04/04/2026
Нойр ???????
АВВА сургалт боловсролын дэмжих төв
04/04/2026
Нойр ???????
13/02/2026
Гэрээр эмчилгээ хийгээд гэрт нь байлгаарай.
23/11/2025
Амралтын өдрүүдээр сайн амраад аваарай
23/11/2025
Таны бие юунд дүргүйг мэдэж аваарай🥰
23/11/2025
🦠 Томуугийн А хүрээний вирус эрчимтэй дэгдэж байгаатай холбогдуулан дараах зөвлөгөөг хүргэж байна.
1. Вакцин хийлгэх (хамгийн үр дүнтэй арга)
Жил бүрийн томуугийн эсрэг вакцин хамгийн сайн хамгаалалт болдог. Ялангуяа: 5-аас доош насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, өндөр настай, архаг өвчтэй хүмүүсийн хувьд маш чухал.
2. Гараа тогтмол угаах
Савандаж 20 секунд угаах нь вирусийн 70–80%-ийг устгадаг. Гадуур явахдаа спиртэн суурьтай гар ариутгагч хэрэглээрэй.
3. Маск зүүх
Олон хүнтэй орчин, өрөө тасалгаанд халдвар дамжих эрсдэлийг 30–60% бууруулдаг.
4. Өрөөг ойр ойрхон агааржуулах
Томуугийн вирус хаалттай, дулаан, агаар муутай орчинд хамгийн амархан тархдаг.
5. Ханиаж, найтаахдаа амаа дарах
Сальфетка ашиглах, эсвэл тохой руугаа найтаах.
🍲 Ханиад, томуугийн үед хэрхэн хооллох вэ?
1. Нүүрс-ус хангалттай хэрэглэх
Халдварын үед дархлааны эсүүд маш идэвхтэй ажилладаг тул:
- Будаа, гоймон, овъёос, шар будаа гэх мэт үр тариа
- Жимс, жимсний нухаш
- Зөгийн балтай бүлээн цай
- Шингэц сайтай нүүрс-ус өгөх нь энерги нөхөж, биеийн тэнхээг сэргээнэ.
2. Уураг дутагдвал биеийн нөхөн сэргээлт удааширна
- Тахианы шөл
- Загас
- Өндөг
- Зөөлөн болгосон үхрийн мах, будаатай шөл гэх мэт, уураг нь эд эсийн нөхөн төлжилт, дархлаанд зайлшгүй хэрэгтэй.
3. Шингэнийг хангалттай авах ( Эдгэрэлтийн 50%)
Томуугийн үед хүүхдэд шингэний алдагдал (dehydration) амархан болдог тул:
- Ус
- Бүлээн шөл
- Цай
- Хярам зэргийг сайн уулгах,
Өдөрт насанд хүрэгчид 1.5–2 литр, хүүхэд жиндээ тааруулан байнга бага багаар уулгах.
4. Витамин С ба антиоксидантаар баялаг хүнс
Дархлааны үйл ажиллагааг дэмждэг.
Жимс (аньс, жимсгэний төрлүүд), жүрж, киви
Ц аминдэмийн агууламж өндөртэй жимс, нимбэгтэй бүлээн ус гэх мэт. Гэхдээ 60 хэмээс дээш болгох үед Ц амин дэм ууршдаг гэдгийг анхаараарай.
5. Хүүхдэд болон том хүнд тохиромжгүй хүнс:
- Хэт тослог, их тосонд шарсан хоол (шингээлт муудна)
- Хүйтэн ундаа, зайрмаг
- Сахрын агууламж өндөртэй амттангууд
- Давс ихтэй хатаасан бүтээгдэхүүн
- Амтлагч ихтэй түргэн хоол
6. Хэрэв хоолны дуршил буурвал
- Бага багаар ойр ойрхон хооллох
- Шингэн, бүлээн хоол (шөл, зутан) түлхүү өгөх
- Хүүхдэд нухаш, зутан өгөх
Ханиад, томуугийн үед хоолны дуршил буурдаг тул бага багаар олон давтамжтай хооллох нь эдгэрэлтийг түргэсгэнэ.
12/11/2025