01/10/2026
✅ ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд “Суралцагч сум” үйл ажиллагааны хэрэгжилт, явцтай танилцаж, хэрэгжүүлэгч баг болон Насан туршийн суралцахуйн нэгжийн үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэн ажиллалаа.
📌 Хэрэгжүүлэгч багтай уулзаж, зөвлөмж чиглэл өглөө.
“Суралцагч байгууллага”, “Суралцагч иргэн”, “Суралцагч хүүхэд”, “Суралцагч гэр бүл” дэд ажлын хүрээнд:
✓ Хуулиа дээдлэгч
✓ Эрүүл харилцааг эрхэмлэгч
✓ Өв соёлоо дэлгэрүүлэгч
✓ Эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэгч
4 зорилтын хэрэгжилттэй танилцаж, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар зөвлөмж, чиглэл өгч ажиллав.
📚 Төрийн албан хаагчид, хүүхдэд сургалт зохион байгууллаа.
✓ “Харилцаа хандлага ба харах өнцөг” – 65 төрийн албан хаагч ХХХХМенежер П.Дайрийсүрэн
✓ “Амьдралаа төлөвлөх чадвар” – 10 дугаар ангийн 19 суралцагч НТСТ багш Ш.Бүүвэйбаатар
Мөн 🏫 ЕБ-ын сургуулийн Насан туршийн суралцахуйн нэгжийн багш үйл ажиллагаатай танилцаж, сургалт, нөлөөллийн ажлын хэрэгжилт, баримт бичгийн бүрдэл, ээлжит хичээлийн төлөвлөлт, арга зүйн талаар зөвлөгөө өгч, ганцаарчилсан уулзалт, ярилцлага зохион байгуулан ажиллалаа.
🌱 Иргэн бүрийг суралцах боломж, орчноор хангаж, суралцагч сумын үйл ажиллагааг дэмжин хамтдаа хөгжлийн төлөө ажиллаж байна.
Баянхонгор аймгийн Насан туршийн суралцахуйн төв
#СуралцагчСум #НасанТуршийнСуралцахуй #ЗөвлөнТуслахАжил #Боловсрол #Баянхонгор