичье ээ!” гэсэн үг гараа биз. Үүний нэг жишээ нь “оёё, уяя” мэтээр “я”-ийн төрлийн үсгүүд давхарлах явдал юм.

Эх сурвалж:

24/03/2026

Тун удахгүй манай "Өөрийгөө хайрладаг багш" чиглүүлэг сургалт эхлэх гэж байна.
Эрхэм багш та 3 гэж бичээд мэдээлэл аваарай.

22/03/2026
✨ Урамтай багшийн учир…Багш гэдэг зүгээр нэг ажил биш.Заримдаа цалин дутуу, багаЗаримдаа үнэлэмж багаЗаримдаа хэт их ача...
21/03/2026

✨ Урамтай багшийн учир…

Багш гэдэг зүгээр нэг ажил биш.

Заримдаа цалин дутуу, бага
Заримдаа үнэлэмж бага
Заримдаа хэт их ачаалал… их бодолд автуулдаг.

Гэхдээ…

👩‍🏫 Нэг хүүхэд “Багшаа баярлалаа” гэж хэлэхэд
👩‍🏫 Нэг сурагчийн нүдэнд “Би чадлаа” гэсэн оч асахад
👩‍🏫 Нэг ангид инээд хөөр болоход дээрх сөрөг бодлууд оргүй замхарчихдаг.

👉 Тэр бүхний цаана багшийн хайр байдаг.

📌 Энэ пэйж юу өгөх вэ?
✔ Багш нарт урам
✔ Бодит амьдрал дээр хэрэгжих арга
✔ Сэтгэлзүй + харилцааны зөвлөгөө
✔ “Урам нь хугарсан багш”-ийг “Урамтай багш” болгох контент

Хэрвээ та…
👉 Шантарсан ч бууж өгмөөргүй байгаа багш бол

📍 ЭНЭ ПЭЙЖ ТАНЫХ ЮМ ШҮҮ.

💬 Коммент хэсэгт та "Хэзээ хамгийн их ядардаг вэ?" асуултын хариултыг бичиж үлдээгээрэй.

#УрамтайБагш #БагшийнАмьдрал #Боловсрол #ХүчЧадал

Address

Ulaanbaatar
Bayanhongor
232303

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Урамтай багшийн учир posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share