Бууцагаан ЕБС

Бууцагаан ЕБС Манай сургууль нь 65 багш ажилтан, 598 суралцагчтайгаар сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байна.

1-р ангид элсэн суралцагчдын бүртгэл 2026 оны 08 дугаар сарын 17-ноос эхэлнэ!!! Идэвхтэй оролцоно уу?Ажлын хэсгийн ахлаг...
14/08/2026

1-р ангид элсэн суралцагчдын бүртгэл 2026 оны 08 дугаар сарын 17-ноос эхэлнэ!!! Идэвхтэй оролцоно уу?
Ажлын хэсгийн ахлагч: Бага боловсролын сургалтын менежер Б.Чанцалдулам. Холбоо барих утасны дугаар: 88001924

Эрхэм багш таныг урьж байна
13/08/2026

Эрхэм багш таныг урьж байна

13/08/2026
31/07/2026

📚🖋📌ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН 2026-2027 оны хичээлийн жилийн НЭГДҮГЭЭР АНГИЙН ЭЛСЭЛТИЙН ЦАХИМ БҮРТГЭЛИЙГ E-Mongolia СИСТЕМЭЭР ЗОХИОН БАЙГУУЛНА.

2026-2027 оны хичээлийн жилд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг Улсын хэмжээнд 2026 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 2026 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг дуустал E-Mongolia платформоор дамжуулан зохион байгуулна. Иргэд нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийн үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарах шаардлагатай аж.

✅Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;

✅Хэрвээ хаягийн шилжилт хөдөлгөөн хийх бол шилжилт хөдөлгөөнийг 8 дугаар сарын 14-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх;

✅2020 оны 01 дүгээр сарын 01-нээс 2020 оны 12 сарын 31-ний хооронд төрсөн 6 настай хүүхэд 1 дүгээр ангийн цахим бүртгэлд хамрагдана.

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН БҮТЭЦ ШИНЭЧЛЭГДЛЭЭ📌Боловсролын сайдын 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдр...
27/07/2026

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН БҮТЭЦ ШИНЭЧЛЭГДЛЭЭ

📌Боловсролын сайдын 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн "Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай" А/211 дүгээр тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталж, 2026-2027 оны хичээлийн жилээс эхлэн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуульд мөрдөхөөр шийдвэрлэлээ.
📌Тус тушаалын нэгдүгээр хавсралтаар "Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц"-ийг, хоёрдугаар хавсралтаар "Аймаг, сумын ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц"-ийг тус тус баталсан.

📍Хичээлийн жилийн үргэлжлэх, дуусах хугацаатай холбоотойгоор оролцогч талууд олон талын байр суурь илэрхийлдэг тул хичээлийн жилийн бүтцийн талаарх асуулгыг 2026 оны 05 дугаар сард авахад 9620 багш саналаа илэрхийлсэн.
📍Үүний 52.2 хувь нь суралцагчдын өвлийн амралтын хугацааг 1-2 долоо хоногоор багасгах, бага ангийн зуны амралтыг 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэх, хичээлийн жилийн бүтэц дөрвөн улиралтай байх, дунд болон ахлах ангийн суралцагчдын зуны амралт эхлэх хугацааг 1 долоо хоногоор урагшлуулах санал өгсөн.

Хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн тогтооход дараах хүчин зүйлс нөлөөлсөн. Үүнд:
- Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан хугацаа;
- Бусад улс орнуудын хичээлийн жилийн үргэлжлэх хугацаа;
- Монгол орны цаг уур, байгалийн нөхцөл байдал;
- Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрийн агуулгын багтаамж;
- Нийслэлийн агаарын бохирдол болон ханиад, томуугийн дэгдэлтийн үе;
- Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс хичээлийн жилийн бүтэцтэй холбоотой хийсэн судалгаа, санал, бодлогын зөвлөмж;
- Багш, суралцагч, эцэг, эх, асран хамгаалагчдын санал, өмнөх туршлага, сургамж;
- Хөдөө орон нутгийн хувьд мал төллөх хугацаа зэргийг харгалзан үзсэн болно.

📌 Эдүгээ 86 жилийн түүхтэй намтар зузаан сургуулиас минь төрийн дээд одон, медальтнууд төрөн гарсаар...🎀  Баянхонгор айм...
25/07/2026

📌 Эдүгээ 86 жилийн түүхтэй намтар зузаан сургуулиас минь төрийн дээд одон, медальтнууд төрөн гарсаар...
🎀 Баянхонгор аймгийн түүхт 85 жилийн ойн наадмаар Төрийн дээд шагнал "Хөдөлмөрийн гавъяаны улаан туг"-н одонгоор АБТА, сургуулийн захирал, ахмад багш Д.Баярсанаа, АБТА, ахмад багш А.Пүрэвсүрэн "Алтан гадас" одонгоор, Сар шинийн босгон дээр "Алтан гадас" одонгоор АБТА, нийгмийн ухааны багш Ч.Энхдалай нар энгэрээ мялаалаа.
🎀 Төрийн дээд шагнал хүртсэн эрхэм хүндэт багш нартаа халуун баяр хүргэж,👏👏👏 эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе💕💕💕
БУУЦАГААН СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ

"БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИЖ-ХӨГЖЛИЙГ ХУРДАСГАЯ"                                                 ТАЛАРХАЛ✍️✍️✍️Сургуулийн сурагчд...
06/07/2026

"БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИЖ-ХӨГЖЛИЙГ ХУРДАСГАЯ" ТАЛАРХАЛ
✍️✍️✍️Сургуулийн сурагчдын сурч хөгжих таатай, аюулгүй орчныг бүрдүүлэх, сургуулийн гадна тохижилт, ногоон байгууламжийг сайжруулах үйлсэд идэвх санаачилга гарган оролцсон НИЙТ ЭЦЭГ ЭХ,АСРАН ХАМГААЛАГЧ, ХАРГАЛЗАН ДЭМЖИГЧИД та бүгдэд гүн ТАЛАРХАЛ илэрхийлье👏👏👏.
🖌️🖌️🖌️Та бүгдийн гар биеэ оролцуулан, сэтгэл зүтгэлээрээ нэгдсэн энэ ажил нь суралцагчдаас гарсан санал санаачилгыг дэмжиж, хэрэгжүүлсэн, сургуулийг орчныг сайжруулж өнгө нэмсэн, хүүхдэд ээлтэй аюулгүй орчин бүрдүүлсэн бүтээн байгуулалт болсноороо онцлог бөгөөд хүүхэд багачуудад үлгэр дуурайлал болж, хамтын үнэт зүйл, эерэг хандлагыг төлөвшүүлэхэд онцгой чухал хувь нэмэр орууллаа.
Иймд хүүхдийн боловсрол, хөгжилд чиглэсэн бидний хамтын ажиллагааг дэмжин, үргэлж хамтран ажилладаг ТА БҮГДЭД МАШ ИХ БАЯРЛАЛАА❤️. Цаашид хамтын ажиллагаа оролцоогоо улам бүр бэхжүүлж, хамтдаа байна гэдэгт итгэлтэй байна.
ОЛНЫ ХҮЧ ОЛОМГҮЙ ДАЛАЙ👏👏👏
"БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ ЖИЛ"

ХҮНДЭТГЭСЭН:
ЕБС-ийн захиргаа

Шалгалтын 7 хоног.📗📕📗🖊️🖍️🖌️. ✍️✍️✍️Улсын шалгалтын явцаас... БАГШ СУРАЛЦАГЧДАДАА АМЖИЛТ ХҮСЬЕ
08/06/2026

Шалгалтын 7 хоног.📗📕📗🖊️🖍️🖌️.
✍️✍️✍️Улсын шалгалтын явцаас...
БАГШ СУРАЛЦАГЧДАДАА АМЖИЛТ ХҮСЬЕ

🇲🇳 Бууцагаан сумын Арсэдийн нэрэмжит ерөнхий боловсролын сургуулийг төгсөж буй үе үеийн төгсөгчид, эрдэмтэн багш нар, су...
03/06/2026

🇲🇳 Бууцагаан сумын Арсэдийн нэрэмжит ерөнхий боловсролын сургуулийг төгсөж
буй үе үеийн төгсөгчид, эрдэмтэн багш нар, суралцагчдадаа Эрдмийн баярын цогтой мэндийг өргөн дэвшүүлж байна.🎉

☘️ Эрдэм номын далайд шамдан оюуны уурхайн ундарсан энэхүү үйл ажиллагаа маань амжилт дүүрэн болж өндөрлөлөө.
🇲🇳 Эх орныхоо хөгжлийг түүчээлэх мэдлэгтэй, чадвартай залуусыг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй
🎉 та бүхэнд гүн талархал илэрхийлье. 🎉

😇 Оюун ухаан тань тунгалаг, үйлс бүхэн тань дэлгэрэх болтугай! 🎓 🎉

🦋 #ЭрдмийнБаярынМэнд🦋

Address

Buyant 4-401
Bayanhongor
976

Alerts

Be the first to know and let us send you an email when Бууцагаан ЕБС posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category